antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2016 Comments are off

К.Энтони хорт хавдраар өвчилсөн хүүгийн ар гэрт автомашин бэлэглэжээ

нийтлэсэн Admin
14828164665861fbd2cacd6МОСКВА./TASS/. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лигийн “Нью-Йорк” багийн довтлогч Кармело Энтони хорт хавдраар өвчилсөн нэгэн хүүгийн ар гэрийнхэнд автомашин бэлэглэсэн тухай спортын ESPN суваг мэдээлжээ.
“Бостон” багтай хийх тоглолтын өмнө Энтони өөрийн байгуулсан буяны сангаар  дамжуулан 17 настай Жаррелл Лар-ын гэр бүлийнхэнд автомашин бэлэглэсэн байна.
“Бид энэ гэр бүлийнхэнд автомашин бэлэглэх үед тэд хэрхэн догдлохыг харсан. Жаррелл уйлах гэж байснаа биеэ барьсан” гэж Энтони ярьжээ.
Жаррелл Лар маш ховор төрлийн хорт хавдар болох Лангергансын эсийн гистиоцитоз гэдэг өвчнөөр шаналж байгаа юм. Ийм өвчнөөр голдуу хүүхдүүд өвчилдөг байна. Жаррелл 18 сарын химийн эмчилгээ хийлгэсэн ба өвчин одоо ремиссийн үедээ оржээ.
Б.Адъяахүү
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car