Т.Аюурсайхан гишүүн оффшорын асуудлаар нэлээд тод дуугарч байгаа. Ер нь тэрбээр нэлээд ширүүхэн хэлж ярьдаг улстөрчдийн нэгээр тодроод байгаа. Түүнчлэн ард нь хэн байгаа вэ гэдэг асуулт дагах болсон нь үнэн. Тэгвэл тэрбээр хэлэхдээ -Хэний захиалгаар би оффшор мөнгийг улсдаа татаж оруулъя гэж дуугарах вэ. Эх үүсвэрийг нь шалгаж, шаардлагатай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэний захиалгаар яриад сууж байж болох вэ. Зүгээр л бод. Үүнд нам, улс төрийн хүчин ч хамаагүй. Би МАН-ын Шинэчлэлийн хороог тэргүүлээд л явж байна. Бидний гол зорилго бол улс төрийн намыг цэвэрлэх, төрийг эрүүлжүүлэх явдал. Буруу бусармаг зүйл хийсэн л бол аль ч нам хариуцлагаа үүрээд явах хэрэгтэй хэмээн хэвлэлд ярьжээ. Мөн тэрбээр “Хуулийн төслийг өргөн барьснаас хойш гишүүдтэй санал солилцож, нэлээд ажиллаж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл яг бодит байдлаар өөрчлөх асуудал дээр нөлөөлөл үзүүлж чадахгүй байна. Үнэхээр ийм төсөл гаргаж болохгүй гэсэн байр суурьтай нэлээд гишүүд бий. Сая С.Баярцогтын Швейцарийн оффшор дансанд Оюутолгойн гэрээ зурагдсан цаг үетэй маш ойролцоо байдлаар 9.2 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн мэдээлэл ил боллоо. Гэхдээ энэ бол зөвхөн ганц удаагийн гүйлгээ. Эх үүсвэрийг нь шалгаж байгаа мэдээлэл түгсэнээс хойш Монголын баялаг ямар замаар гадныханд очоод байгааг хянаж шалгах хэрэгтэй. Үүнийг хуулиар хамгаалах ёстой гэсэн итгэл үнэмшил хүмүүст илүү төрсөн гэж болно. Мөн Францад төсвийн асуудал эрхлэх сайдаар ажиллаж байсан хүнээ оффшорт мөнгө нуусан хэргээр гурван жил, өмнөх эхнэрийг нь хоёр жил хорих ялаар шийтгэлээ. Франц улс хүний эрхийг уландаа гишгэдэг улс биш. Гэвч эх үүсвэр нь тодорхойгүй мөнгийг хамтран эзэмшсэн гэдгээрээ гэм бурууг нэгэнд нь тохолгүй зохих шийтгэлийг нь оноож чадаж байна. Яг энэ мэтээр хуулийг жинхэнэ байнд нь тусгах чиглэлд манай УИХ-ын гишүүд идэвхтэй ажиллаж эхэлнэ гэдэгт итгэж байна. Яавч ийм байдлыг зөвшөөрч болохгүй. Ер нь “Хууль ёсны эрүүл оффшорыг хамгаална” гэж хэлдэг Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байж болох уу гэдэг асуудал бидний өмнө тулгарч байна. ААН-ийн захирал тэгээд хэлж байгаа бол бас яая гэхсэн… Хууль зүй, дотоод хэргийн сайд ч тэр. Төсвийн нөр их асуудлын дунд яагаад дутуу боловсруулалттай хууль яаран оруулж ирсэн бэ гэдэг асуудал байна. Яагаад тусгаар улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд хүн “Хууль ёсны эрүүл оффшорыг хамгаална” гэж яриад байна? Хууль ёсны эрүүл оффшор гэж дэлхийн хаана байгаа юм бэ. Хаана ч байхгүй. Бүгдээрээ хууль бус. Тиймээс энэ асуудлыг Хууль зүйн сайд С.Бямбацогттой тухайлан ярих ёстой юм байна гэж харсан. С.Бямбацогт хэний захиалгаар ийм зүйл яриад байна гэдгийг тодруулах хэрэгтэй. Цаашид оффшор дансны мэдээлэл улам олноороо ил болно. Би өөрт байгаа мэдээллүүдээ нягтлаад явж байгаа” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (December 21, 2016 10:26:15 am )
БЯМБАЦОГТ яагаад,,,,,, гээч ард түмний мангаа ард нь байгаа нутаг гээд байгаа ахын удирдлагаар байхгүй бол дуусна ,,,,ийм л өчүүхэн хүн байна шүү дээ нөгөө шудрага дүр исгэгч БЯМБАЦОГТ гуай,
-
зүрх судас (December 22, 2016 1:10:15 pm )
Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:
ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: -Цус шингэлэх, Холестрин бууруулах,
ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас: 96665038.
ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
-
-
зочин (December 21, 2016 11:19:25 am )
Энд Аюурсайхан тун зөв бичжээ. Хууль зүйн сайд минь ээ ингэж битгий балайртаач . Он цагийг урагшлуулан харвал Оюун толгойн гэрээ эхлэх үед Монгол улсад 76 сая доллар орж ирсэн тухай яригдаад л өнгөрсөн С.Баяр Амеркт 7 хаустай ч болсон бас бус юм байгаа болоод Бямбацогт хэн нэгний арьсийг хамгаалж ийм хуулийн төсөл оруулж байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй Аюурсайхан минь тэмцээрэй хүсвэл ард түмэн тань арл чинь байгаа шүү дээ
-
зочин (December 21, 2016 11:20:36 am )
3хан сая ард түмнээ ядууруулсан хүмүүсийн нэрсийг сонсъё
-
иргэн (December 21, 2016 11:22:06 am )
Аюурсайхан гишүүн шударга үнэнийг хэлж, аль ч намын бай буруу зүйл хийсэн л бол хариуцлагаа үүрдэг байх тухай ярьж байна. Жирийн иргэний хувьд би 1000 дахин дэмжиж байна. Над шиг бодолтой олон арван мянган иргэд байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Оффшорын талаар ярьж байгаа Батзандан гишүүн, та 2-ыг ихэд дэмжиж байгаа шүү, ард түмэн чинь. Зоригтой байгаарай.
-
Лам (December 21, 2016 11:29:56 am )
Бямбацогт итгэж явсан хүмүүсийн нэрийг баасдаж байна. Сайд хийх чадваргүй дарга нарын цүнх барьж, Эрдэнэтэд жаахан шахаа хийж хэдэн бор юмтай болсон. Пүрэвдоржид баярлалаа гэж хэл. Худлаа яоьж, хий улс төржиж олонд танигдсанаас өөр ямар ч мэдлэг чадвар байхгүй. Одоо цагт дандаа буруу бүтэхгүй хүмүүс л сайн явж харагдаж байна.
Нам гэж МУ-д нэг сайхан бурхан байнаа. Нам, намын даргадаа сайн мөргөж сайн долигонож чадсан бялдууч хүн л хүссэндээ хүрч байна. Далай лам, буддын шашинд мөргөж залибарснаас МАН АН -д, Энхболд нарт сайн мөргөж, ахиухан өргөл барьсан хүн баталгаатай хүссэнээ авч байна. Ээ дээ Чой лам минь будда будаа болж байна уу? алийг нь шүтэх вэ та минь ээ. -
Баагий (December 21, 2016 11:58:52 am )
Хариуцлагагүй хөнгөмөсөг хулийн сайдыг огцруулах хэрэгтэй. ийм балай юмаар яаадгийн
-
Зочин (December 21, 2016 12:06:32 pm )
БЯМБАЦОГТ ХУУЛИЙН САЛБАРЫГ САМРАХУУ САЙЖРУУЛАХУУ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН АНХААРАЛТАЙ ХАРЖ БАЙНА. ӨӨРИЙН ЯАМНЫ ХАРЬЯАНД БАЙДАГ АРХИВЫН ГАЗРЫН ДАРГАД ӨӨРИЙН ХҮНИЙГ ТАВИХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙГААГААС НЬ ҮЗВЭЛ ГАВИХГҮЙ НЭГЭН БОЛОЛТОЙ
-
dugar (December 21, 2016 12:07:15 pm )
huuliin said huuli erh zuin medleg gej yu baidag bilee gej sain asuuj bai! tehgui bol said bolj chadahgui shuu!!
-
эба хүзүүзочин (December 21, 2016 12:34:14 pm )
огцоруул
-
эба хүзүүзочин (December 21, 2016 12:35:25 pm )
аюурсайхан удам залгасан улс төрч, цэвэр монгол хүн
-
zochin (December 21, 2016 2:20:31 pm )
boliosoi ene byambatsogt gj neg yum
-
тогтох (December 21, 2016 3:03:37 pm )
Шударга үнэний дуу хоолой болно гэдэгт итгэж байна. Аюурсайхандаа амжилт хүсье.
-
барилгачин (December 21, 2016 3:53:07 pm )
АЮУРСАЙХАН чамайг дэмжиж байна.,шудрага үнэний дуу хоолой болно гэдэгт итгэж байна.Одоо та нарын үе ирж байгаа шүү.Энэ үеийнхэн цэвэр байх ёстой.Үүнийг тэмцлээр л олж авна.Чамд амжилт хүсьё,дэмжиж байна.
-
Mongol hvn (December 21, 2016 7:14:47 pm )
Mash zuw hvchtei vg bna. Ervvl zvilruu urialj bgad tun ih talarhaj bna.
-
зочин (December 21, 2016 7:21:19 pm )
Аюурсайхан гишүүн үнэн зөв юм ярьдаг МАН-ын залуучууд дотроос нилээд мэдлэгтэй туршлагатай хүн гэдгийг хүмүүс мэддэг болсон ирээдүйтэй улс төрч
-
зочин (December 21, 2016 7:21:51 pm )
zov zuil heljee
-
зОчин (December 21, 2016 9:34:55 pm )
Аюурсайхан удам залгасан улс төрч гэх юм. Хэн хүний үр вэ. Тийм бахархах эцэгтэй юм болов уу.
-
Anonymous (December 21, 2016 10:40:58 pm )
Ингээд яриад эхэлхээр поп гээд эхэлдэг юмдаа соц нийгмийн үлдэгдэл арга барил гэхүү дээ популист гэдэг үг бол үнэндээ элбэгээ бямбацогт алтанхуяг шилэн цогоо гэх мэтэд байдаг
-
Зочин (December 21, 2016 10:41:31 pm )
Энэ эрхэмүүдийг өөрсдийн шалга энэ муу ёр шүү
-
Зочин (December 22, 2016 2:25:47 am )
Энэ Шинжааны нөхдийг нутаг руу нь буцааж дахин төрийн өндөр албанд ойртуулахгүй байж төв халхчууд аа тавихгүй бол ч энэ бадарчингууд төрийг самрахнээ
-
Anonymous (December 22, 2016 11:25:51 am )
Хууль ёсны офшор гэж яг юу юм бэ балайрчих юм аа
-
УЛС ШИГ УЛС БОЛОЁ ГЭВЭЛ ТӨРӨӨ ЦЭВРЭЛ ЧАДАХГҮЙГ НЬ ЗОРИГТОЙ СОЛЬ (December 22, 2016 12:10:13 pm )
БЯМБАЦОГТИЙГ ХАРЖ САМРУУЛЖ БАЙХААР ШУУД САЙДААС НЬ БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ГАРЧ ИРЭЭД ЕР НЬ ЮУ ХИЙЖ ГИЙГҮҮЛЭВ УИХ- Д ӨЧНӨӨН ЖИЛ СУУГААД СҮЙДТЭЙ ХИЙСЭН ЮМ АЛГА ОДОО БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ СУУДЛЫН НАЙМААНД Л БАЯЖИЖ БАЙГАА ОДОО БУГШИРЧИХАНА ТҮРГЭН БУУЛГА.
-
зүрх судас (December 22, 2016 1:10:30 pm )
Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:
ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: -Цус шингэлэх, Холестрин бууруулах,
ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас: 96665038.
ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac -
зочин (December 22, 2016 1:50:20 pm )
Үнэн үг хэлдэг нь дарамтлуулдаг, хулгайч худалч нь бүлгээрээ болчихсон ч түүний ард нэг л толгойлогч луйварчин бгаа шүү дээ тэр бол мөнгөөр л бүхнийг хийдэг
-
Anonymous (December 22, 2016 5:23:46 pm )
АРД ТҮМНИЙ ЗАХИАЛГААР ДУУГАРЧ БАЙГАА ГИШҮҮНДПЭЭ БАЯРЛАЛАА!!!
-
111 (December 22, 2016 5:45:21 pm )
Huuli yosnii eruul hulgai hiideg sh de tegvel
-
tsog (December 23, 2016 11:01:25 am )
Зурагтаар оффшорын хуулийн анхны хэлэлцүүлэг болж байхад энэ сайдын хэлж байгаа үг яриаг сонсоод үнэхээр гайхсан.Хүний эрхийг боогдуулах гээд байна үндсэн хууль зөрчинө ч гэх шиг.Улс орон ард түмний эрх ашигийг түрүүнд нь тавидаг хүн их хуралд цөөхөн бий дээ.Ихэнх нь мэдлэг боловсрол дулимаг хүний өөдөөс үг хэлэх гэхээр юу хэлж ярихаа ч мэдэхгүй мунгинасан хүмүүс харагдах юм.Аюурсайхан шиг нь дэндүү цөөхөн.Миний хүндэлж явдаг залуу.
28 Comments