antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2016 5 comments

МОНГОЛЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ УЛС ТӨРЖСӨН ҮҮ

нийтлэсэн Admin

captureЖил бүр Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Танхимаас тухайн оны шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулан, Интерпренерээр өргөмжилдөг уламжлалтай.

Энэ жил 20 дахь удаагаа тодруулсан тус арга хэмжээний 2016 оны Гран приг “Өгөөж Чихэр Боов” ХХК хүртэж, Онцлох байгууллагуудаар  Мобиком Корпораци ХХК, ТЭСО ХХК, М Си Эс Кока Кола ХХК, Сүү ХК, Скайтел ХХК, АПУ Трейдинг ХХК, Бишрэлт холдинг ХХК,  Номин Холдинг ХХК,  Монцемент Билдинг Материалс ХХК, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ зэрэг манай улсын бизнесийн салбарын “акул” аж ахуйн нэгжүүд тодров.

Харин Монгол улсын эдийн засгийн хамгийн том  тулах цэг гэгддэг Эрдэнэт үйлдвэр энэ жил аль ч номинацид багтсангүй. Улсын болоод орон нутгийн төсвийн бүрдүүлэлт, татварын орлогод маш том байр суурь эзэлдэг, нийгмийн хариуцлагаараа жишиг болсон тус үйлдвэр МХАҮТ-ийн шилдгийн нэг ч шалгуурыг давсангүй гэж үү.

Монгол улсын Үндэсний аж ахуйн нэгж  болсноос хойших сүүлийн 5 сар гаруйн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг зохистой засаглалын тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавьж, найдвартай тогтвортой үйл ажиллагааг барьж ажилласнаар эдийн засаг болоод үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ бүх төрөл дээр 100 хувиар давуулан биелүүлсэн байна.

Интерпренер гэдэг нь оновчтой  зохион байгуулалтаар боломжоо зөв тооцоолж, шинэ санаа, техник технологийг нэвтрүүлэн эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллаж буй бизнесийн байгууллагуудыг тодруулдаг баймаар.

Гэтэл энэ үзүүлэлтэд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасан үед хямралын эсрэг төлөвлөгөө гарган үе шаттай арга хэмжээ авч, орон тооны цомхотгол хийхгүйгээр үр ашигтай ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэр тэнцээгүй гэвэл хэр үнэмшилтэй  байх бол. Үүнд ямар нэг улс төрийн нөлөө байна уу, тийм нөлөөгөөр Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ажилладаг болсон уу? Энд ямар нэг хариулт байх л ёстой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • irgen (December 28, 2016 5:35:43 pm )

    Хогийн

  • Anonymous (December 28, 2016 8:00:43 pm )

    Gghn

  • Anonymous (December 28, 2016 8:02:22 pm )

    Erdenet ovootiin tumur zam geed jijigruulsen uls toriin sonirhol ali net n

  • зочин (December 30, 2016 9:55:18 am )

    ИЛЭРХИЙ БАЙНА Ш ДЭЭ. ЭНЭ ЛХАГВАЖАВ ГЭЖ БАС НЭГ БӨГС ДОЛООГЧ МАНЫ ЖАРАН ТЭРБУМЫГ БҮРДҮҮЛЭГЧДИЙГ СОНГООД АН НАМЫН МӨРӨӨРӨӨ БИЗНЕС ХИЙЖ ШУДАРГААР ТАТВАР ТӨЛӨГЧ НАРЫГ ОРУУЛААГҮЙ Л БН.

  • зочин (January 02, 2017 11:04:57 am )

    Гайгүй сэтгэлгээтэй залуу байсан. Одоо ч хажуу бөөрнөөсөө улайгаад удахгүй час улаан помидор шиг блоно доо.

antalya rent a car