antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2016 Comments are off

Дорд үзэгдэгсэд ба гологдмол оюутнууд

нийтлэсэн Admin
527-14827189455dbde19b7059e1c0bigМэргэжлийн засаг байгуулагдсанаас хойш МСҮТ-ийн оюутан залуучууд, багш удирдлагууд хамтран  салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлууд, МСҮТ-ийн багш нарын цалин, хүүхдүүдийн 70.0 мянган төгрөний тэтгэлэгийн зэрэг асуудлаар:
      –  Ерөнхий сайд, Сангийн сайд, ХНХ сайд нарт захидал 1 удаа бичсэн,
      –  МАН-ын төв байрны өмнө 2 удаа, ХНХЯ-ны өмнө 1 удаа  бяцхан цуглаан зохион байгуулсан,
    –   МАН-ын дарга, УЗ-ийн гишүүдэд 1 удаа АЛБАН ШААРДЛАГА хүргүүлсэн,
     –  Монгол улсын Ерөнхийлөгчид  дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан бичиг хүргүүсэн,
      – Эхлээд  УИХ-ын дэд дарга, бүлгийн дарга нар, байнгын хороодын дарга нарын   нэр бүхий 12 гишүүнд  дараа нь УИХ-ын 76 гишүүнд  мөн дээрхи асуудлаар хандаж захидал, албан тоот, өөрийн бичсэн “Монгол хүний хөгжил төлөвшлийн ДЭЭД УХААН”  номын хамт хүргүүлсэн,
      –  ХНХ-ын сайд Н.Номтойбаярт  болон ХНХЯ-ны холбогдох дарга нарт  2 удаа албан хүсэлт, санал  хүргүүлсэн.
     – Бусад МСҮТ-үүдийн захирлуудын хамт 3-4 удаа Сангийн яам,  ХНХЯамны ТНБД, Газрын дарга нар, холбогдох албадын мэргэжилтэнгүүдтэй уулзаж  болж буй асуудлын талаар тайлбар хийж мэдээлэл хүргүүлж учир зовлонгоо тоочсон.
Үр дүн нь:
-Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс  УИХ-д МСҮТ-ийн оюутнуудийн 70.0 төгрөг, багш нарын цалинг 2017 оны төсөвт суулгах талаар чиглэл өгсөнийг эс тооцвол хэнээс ч ямар ч хариу надад өгөөгүй. Энэ бүх бичиг цаас, жагсаал цуглаан маань усанд хаясан чулуу шиг алга болсон.
-Одоо болтол салбарын сайд болох Н.Номтойбаяртайгаа  нүүр тулж уулзаж  үзээгүй  байна.
-Харин бүх сургуулиудад  Үндэсний Аудитын газраас төлөвлөгөөт  шалгалт орж ирэв. Сайдын нэрэмжит гэнэтийн шалгалт, Мэргэжлийн хяналтын графикт шалгалтууд МСҮТ-үүдээр эргэлдэв.
-Сургуулиуд олдохгүй байна. Улсын мөнгийг сул дэмий үрж, идэж уусан байна, цагдаа шүүхээр шалгуулж байна хэмээн   сайд  маань  хэвлэлийн бага хурал 2 удаа зарлан хуралдуудж   мэдэгдэл  хийв. Сүүлд сонсоход эрх бүхий том даргын шинээр байгуулсан нэг сургуульд асуудал байсан бололтой тул тэгэсхийгээд намжсан билээ.
-УИХ-аас 2017 оны төсвийг батлахдаа МСҮТ-үүдийн багш ажилтнуудын цалин болох 1,9 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгаж баталж өгсөн. Ийм ганц баяртай мэдээтэй.
-Гэвч  МСҮТ-ийн оюутнуудын 70.0-ийг дахиад л “мартаж” орхисон. Зарим нэг УИХ-ын гишүүдийн туслахуудын  надад утсаар хэлсэн хариу нь “Салбарын сайд нь дэмжихгүй, асуудлыг оруулж ирэхгүй байгаа тул бидэнд ЗГ-ын өмнүүр орж юм барьж гүйгээд байх боломж алга. Сайдтайгаа сайн ойлголц. Ороод ирвэл дэмжихэд бэлэн гэсхийгээд өнгөрөөсөн”.
-Ирэх онд Их дээд сургуульд суралцаж буй оюутан залуучууд 100.0 тэрбум төгрөгний эх үүсвэртэй  жилийн 5%-ийн хүүтэй сургууль төгссөнөөсөө хойш 5-6 жилийн дотор төлж болох зээлтэй болсон бол хөөрийх МСҮТ-ийн оюутнуудад чиглэгдсэн ямар ч урамшууллын бодлого, хөшүүрэг хөнгөлөлт байхгүй хоцорсон.
-Он дуусахаас өмнө Их дээд сургуулийн 125.0 мянган оюутнууд оюутны тэтгэлэг болох 70.0 мянган төгрөгөө бүрэн авч дуусна. Түүгээрээ шинэ жилийн оргилуун дарсаа буудуулцгааж буй бол МСҮТ-д сурдаг хамгийн хүнд нөхцөлд амьдардаг, БАР-нд суух насанд хүрээгүй, олонхи нь  өнчин ядуу 18 нас хүрээгүй, сонгуульд саналаа өгдөггүй  хүүхдүүд зовлон мэдэхгүй УИХ-ын гишүүдээсээ  болоод хоосон хоцров.
-Ирэх хаврын 6 сард болох Их дээд сургууль болон МСҮТ-ийн элсэлтийн үеэр эцэг эхчүүд тэнэг л биш бол  “Тэгж байгаад төлчихнө. Аягүй бол 2020 оны сонгуулийн өмнө сургалтын зээлийн бүх өрийг тэглэчих байх”  гэсэн горьдлоготойгоор  100 тэрбумын хөнгөлөлттэй зээлрүү  хошуурцгаах нь ойлгомжтой.  Их дээд сургуулиудын элсэлт нэмэгдэж, МСҮТ-үүдийнх эрс буурна.  2-4 жилийн дараа дээд боловсролтой ажилгүйчүүдийн арми нэмэгдэж мэргэжилтэй ажилтны  хомсдол гарах  биз.
-Өнөөдрийн байдлаар   МСҮТ-үүд 9-р сарын санхүүжилтийнхээ  70 % орчим хувийг авсан ба үүргээрээ  багш ажилчдынхаа  9,10-р сарын  цалинг өгсөн нэр хэмээж ам хуурчихаад сууж байна. Гадаа хүйтрээд байдаг. Багш нарт  маань түлээ нүүрс, хоол унд, баяр наадам гээд олон асуудал байдаг.  Бусад хүмүүстэй адилхан байвал байчихмаар л байна. Бас шинэ жилээ тэмдэглэж “ганц зуу” татаж ганган палааж өмсмөөр л байна нуугаад яахав.  11, 12 сарынхаа цалинг одоо болтол өгч чадахгүй салбараараа өндөр хүүтэй “Ломбард”-ны  барьцаанд орчихоод   аврал эрсэн нүдээр  Төр засгаа ширтэж сууна.
-9- сарын үлдсэн, 10, 11, 12 сарын санхүүжилт,  хувьсах зардлыг энэ онд өгөх боломжгүй гэсэн тул маш олон сургуулиуд халаалт, цахилгаан, цалин,  НДШ, сургалтын хэрэглэгдхүүний урсгал зардлаа санхүүжүүлж  чадахгүй өрөнд баригдаад өнөө маргаашаа арай гэж дүүжигнэн  өнгөрүүлж байна. Нэг өдөр эрчим хүч крантаа хаавал, цахилгаан станц тогоо салгавал ойрын хэдэн жилээ өндийж чадахааргүй их хохирол амсахад бэлэн болоод байна.
-Өөр олон жижиг сажиг зовлон байгаа боловч алийг нь тоочиж барахав. Ингэсгээд өндөрлөе. Одоо яах ёстойг хэлээд өгөх мэргэн ард байдаг ч болоосой.
Дам сонсвол:
-Ерөнхий Сайд, салбарын сайд маань хөдөө орон нутагт хийсэн бүх уулзалтууд дээрээ МСҮТ-ийн салбар үр ашиггүй ажиллаж байна. Иймд бүгдийг нь хувьчилна хэмээн мэдэгдэж яваа сурагтай.
-Учир мэдэх хүний үгийг сонсвол энэ салбарыг эхлээд унагаж байгаад дараа нь МАН-ын залуучууддаа хувьчилж өгөх бэлтгэл ажил хийж байна гэх юм билээ. Хардах эрхээ хэтрүүлээд хэрэглэчихсэн ч байж мэднэ шүү. Наантай цаантай бодоорой.
-Мэргэжлийн боловсролын  Салбарын цаашдын хөгжлийн тухай бодлого төлөвлөгөө одоо болтол бидний чихэнд дуулдаагүй байна. Бодвол “маш нууц, маш гайхамшигтай”  төлөвлөгөө боловсруулж буй биз.
– Төлөвлөгөөгөө задлах гэхээр АН-ы үед тавигдсан захирлууд шавар болоод болдоггүй. Тэднийг бүгдийг нь сольж дуусгаж байж төлөвлөгөөгөө ярих бололтой.  Олны хэл амнаас айгаад ганц нэгээр нь “шүд сугалах” зарчмаар захирлуудыг сольж байгаа боловч явц  удаан байна. Энэ нь Мэргэжлийн боловсролын салбарын цаашдын ажилд маш муу нөлөө үзүүлж байна. АН-ын захирлууд өдрөө хүлээн ажлаа хийсэн нэр хэмээж сууцгаана. Нэгэнт бүгдийг нь солих нь ойлгомжтой юм чинь “ганц далайлтаар бүгдийг нь шийдчихээд” дараа дараагийн ажилаа бодвол хэн хэндээ амар ч юм шиг.
Сонгож илгээсэн  түшээддээ ад үзэгдэж, төрдөө шоовдордогдсон МСҮТ-үүд, түүний багш оюутнуудыг төлөөлж хэдэн үг гоншигнов. Хэн үүнийг тоож  сонсож, юуг  ч шийдэх  юм билээ. Хэзээ  ч сайхан болох юм бүү мэд. Дэмий л зовлонгоо тоочиж сэтгэлээ онгойлгохоос.
  Хэрхэхийг мөнх тэнгэр мэдтүгэй.
“Хамаг Монгол” МСҮТ-ийн захирал Д.Уламбаяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car