antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 4, 2012 1 comment

Хохирогч н.Батбаатар такси барьцаалж, зэвсэгт халдлага үйлдсэн гэмт хэрэгтний өмнүүр орж буудуулан эхнэрээ хамгаалжээ

нийтлэсэн Admin

Гэгээн цагаан өдөр зэвсэг хэрэглэн хоёр хүн шархдуулсан ноцтой гэмт хэргийн мөрөөр хэргийн газар болох Налайх дүүрэгт очиж сурвалжиллаа. Уг хэрэг үнэхээр дээрэм байсан уу, эсвэл хувийн өс хонзон байв уу гэсэн хардлага тээснийг нуугаад яах вэ…

Хэргийн газар буюу Налайх дүүргийн “Хаан” банкны гадаа цагдаагийнхан хамгаалалт гаргаж шон татсан байлаа. Гадна нь нэлээд хэдэн машин зогсч байсныг сонирхон нэг машинд сууж байсан бүсгүйгээс учрыг лавлалаа. Тэрээр “Хаан” банкны байгууллагын харилцааны хэлтсийн ажилтан Чанцалмаа гэж өөрийгөө танилцуулав. Тэрээр “Энэ хэргийн тухай сонсоод хамгийн түрүүнд төвөөс бид ирсэн. Дотогшоо оруулахгүй байна. Бид тодруулга өгөх боломжгүй болчихоод байна. Яагаад гэвэл хэргийн газрын үзлэг явагдаж байна гээд оруулаагүй. Манай захирлын өрөөнд л хэрэг болсон юм шиг байна. Би өөр юм мэдсэнгүй” гэв.

Налайх дүүргийн эмнэлэг дээр хүн, машин цугларсан нь ямар хэмжээний хэрэг гарч дуулиан тариад байгааг илчилнэ. Хохирогчийн эхнэр, банкны захирал Туяаг болов уу гэж таамаглан уйлж суугаа хоёр бүсгүйтэй ярилцахыг оролдлоо. Тэд “Ямар ч ярилцлага өгөхгүй ээ. Юу ч мэдэхгүй, энд ямар ч захирал хүн алга гээд халгаасангүй” гэсэн юм. Ингэж байтал сувилагч гарч ирж шаардлагатай байгаа эм тарианы нэр өглөө. “18ЖИ шүү, гарч ирэхээр нь гүрээнийх нь судсанд /гурван замтай/ хийх юм” гэлээ.

Өрөөсөн бөөрийг нь авсан

Налайхын Эрүүл мэндийн байгууллагын дарга Б.Өлзийсайхан:

-“Хагалгаа 12 цаг гэж эхэлсэн. Биеийн байдал маш хүнд байна. Одоо бол өвчтөний байдал маш хүнд байгаа учраас ямар нэг мэдээлэл өгөхөд хэцүү байна. Хэвлийн хэд хэдэн эрхтэн гэмтсэн байгаа учир хагалгааны үр дүнг хэлж мэдэхгүй байна. Шаардагдах эм тарианы хувьд хангалттай байна. Хотоос таван эмчтэй зөвлөх баг ирээд манай гурван эмчтэй хагалгаанд орсон байгаа. Хагалгаа хэдэн цаг үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Өвчтөний биеийн байдлыг тогтворжуулж байж хот руу зөөх асуудлыг шийдвэрлэнэ. Нэг буудахдаа нэлээд хэдэн эрхтэн гэмтсэн учраас өвчтөний биеийн байдал маш хүнд байгаа. Өрөөсөн бөөрийг нь авсан нь үнэн. Зүүн гарын эрхий хуруундаа шархадсан хохирогч эмэгтэйн биеийн байдал сайн байгаа. Хохирогч эмэгтэй хаана байсныг тогтоогоогүй. Хохирогч эрэгтэй бол гаднаас орсон юм шиг байна. Бид яг болсон процессыг мэдэхгүй байна. Хохирогчийн ар гэрийнхэнтэй одоохондоо уулзах хэрэггүй. Маш хүнд байдалд орчихсон байгаа” гэлээ.

Урьдаас төлөвлөсөн халдлага болох нь тогтоогдсон

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Дамдинсүрэнгийн Энхбаяр:

Налайх дүүрэгт өнөөдөр ноцтой дээрмийн халдлага гарлаа. “Хаан” банкинд дээрмийн халдлага хийх зорилгоор Улаанбаатар хотын СХД-ийн харьяат иргэн 26 настай Б гэгч зориудаар бэлтгэсэн галт зэвсэгтээ орж дээрмийн халдлага хийгээд, хоёр хүнийг хүнд буюу хөнгөн гэмтээгээд хэргийн газраас зугтсан. Урьдаас төлөвлөсөн халдлага болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Шуурхай ажлын эрэн сурвалжлах хэсэг яаралтай ажилласны үр дүнд БЗД-ийн 11 хороо төмөр замын нүхэн гарцан дороос аюулгүй болгож гэмт этгээдийг баривчилсан. Гэмт этгээд замдаа буугаа хаясан, бууг нуусан газрыг олсон. Чехь улсад үйлдвэрлэсэн ангийн зориулалтын карбин буу байсан. Сурвалжлагч байна гэж захирлын өрөөнд нэвтэрч орсон гэсэн мэдээллийг би мэдэхгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөнгө зээлэхгүй гэсэн шалтгаанаар буудсан гэж иргэд яриад байна. Тэр худлаа мэдээлэл. Дээрмийн халдлага гэж үзэж байгаа. Улаанбаатар хотоос такси хөлсөлж ирсэн.

Буцаж явахдаа таксиныхаа жолоочийг барьцаалсан үйлдэл гаргасан байгаа. Цагдаагийн байгууллага яаралтай хойшлуулшгүй ажиллагаа хийж, бүслэн хаалт зохион байгуулсны дүнд гэмт этгээдийг 30 минутын дотор аюулгүй болгож баривчилж авлаа. Галт зэвсэгт өртсөн хүмүүсийн талаар яг одоо би тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Иргэдийн нэр хүнд, хувийн болон эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас. “Хаан” банкны захиралтай өс хонзонтой явсан гэдэг худлаа.

-Яг бэлэн мөнгөний кассан дээр нь дээрмийн үйлдэл хийх байсан уу? гэсэн асуултад:

-Ер нь банк руу орлоо л бол бэлэн мөнгө нь байж л байна гэсэн үг шүү дээ. Захирлын өрөө хоёр давхарт байдаг нь үнэн. Одоогийн байдлаар хохирогчийг буудсан нь тогтоогдчихоод байгаа. Хэрэгтнийг хаана саатуулсныг хэлэх боломжгүй. Бид баривчилсан аюулгүй болгосон. Халдлага үйлдсэн этгээд ажилтай, гэхдээ одоохондоо энэ хүний талаар тодорхой хариулт өгмөөргүй байна. Ямар ч байсан халдлага үйлдсэн нь тодорхой. Яг өөрөөс нь мөрдөн байцаалтын шатанд холбогдох журмынх нь дагуу байцаалт авч байж асуудал тодорхой болох байх. Хаана шалгагдах шийдвэр гараагүй байна. Хэрэг гарсан цаг мөчөөс эхлээд Налайх дүүргийн прокурорын байгууллага хамтарч ажиллаж байгаа. Хэрэг яаж үйлдэгдсэн гэдгийг би детальчилж ярих боломж алга байна. Хуулиар хориотой. “Хаан” банкинд гэрээт хамгаалалт байгаа. Банкны өөрийнх нь хувийн үйл ажиллагаа юм. Сэжигтэн халдлага хийх гэснээ хүлээсэн. Дээрэм хийх зорилгоор орсон гэдгээ хүлээсэн. Ер нь ч урьдчилан бэлтгэсэн байсан. Одоо аливаа ноцтой хэрэг урьдчилан төлөвлөгөө, нарийн зохион байгуулалтгүйгээр ч гэмт хэрэг үйлдэгдэхгүй байгаа шүү дээ.

Хүү минь эхнэрээ хамгаалаад буудуулчихлаа

Халдлагад өртөж буудуулсан хохирогч Батбаатарын аав:

 

-Уучлаарай, хүүгийн тань бие ямар байна?

-Мэдэхгүй ээ, одоо хагалгаанд орчихсон байна. Аюултай юм болжээ, юу болохыг хараад л шаналаад сууж байна.

-Хүүг тань хэн гэдэг, хаана ажилладаг юм бэ

-Батбаатар гэдэг. Холбооны даргын жолооч ажилтай. Авгай нь одоо Туяа гээд байгаа, банкны захирал.

-Та хэдийд, хэнээс юу гэж сонсов?

-Өглөө л эд нар ярьсан.

-Та Налайхад амьдардаг уу?

-Ах нь долоон хүүхэдтэй. Том хүү маань энэ юм. Би энийг л дагаж явж байна. Архангайгаас ирээд Налайхад долоон жил болж байна. Ийм юм үзнэ гэж санасангүй. Манай хүүхдүүд хотод ажил төрөл, наймаа хийгээд амьдардаг.

-Та хүүгээ харав уу, таныг оруулсан уу?

-Үгүй оруулаагүй.

-Эхнэр Туяатай нь уулзах боломж байгаа болов уу. Харагдахгүй байна, дотор байгаа юм уу?

-Мэдэхгүй, энд байж л байсан, байхгүй л болчихлоо. Дотор байгаа юм байлгүй.

-Таны хүү Батбаатарынх хэдэн хүүхэдтэй вэ?

-Гурван хүүхэдтэй.

-Хүү тань хэдэн настай вэ?

-Дөч л хүрч яваа.

-Эхнэр нь ухаан алдсан гэсэн, бие нь ямар байна

-Хэн мэдэхэв.

-Хэрэгтнийг таньдаг байсан юм болов уу?

-Мэдэхгүй, хаанахын ямар юм байгаа юм. Хотын л хүн юм гэсэн. Тэгээд одоо муу хүү минь авгайгаа л харж хамгаалах гэж явж байж ийм юм болж.

-Авгайгаа хамгаалаад урдуур нь орж буудуулсан гэсэн?

-Тэр хүн дотор нь цоожлоод, хоёулаа байсан юм болов уу. Тэгээд хүүд бүгд хэлэхгүй юу. Хүү ирээд хаалга үүдийг нь түлхэж ороод буудуулчихсан л юм шиг, тиймэрхүү л яриа байна. Хэн мэдэхэв би ойлгоогүй.

-Биеийн байдлынх нь талаар ар гэрт нь эмч мэдэгдэл хийсэн үү?

-Үгүй ээ, хэлэхгүй байна. Ээж нь хэцүү байна. Энэ дотор л байгаа. Ах нь дал хүрч байна. Хэцүүхэн л юм боллоо. Одоо тэгээд гэдэс рүү нь бас өөр шарх байна л гэж ярих юм. Бас юу болж байгаа юм. Ходоод нь бас болохгүй болсон шиг байна. Гурав дөрвөн эрхтэн нь гэмтсэн юм шиг байна даа. Би одоо юу хэлэхэв дээ. Госпитал руу л авч явах юм шиг байна. Бид ингээд бөөнөөрөө л хараад хүлээгээд сууж байна.

Хэрэгтэн Бат-Ялалтыг УМБГ-т хуяглан авчирлаа

Дугаар шилжих мөчид халдлага үйлдсэн Бат-Ялалт гэгчийг /17.40 цагт/ Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс УМБГ-т хуяглан авчирлаа.Түүнээс яг одоо эхний мэдүүлэг тайлбарыг авах гэж байна гэх мэдээлэл ирлээ. Гэмт этгээдийг хуяглан авчирахад Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхбаяр, УМБГ- ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал, ЭЦГ- ын ажилтнууд оролцжээ. Гэмт этгээдийг 40-85 УБЗ дугаарын авто машинаар авчирлаа.

Хэрэгтэн Г.Бат-Ялалт Сонгинохайрхан дүүргийн V хороонд амьдардаг. Тэрбээр 2008 онд ХААИС-ийн инженер механикийн сургуулийг төгссөн юм байна. Ажил олдохгүй бааранд хамгаалагч хийдэг байсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Мөн эхнэр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Их хэмжээний өртэй учир тус хэргийг үйлдсэн бололтой. Г.Бат-Ялалт цагдаа нарт “Би мөнгө авах гэж дээрэм хийсэн нь үнэн. Харин хүн алчих шиг боллоо. Хэргээ хүлээж байна” гэхээс өөр юм ярихгүй байгаа гэнэ. Мөн түүний бууг шинжилгээнд өгчээ.

Дашрамд дурдахад, түүнийг өмнө нь таксины жолоочийг буудан хөнөөсөн гэх мэт илрээгүй байгаа арав гаруй хэрэгт холбоотой эсэхийг давхар сэжиглэн шалгаж байгаа аж. Г.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2 буюу шунахай болон танхайн зорилготой хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3 буюу онц аюултай гэмт хэрэгтэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгажээ. Гэмт этгээд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй аж.

Цагдаа нар гартаа буудуулсан эмэгтэй болон барьцаалагдсан жолооч нараас мэдүүлэг авчээ. Ногоон өнгийн 50-45 УНС улсын дугаартай “Аксент” маркийн авто машины жолооч Н ийн ярьжээ. “Өглөө эрт “Нарантуул” зах дээр хүн авах санаатай зогсч байтал хар хувцастай өндөр залуу суусан. Тэгээд “Налайх яваад буцаж ирнэ” гэсэн. Налайх дүүргийн “Хаан” банкны үүдэнд зогсоогоод “Ахаасаа мөнгө аваад гараад ирье. Зогсч бай” гэж хэлээд орсон. Тэгээд л удалгүй буун дуу гарах шиг болж цонх хагарсан. Тэгтэл нөгөө залуу чинь буу барьчихсан гарч ирээд машинд суугаад “За хурдан хөдөл. Ална шүү, хурдан яв. Хот руу явна” гээд хүзүүнд буу тулгасан. Би ч айж, сандраад хот руу явсан. Замд нөгөө залуу ‘Би хүн алчихлаа шүү дээ” гээд л уйлаад байсан” хэмээжээ.

Сурвалжилсан Д.СЭНДЭР

Гэрэл зурагчин Я.АРАНЖИНБААТАР

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 17, 2013 2:25:00 pm )

    bas uildag owoo pizdaa we

antalya rent a car