antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2016 6 comments

Дампуурна & Дампуурахгүй

нийтлэсэн Admin

8-15-3_700x700

Хэдхэн жилийн өмнө л уул уурхайн салбарын үр шимээр, эдийн засгийн өсөлт нь цойлж, дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан Монгол Улс 2017 онд дампуурлаа зарлах хэмжээнд хүрээд байна гэх мэдээлэл гадны хэвлэлүүдэд гарах  боллоо. Түүнчлэн  “Eurasia” группын зүгээс мэдэгдэхдээ Монгол Улс  АНЭУ, ОХУ,  Энэтхэг зэрэг улс орнуудаас мөн тусламж хүссэн байгаа ч, эдгээр улс орнууд нь   БНХАУ-аас ялгаатай нь Монголд таатай нөхцлөөр зээл олгохгүй байж магадгүй. Мөн  Монголд туслахыг төдийлөн эрмэлзэхгүй байна. ОУВС-тай “Стэнд бай” хөтөлбөрт ирэх хоёрдугаар сараас хамрагдах талаар ярьж байгаа боловч энэ нь зээлийн эргэн төлөлтийг хангаж чадахгүй юм. Хятадтай ойрын хугацаанд хэлэлцээ хийж эхлэхгүй бол өөр улс орнуудаас санхүүгийн тусламж авч чадахгүй бол Монгол өрийн хямралд орж дампуурах эрсдэлд орно” гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа юм.  Тэгвэл Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Ирэх оны гуравдугаар сараас Хөгжлийн банкны бондын зээлийг төлж эхлэх ёстой. Зээл төлөх график гаргаад явж байгаа. Хэрвээ үнэхээр Монгол Улс дампуурал зарлах гэж байгаа бол УИХ, Засгийн газраар хэлэлцэж байж мэдээлэгдэх ёстой. Тэгэхээр тийм зүйл байхгүй” гэсэн тайлбар хэлсэн байна.

Ер нь бол гадны шинжээчид бидний талаар ийм таагүй мэдээлэл наймдугаар сараас хойш нэлээд цацаж байгаа. Уг шалтгаан нь бидэнтэй шууд холбоотой л доо. Б.Чойжилсүрэн гэж хүн Сангийн сайд болонгуутаа улс орны эдийн засаг хүндэрлээ, дааж давшгүй өр ширтэй байна гээд дэлхий даяар зарлачихсан билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (December 26, 2016 3:18:28 pm )

    Энэ сан техникийн слесариар сангийн сайд тавьчихаад МАН одоо монголыг сүйрүүлэх гээд байгаа юм уу? Энэ хүн чинь хуучнаар нийгэм ахуйн арилга трест хэмээх барилгуудын сантехник тавьдаг газар л ажиллаж байсан гэдэг

  • Эгч (December 26, 2016 3:45:34 pm )

    Сангийн сайд ямар боловсролтой хүн бэ гэдгийг мэдэхгүй үнэхээр улс эх орны мөнгөний авдрыг атгаж суугаа хүн гэхэд жулдаж байна. МАН-д сангийн сайд хийхээр чадвартай хүн байгаа шүү дээ, Арай л биш харагдаад байгаа юм даа. Өөрийнхөө хүсэлтээр өгчихмөөр юм

  • ах (December 27, 2016 8:31:44 am )

    Эрдэнэбатыг гайгүй залуу хүн боллоо.Овоодоо гэж бодож байсан.Сул юм аа,бас дээр нь боловсрол нимгэн,гадаад хэлгүй,тэгээд зориггүй ийм хүн ерөнхий сайд хийж чадахгүй нээ.Яанаа.

  • Anonymous (December 27, 2016 10:29:05 am )

    баярцогтын болон бусад төрөөс төрсөн тэрбумтангуудын офшерт байгаа болон бусад мөнгө хөрөнгииг татаж ирүүлэх төсөвт төвлөрүүлэх өгөхгүй бол шороод хорих буюу цаазаар авах хэрэгтэй дараагийнх д нь хэрэгтэй сургамжтай

  • Anonymous (December 27, 2016 12:35:51 pm )

    dampuur na

  • Баагий (December 27, 2016 6:40:56 pm )

    Монгол улсын ерөнхий сайд бол аль ч талаараа дажгүй залуу л харагдаад байгаа юм Харин залуу хүн болохоороо ч тэр юм зөөлөн зантай шиг байгаа юм.За харин танхимд нь суусан гарууд ч заавал зангараг шаардах гээд байдаг сэтгэхүйтэй улс л даа.Чойжилсүрэн бол бүр зангараг ч ойлгохгүй мудак л даа

antalya rent a car