Манай улс хоёр хөршөөсөө хөрөнгө мөнгөний тусламж гуйгаад байгаа. Гэвч бүтэлтэй хариу нэг л дуулахгүй байна. Өмнөд хөршийн тухайд Далай ламын айлчлалтай холбоотойгоор, харилцаа өмнөхөөс эвгүйтэж, мөнгө санхүү гэсэн нарийн ширийн юм ярьж чадахгүйд хүрээд байгаа бол хойд хөршийн тухайд ч манай эрх баригчдын үрэлгэн тооцоогүй занг хэдийнэ мэддэг болжээ. Ямартаа л Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл хүссэнийг Кремль хүлээж аваагүй гэдгийг Оросын мэдээллийн агентлагууд уламжиллаа. Хоёр орны Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын XX хуралдааны үеэр уг асуудал яригдсан бөгөөд хойд хөршийн зүгээс манай саналыг хүлээж авахгүй байгаа үндэслэлээ хэлэхдээ “Монголын талд энэхүү зээлийг ямар зориулалтаар авч байгаа тухай, шаардлагатай санхүүгийн тооцоолол зэрэг мэдээлэл байхгүй байсан тул хүсэлтийг хүлээж аваагүй” гэсэн байна. Тэгэхээр бид юунд яах гэж зориулах гэж байгаагаа тодорхойлдоггүй хэрнээ авчихдаг, тэгээд үрчихдэг байдлаа дахиж давтахад хэцүү болсныг нөхцөл байдал харуулж байна. Бондын мөнгийг гадны зах зээлээс татахдаа ч яг л тэгсэн. Гол нь бидэнд хөршүүд туслахгүй нь харагдаж байна. Тэгэхээр шинэ 2017 онд бидний авралын тэнгэр ОУВС л болж харагдаад байгаа юм. Тус байгууллагын төлөөллүүд ямар ч байсан Улаанбаатарт ирээд буцсан. Он гараад удахгүй дүгнэлтээ гаргах байх гэсэн хүлээлт байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
бат (December 29, 2016 1:22:56 pm )
Хөөе МАНыхан минь Хойт Солонгос гэдэг найзаа та нар мартчихжээ Тэднээс гуй
-
зочин (January 02, 2017 11:57:40 pm )
хэнд ч хэрэггүй арал ч юм уу, хогийн хонхор юм уу ……………….яана даа
-
-
морьтон (December 29, 2016 10:02:34 pm )
Оросууд бидэнд зээл өгөхгүй. Монголыг ашиг сонирхолын хүрээнээсээ хэдийн гаргаж хятадуудад тал засаж байна. Хориодхон жилийн өмнө биднийг ах дүү орон гэж нэрлээд хятадын эсрэг турхирч байсан хогийн новшнууд. Хятадууд орос, энэтхэг гэх мэт манайд туслаж болох орнуудад хаалт тавьчхаад одоо биднийг тусгаар тогтнолоо худалдахыг хүлээж байна. Адгийн шаарнуудаа эх орноороо дэнчин тавьж бүтэлгүй гуйлага гуйхаа болиоч. Ханаж цадахаа байсан энэ луйварчдийг зайлуулаад эдийн засгаа аварч эх орондоо эзэн болцгооё
-
зочин (January 02, 2017 10:59:30 am )
Монгол улс тусгаар тогтносон улс боловч дэлхий нийтээс тусгаарлагдсан улс болоод удаж байгаа шүү.Хоёр хөрш маань хилээ хаачихвал яана даа . НҮБ болоод АНУ, Барууны орнууд сайндаа л харамсал илэрхийлээд өнгөрнө.Биднийг хэн ч тоохгүй.
-
зочин (January 02, 2017 11:57:03 pm )
хэнд ч хэрэггүй арал ч юм уу, хогийн хонхор юм уу ……………….яана даа
5 Comments