antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2016 2 comments

Бага насны гурван хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ

нийтлэсэн Admin

14822052125858a81ca307eХүйтний эрч чангарсантай холбогдуулан гэр хорооллын амины орон сууц, байшин, гэр шатах дуудлага эрс нэмэгдсэн байна.

Тухайлбал, ХУД-т таван настай эрэгтэй Г, дөрвөн настай эмэгтэй Н, долоон сартай эрэгтэй Ц нар гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт өвлийн сууц шатаж тус суманд оршин суух 74 настай эрэгтэй Т, 27 настай эмэгтэй О, гурван настай эмэгтэй А нар шатаж нас барж, таван настай эмэгтэй Э нь түлэгдэж гэмтжээ.

Хэргийг харьяа цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Тиймээс иргэд гэр орон сууцаа галлахдаа түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй, гэмтэлтэй пийшин зуухыг ашиглахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Мөн яндангаа галд үл шатах материалаар дулаалж, тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраах, галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж:Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 20, 2016 1:46:22 pm )

    Hodoonii ergvvv malnuud aaw eej

  • иргэн (December 20, 2016 4:53:57 pm )

    ТЭНЭГ МОНГОЛЧУУДАА НААД ҮР ХҮҮХДҮҮДЭЭ БОДООЧЭЭ ҮХЭРНҮҮДЭЭ МАЛУУДАА ХАЙРАН ҮРС

antalya rent a car