С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид хаалттай болж байна. Шүүх хурал товлогдсон цагаасаа хоцорч эхлэсэн.Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцож байгаа бол өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байна. Анхаарал татсан мэдээлэл байгаа нь Г.Чулуунбат, н.Давааням гэх хүмүүс гэрчээр оролцож байгаа аж. За мөн хоёр шинжээч оролцож байна.
Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, мөн зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу хойшлоод байсан юм.
Тэгэхээр гэрч Г.Чулуунбат, н.Давааням нь шүүгдэгчдийг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг баримттайгаар хэлж ярихаар шүүхийн танхимд ирсэн бололтой юм.
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг улстөрийн аллага биш гэж байгаа ч “Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир маш нууц гэх тодотгол дагаж байгаа юм.
Хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь Орхон аймгийн харъяат иргэд. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хилс хэрэгт хэлмэгдүүлж байна гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн юм. Шүүгдэгчдэд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл буюу Хүнийг санаатай алах зүйлээр ял тулгаад байгаа. Тодруулбал, 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн ялын дүгнэлт үйлдсэн байгаа юм. Тэдгээрийг нь танилцуулбал,
91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах
91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
91.2.Хүнийг:
91.2.1.шунахайн сэдэлтээр;
91.2.4.захиалгаар;
91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор;
91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй/;
91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;
91.2.12.онц харгис хэрцгий аргаар;
91.2.13.нийтэд аюултай аргаар;
91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэсэн заалтууд байгаа юм. Ялын эдгээр зүйлчлэл нь Санжаасүрэнгийн Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг улс төрийн зорилгогүй хэрэг гэж хуулийнхан үзжээ гэж дүгнэхэд хүргэсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (December 21, 2016 1:44:17 pm )
Ийм худал,хэн ч үнэмшихгүй юмаар тоглож,хүмүүсийн нервээр тоглоод яах юм болдоо!! Улс төрийн аллага биш юм бол монголын цагдаа тэр дор нь л илрүүлэх байсан шүүдээ!!!
-
Монгол Хүн (December 21, 2016 2:17:29 pm )
МОНГОЛЫН ЦАГДАА ДЭЛХИЙД ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХ ЧАДВАРААР ШУУД ТҮРҮҮЛНЭ…АМЕРИК АРДЧИЛАЛ, УЛС ТӨР ХОЁР Л МОНГОЛЫГ УДАХГҮЙ СӨНӨӨНӨ ДӨӨ….
-
зочин (December 21, 2016 2:22:51 pm )
яахаараа улс төрийн зорилгогүй байдаг юм бэ.
-
Anonymous (December 21, 2016 2:30:00 pm )
Болиочээ. Энгийн ард түмнээр тоглохоо.Ядуу ардын хүүхдүүдийг хэлмэгдүүлэхээ зогсоо.
-
ЗОЧИН (December 21, 2016 2:39:43 pm )
Энэ балай жүжгээ болилдоо.Наад хүмүүс чинь та нарын нэгэн адил хүншүүдээ. Мөрөн гэгч зоригийн аллагаар шоу бизнес хийсэн нөхрийг дөнгөлж байгаад есөн эрүү тулгалдаа.Шал балай юм.Тэр үед 16 тай хүүхдүүд байсан гээд байгаа. Цэвэр улс төрийн аллага шүү дээ.Яахаараа Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан хууль цагдаагийн нөхөд толгой дараалан алуулав.Ямар тэнэгээр бодсон ч наад хүмүүс чинь цэвэр хэлмэгдэл
-
123 (December 21, 2016 2:40:54 pm )
за больж үзэж
-
иргэн (December 21, 2016 2:56:41 pm )
Цорын ганц амьд гэрч ч юм уу сэжигтэнч юм уу Булган, сэжигтэнээс-сэжигтэн бус гэгч цагаан малгайн эзэн Батүүлийн үгийг шүүгч нар сонсдоггүй хаашаа ч хурал болоод байна даа.
-
зочин (December 21, 2016 3:09:37 pm )
Малгайгаа мартсан баатар батүүлийг, банны өрөөндөө хоригдсон Булган авгайг дуудахгүйгээр Зоригийн хэргийн үнэн мөнөн илрэхгүй ээ. Энэ хоёр амиа бодоод залуухан хүмүүсийг хүн амины хэрэгт гүтгээд ичихгүй явж байна. Үйлийн үр нь та нарт ирж, бурхан тэнгэр хүний муугаар гэсгээнэ дээ.
-
зочин (December 21, 2016 3:48:22 pm )
энэ шүүх хуралд гол ганц амьд гэрч гэргий Булганыг нь гэрчээр татаж оролцуулахгүй байгаа нь, саяхан л сэжигтнээр татагдаад хэвлэлийн хийгээд сандраад гүйж явж Үүлбаатар бас хаачив, Улс төрийн аллага биш ахуй хүрээний хэрэг юм бол яагаад Улсын нууцын зэрэглэлд орж Ард иргэдээсээ нууж хаах болов гээд уртаас урт сэжиг таамгууд их байна дөө , Манай Цагдаа уг нь иймэрхүү хэргийг илэрүүлж чадахгүй байна гэж хэзээ ч байхгүй, наад зах нь гол ганц амьд гэрчийг шүүх хуралд байлцуулахгүй байнаа гэдэг чинь ямар ч зүгээр нэг энгийн хүнд ч гэсэн сэжигтэй л санагдана ,
-
Зочин (December 21, 2016 4:10:00 pm )
Эрхэм шүүгчдээ жирийн, ядарсан иргэдийг бүү хэлмэгдүүлээрэй
-
зочин (December 21, 2016 4:22:21 pm )
энэ хэрэг дээр ажиллаж байгаад өнгөрсөн олон цагдаагийн ажилтнуудыг бас л энэ хэдийн ажиллагаанаас болж хөнөөсөн үү
-
helmegduulet baina, (December 21, 2016 4:30:09 pm )
bylgan bol alyyrchinii hamsaatan,
-
irgen (December 21, 2016 4:48:55 pm )
Bulgan zever gemt hergiin hamsaatan,,,,,Jiriin ard irged, tuhain yed hyyhed baisan hodoonii hyyhdyyd yagaadch iim hereg hiij taarahgui , helmegdyylehee bolioroi !!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
но той монгол (December 21, 2016 6:39:37 pm )
сайхан жүжэг тоглох юм даа
-
Anonymous (December 21, 2016 6:49:53 pm )
Энэ жүжиг хэдэн үзэгдэлтэй юм бол доо олон жил үргэлжлэх үү эсвэл шууд дуусгах уу энэ шүүгдэгч нар естой азгүй хүмүүс ч байж мэднэ харамсалтай хилсээр явж байгаа юм шиг байна даа
-
ЦАГДАА (December 21, 2016 7:36:09 pm )
МОНГОЛЫН ЦАГДАА АЖЛАА ХИЙЖ ЧАДНА ШҮҮ БУЛГАНЫГ ШҮҮХ ХУРАЛД ЗААВАЛ ОРУУЛЖ Л ТААРАА ХЭРЭГ ХИЙСЭН ХИЙГЭЭГҮЙГ НЬ ДЭНСЛЭЭД Л ГАРГААД ИРНЭЭ
-
tagnuul (December 21, 2016 8:20:35 pm )
Hurts gedeg hun ene heregiig loon hund Tohoj olon hun alsan
-
ард. (December 21, 2016 9:13:10 pm )
ямар нотлох баримтаар шууж байгаа юм бол геж гайхаж бна. ингеж болохгуй шуу дее. ж8нхене улс торийн аллага…хамгийн ойр герч нь булган.батуул тодорхой шуу дее..Хуулинд дийлдехгуй байгаа ял завшигчидийг хорвоо мег одор дийлне ре цаг хугацаа геж унен шуултуур бий.Монгол тор монголин хуулийг ийм болгож санаа нь ханаагуй бгас шуу елбегдоржтонгууд
-
Anonymous (December 21, 2016 10:46:04 pm )
ene jvjigiin zohiolch udahgvi zorigiin araas yvaarai daa gej eruue uuruu mongold uy ch hiij boldgiig bvrneer haruullaa bidend sn udirdagch zayanuu tenger mini
-
Иргэн (December 21, 2016 11:06:54 pm )
Энэ сайхан хүнийг тайван нойрсуулал даа жүжигчид ээ. Хохиорогчид нь ирээгүй гэж байгаа.Энэ show-г хэн ч тоож ирэхгүй.Гэмгүй хүмүүсийг хилс хэрэгт буруутгав даа.Жинхэнэ алуурчид нь хаана байгаа юм бол.Улс төрийн аллага биш гэж ард түмэнд итгүүлэх гэж улаарч байгаа юм биз дээ. Уг нь Монгол оронд жинхэнэ улс төрийн үймээн болж байх үед болсон явдал гэдгийг ард түмэн бүгд мэднэ шүү дээ.
-
kcihc (December 21, 2016 11:42:20 pm )
hujaa elbegee bitgii jvjig nairuulaad bai ard tvmen bosno shvv anhaaruulyaa
-
иргэн (December 22, 2016 12:31:25 am )
улс төрийн зорилгогүй юм бол юуных нь төрийн нууц байх вэ тийм бол дээрэм л байх байлгүй дээ хуулийнхаан солиорлоо зогсоогоочээ
-
иргэниргэн (December 22, 2016 12:31:54 am )
улс төрийн зорилгогүй юм бол юуных нь төрийн нууц байх вэ тийм бол дээрэм л байх байлгүй дээ хуулийнхаан солиорлоо зогсоогоочээ
-
үнэн (December 22, 2016 1:33:14 am )
Больдоо та нар.тэр үед монголын хүн ам гурван саяд хүрээгүй байсан.үүнээс хүүхэд хөгшчүүл эмэгтэйчүүдийг хасчих үлдсэнийг нь булгантай уулзуучих танихгүй л гэх байхдаа чааваас
-
bi MGL-hun (December 22, 2016 2:08:20 am )
Mongolchuudaa sereechee,bosoochee,uy sonsood uy haraad suutsgaagaad bgaan be.Zugeer l hyatadiin uymuu orosiin haryalald orii geed ch gesen bos l doo,ali neg hursh tusliishuu ard tumend…Turiin esreg gej bosood amjilt olohgui gej aij bgaa baih gej bodoj bichsiishuu…
-
unshigch (December 22, 2016 4:33:16 am )
Bulgan bol uneheer uudgui hun yumaa. Ami nasaa ch gesen zolioslood uneniig heleh zorigtoi baih heregtei sh dee. Iim uudgui ulbeger huntei suuj baisan taliigaach Zorig yamar haramsaltai yum be.
-
gerch (December 22, 2016 5:31:33 am )
moron haana bna
-
Зочин (December 22, 2016 7:21:47 am )
Отгонбилэгээр дамжаад ардын нам захиалагч болчих гээд байгаагаас булгантай тохиролцож хэрэгсэхгүй болгон мэдээллийг нь гуйвуулах хэлцэл хийж . Батүүлийг холбогдуулж ардчиллынханыг холбогдуулж гутаах ба ахуйн хэрэг болгож займруулах бодлого хийчихлээ л гэж бодогдож байна даа.
-
зочин (December 22, 2016 9:10:16 am )
ЯАНАА ЭНЭ ЭНД АЖИЛЛАСАН ШҮҮГЧ НАР ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААНЫ ДАРАА МУУ ЮМ БОЛСОН ГЭЖ ДУУЛДАХ БИЙДЭЭ ЯМАРЧ ХЭЦҮҮ ЮУМБЭДЭЭ ТАНГАРАГ ТУШААЛ ХОЁРЫН АЛЬ НЬ ДЭЭРЭЭ ГАРАХ Л ҮЛДЛЭЭДЭЭ.
-
Tsogt (December 22, 2016 9:43:04 am )
С.Зоригийн ХЭРГИЙГ ЖИРИЙН ИРГЭНД ТОХОЖ, АРД ТҮМНЭЭРЭЭ ТОХУУРХАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ… МОНГОЛЫН ШҮҮХИЙНХЭН ЭНЭ ШОУГАА ЗОГСООГООСОЙ ДОО. ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД АРД ТҮМЭН ЭНЭ ШҮҮХ ХУРАЛД ОГТ ИТГЭХГҮЙ БАЙНА… !!!!!!!! ҮҮНИЙГЭЭ ЗОГСООГООСОЙ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
зочинзочинззочиночинззочиночинзочин (December 22, 2016 9:46:45 am )
АллагынЦорын ганц гэрч чинь Булган шүү дээ Наад 2 гэрч чинь хаанаас гараад ирсэн юм бэ .Энгийн ардыг хэлмэгдүүлэхээ болиочээ. Зоригийн аллага бол улс төрийн з/б тай хэрэг. Булган гэж нэг гөлийсэн хулгайч чинь хань нь байсны хувьд хохирогч, гэрчийн этгээдээр хуралд суух ёстой .Бас Оюун Баяр хоёр чинь хохирогч биз дээ Энэ хоёр шүүн таслах хурал хуурамч жүжиг болохоор учрыг мэдээд суухгүй байгаа байх даа .
-
Anonymous (December 22, 2016 9:58:01 am )
солоорчох юм байна л даа галзуу хулгайчын ард иргэдээр тохуурхасан зохиол байна
-
zzochin (December 23, 2016 1:37:57 am )
bulgan bat vvl 2 bvgdig medej bga shvv dee iim yumand itgeh hvn baihuu bulgan mini zvw zvger hvn helmegdvlwel chi mongol ulsas zailsan ni der baihaa
33 Comments