antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 4, 2012 Comments are off

Налайхын уурхайд гурван хүн дарагдаж амиа алджээ

нийтлэсэн Admin

Налайх дүүргийн III хорооны нутаг “Шаврын хонхор” гэдэг газарт нүүрсний бичил уурхайд нуралт үүсч дөрвөн хүн дарагджээ. Онцгой байдлын аврагчид болон уул уурхайн аврах албаныхан ухалт хийж, дарагдсан иргэдийг гаргахад 42-45 насны гурван эрэгтэй нас барсан, 18 настай эрэгтэйн биеийн байдал тун хүнд байсан байна.

Мөн Дорноговь аймгийн Их хэт сумын II багийн нутаг “Цагаан элгэн” гэдэг газарт жонш олборлодог цооногт Сүхбаатар аймгийн харьяат иргэн 19 настай эрэгтэй унаж нас барсан хэрэг гарчээ. Түүний цогцсыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн Аврах ангийн бүлэг гаргасан байна.

Х.ЦЭНД


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car