Дэлхийн иргэний бэлтгэх уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж буй “Глобал” удирдагч дээд сургууль нь оюутан залуусыг хэлний мэдлэгтэй болгохоос гадна хувь хүнд манлайлах чадварыг олгодог билээ. Тус сургууль нь “Дэлхийд тэргүүлэх монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Ингээд “Глобал” удирдагч дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбаттай ярилцсанаа хүргэж байна.
-Дэлхийд тэргүүлэх Монгол хүн хөтөлбөрийг “Глобал” удирдагч дээд сургууль санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрөө юунаас эхэлж байна вэ?
-Манай сургуулийн өөрийн уриа бол “Дэлхийн иргэнийг бэлтгэнэ” гэж бий. Дэлхий даяаршиж байгаатай зэрэгцэн дээд боловсролын байгууллагууд хувьсан өөрчлөгдөж байна. Хэдэн зуун оюутнууд их, дээд сургууль төгсөж байгаа хэрнээ ажлын байргүй байна. Дээд боловсролын диплом өвөртөлсөн хүн Сингапурт ч бай, Малайз, Тайванд ч бай ажил хийх хэмжээнд л байх ёстой. Ийм байхын тулд хэлний мэдлэг дутдаг. Мөн хувь хүний хандлага, манлайлах чадвар их чухал байдаг. Бид яагаад глобал удирдагч гэж сургуулиа нэрлэсэн бэ гэвэл ихэнх сургууль манлайлах чадварыг олгодоггүй. Харин бид энэ чадварыг олгох зорилго тавьж, сургуулиа ингэж нэрлэсэн юм. Дэлхийд тэргүүлэх монгол хүн хөтөлбөрийг эхлүүлж буйн шалтгаан нь “бид яагаад хөгжихгүй байгаа юм бэ” гэдгийг өөрөөсөө асуусантай холбоотой. Судалгаа хийж үзсэн. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн 90 хувь нь уул уурхайгаас хамааралтай байна. Хэт их уул уурхайгаа шүтсэн улс дампуурч байна л даа. Харин залуусдаа дэлхийн хэмжээний боловсрол эзэмшүүлсэн, сургаж авсан улс өнөөдөр хожиж байна. Тайван, Солонгос, Япон гээд олон улс бий. Бид үүнээс сургамж авч, уул уурхайгаас хараат байж мэдлэг суурилсан эдийн засаг руу явахгүй бол манай улс хөгжихгүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс боловсролын байгууллагын зорилго бол зүгээр диплом өгөхөөс илүүтэй Монголын ирээдүйг бэлтгэх, удирдагч, манлайлагчдыг сургахаас өөр гарц харагдахгүй байна л даа. Иймдээ ч дэлхийд тэргүүлэх монгол хүн хөтөлбөрөөрөө дамжуулан 10 мянган монгол залуусыг инженер, технологийн чиглэлээр дэлхийн улсад суралцах гарцыг гаргаж өгье. Энэ 10 мянган залуус маань дэлхийд баялаг бүтээх гарцыг нээх байх гэж ойлгож байна. Уриа маань ч мэдлэгийг баялаг болгох монгол хүний төлөө гэж байгаа.
-Танай сургуулийн бусдаас ялгарах давуу тал юу вэ?
-Манай сургууль маш олон давуу талтай. 2+2, 1+1 хөтөлбөрүүд маань АНУ, Солонгос, Тайваны шилдэг их, дээд сургуульд суралцуулдаг. Ерөнхий боловсролын сургууль төгссөн залуус хэлний мэдлэгийн хувьд ч, гадаадын их, дээд сургуульд суралцах төлөвшлийн хувьд ч бэлэн биш байдаг. Тиймээс бид энд хоёр жил суралцах хугацаанд хэлний мэдлэг олгож, мөн Харвардын манлайлах чадварын 1 кредитийн сургалтын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Эхний хоёр жил сурсаных нь дараа үлдсэн жилүүдэд нь гадаадын их, дээд сургуульд шилжин суралцуулдаг. Ялангуяа магистрын МВА хөтөлбөрт элсэн суралцаад 1 жилийн дараа АНУ, өмнөд Солонгос, Тайваны их, дээд сургуульд шилжин суралцаж хос дипломтай төгсөх боломжоор хангадаг. Оюутнуудаа аль болох нийгэмд эерэг өөрчлөлт авах хэмжээнд хөгжүүлэх, төлөвшүүлэхийг зорьж ажилладаг.
-Гадаадын их, дээд сургуульд шилжин суралцаж, хос дипломтай болох боломжийг олгодгоос гадна дотооддоо ямар боловсролыг залууст олгож байгаа вэ?
-Манайд зургаан жилийн анагаахын хөтөлбөр, дөрвөн жилийн сувилахуйн анги, бизнесийн удирдлагын 10 гаруй мэргэжил хөтөлбөр байна. Энэ хөтөлбөрүүд маань бүгд гадаадын их, дээд сургуульд суралцах нөхцөл боломжоор хангагдсан байгаа. Мөн бямба гарагийн бизнесийн удирдлагын хөтөлбөр, 2.5 жилийн англи хэлний анги, нягтлан бодох бүртгэлийн оройн анги бий. Хөдөө орон нутагт ажиллахаар төлөвлөж байна. Ингэхдээ орон нутагт суралцаж байгаа залуусыг хөтөлбөртөө хамруулах юм. Удирдах ажилтнуудын боловсролын чиглэлээр байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
-Гадаадын их, дээд сургуульд суралцахын тулд юун түрүүнд санхүүгийн асуудал гарч ирдэг. Олон сайхан боломжийг мэдээгүй өнгөрснөөс болж өндөр өртгөөр суралцах, магадгүй суралцах боломжоо ч орхих тохиолдол гарах нь бий. Ийм залууст хандаж та юу хэлэх вэ?
-Онцлох оюутан хөтөлбөрөөрөө дамжуулан бид оюутныг сургалтын төлбөрөөс нь хөнгөлж өгдөг. Мөн бизнесийн байгууллагуудад хандаж амьдралын боломжгүй оюутан залууст тусламж үзүүлэхийг хүсдэг. Манайхтай Тайваны боловсролын төв хамтран ажилладаг. Тус төвөөс 300 оюутанд тэтгэлэг өгч, суралцуулах боломж гардаг. Гэтэл манай залуус хэлний мэдлэггүйгээсээ болж 300 тэтгэлгийг алдаад л байгаа. Гадаадад суралцах боломжийг ашиглахын тулд манай сургуульд суралцаж өөрсдийгөө бэлдэж, хэлний түвшингээ сайжруулах хэрэгтэй. Бизнесийн удирдлагын магистр бас бий. Компанийн СЕО-нуудад манлайллын хөтөлбөрийг Харвардад заадаг стандартын дагуу заадаг. Манай сургуулийн багш нар дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцаж төгссөн докторын зэрэгтэй багш нар юм. Англи, Монгол хэлээр хавсарч заах юм. Манай бизнесийн сургууль топ СЕО-нуудыг бэлтгэх зорилготой.
-Та бүхэн яагаад хэвлэл мэдээллийн салбарынхныг онцолж хамтарч ажиллахаар болов?
-Хэвлэл мэдээллийн салбараар дамжуулж хүмүүс өөрсдөө хараагүй боломжийг олж хардаг. Бидэнд боломж их байна. Үүнийгээ олон нийтэд сайн хүргэж чадахгүй байна. Энэ утгаараа хамтарч эхэлж байгаа юм. Мөн хэвлэл мэдээллийн ажилтнуудынхаа боловсролд өөрсдийн хувь нэмрээ оруулъя гэж үзсэн. Иймдээ ч хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж хэлэхэд хамтарч ажиллах боломж нээлттэй шүү гэмээр байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 27, 2016 6:14:23 pm )
Энэ Отгонбат гэгч сайхан худлаа гөрдөг, лалрын луйварчдын нэг дээ.
-
Zochin (December 27, 2016 8:09:44 pm )
Dampuu surguuli udahgui dampuurna
-
зочин (December 27, 2016 9:18:10 pm )
Яахаараа энэ сургууль төгссөн хүн дэлхийд зөвшөөрөгддөг юм. Тий л юм бол одоо хичнээн хүн дэлхийд зөвшөөрлүүлээд хаана хаана ямар ажил хийж байна. Залуучуудаа өөрийн эх орныхоо их сургуульд чин сэтгэлээсээ суралц. бие даагаад сургуулийнхаа багш нарын дэмжлэг аваад өөрөө өөрийнхөө биеийг дайчил. Үүнээс өөр ямарч их сургууль чамд хэрэггүй. Хувийн их сургуулиуд үндсэндээ л соёлтой кармаа суйлдаг, мөнгөний сургалт гэдгийг ойлго.
-
Монголын иргэд (December 27, 2016 11:01:28 pm )
Худалч луйварчин хятадын эрлийз. Аль дээр үеээс АНУ явуулана гэж баахан луйвар хийсэн.
-
bas neg luivarduulagch (December 28, 2016 8:25:07 pm )
Tiin sht, yostoi hudalch bogino hugatsaanii surgaltand heden huuhed yavuulsan bolson l bh, ter n neeeh undur bolovsrol ene ter bolj chadsiimuu
5 Comments