antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2016 17 comments

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт  мөнгөний төлөө хэт шуналтаж, үндсэн үүргээ умартсан уу?

нийтлэсэн Admin

????????????????????????????????????

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт   гэж байгууллага уг нь нягтлан бодогчдыг сургаж, хөгжүүлж, эрх ашгийг нь хамгаалж ажиллах ёстой. Гэвч  мөнгөний төлөө хэт шуналтаж, тун хариуцлагагүй байдлаар үйл ажиллагаа явуулж ирлээ гэх мэдээллийг нэгэн иргэн манай сайтад хандаж ирүүлсэн юм. Ингээд эх сурвалжийн ирүүлсэн мэдээллийг элдэв нэмэр хачиргүйгээр хүргэж байна.

“Би Монголын мянга, мянган нягтлан бодогч нарын төлөөлөл болон энэхүү захиаг бичиж байна.

Монголын мэргэшсэн нягтлан бодогч гэсэн мэргэжлийн зэрэг байдаг. Энэ зэргийг зөвхөн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт олгодог билээ. Энэ зэргийг анхны удаад авахад 4 жилийн хүчинтэй бөгөөд дараа нь ахин сургалтанд сууж, шалгалт өгч байж хугацаагүй эрхтэй болдог. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг 6 сард, 12 сард гээд жилд нийт 2 удаа авдаг. Мөн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт авах шалгалтын хугацаа нь өөр байдаг. Хөдөө орон нутагт арай эрт авах бөгөөд шалгалтын агуулгын хувьд бага зэрэг хялбар байдаг. Улаанбаатар хотод нэг удаадаа нэг шалгалтыг нь ойролцоогоор 1000 орчим хүн өгдөг юм билээ.

Энэхүү зэргийг авахын тулд эхлээд сорил шалгалтууд өгөх ёстой. Сорил шалгалт өгөхөд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Сорил шалгалтууд нь:

  1. Компьютерийн мэдлэг
  2. Нэгдсэн цогц бодлого
  3. Мэргэжлийн ёс зүй гэсэн 3 шалгалтаас бүрдэнэ. Эдгээрээс мэргэлжийн ёс зүйн шалгалт өгөхийн тулд институцийн сургалтанд заавал суусан байх шаардлагатай бөгөөд сургалтын төлбөр нь 60 000 /Жаран мянган/ төгрөг. Энэ сургалтаар багш нар нь ёс зүй заах биш өөрсдийнхөө аудитын компаний рекламыг хийсээр байгаад таардаг.

Дээрх 3 сорил шалгалтанд тэнцсэний дараа эрх олгох шалгалтаа өгнө. Нягтлан бодогч албан тушаалд 2 жил, өөр өлбан тушаалд 4 билүү 5 жил ажилласны дараа зэрэг авах шалгалтуудаа өгөх эрх үүсдэг. Эрх олгох шалгалтууд нь:

  1. Мэргэжлийн англи хэл /Сургалтын төлбөрийг нь мэдэхгүй, сургалтанд заавал суух шаардлагагүй, шалгалтын төлбөр нь 7500 төгрөг/
  2. Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага /Сургалтын төлбөр 180 000 төгрөг, сургалтанд заавал суух шаардлагагүй, шалгалтын төлбөр 12 000 төгрөг/
  3. Санхүүгийн тайлагнал /Сургалтын төлбөр 180 000 төгрөг, сургалтанд заавал суух шаардлагагүй, шалгалтын төлбөр 12 000 төгрөг/
  4. Аудит ба баталгаажуулалт /Сургалтын төлбөрийг нь мэдэхгүй, сургалтанд заавал суух шаардлагагүй, шалгалтын төлбөр 7500 төгрөг/
  5. Санхүүгийн менежмент /Сургалтын төлбөрийг нь мэдэхгүй, сургалтанд заавал суух шаардлагагүй, шалгалтын төлбөр 12 000 төгрөг/
  6. Хууль эрх зүй, татварын бүртгэл /Сургалтын төлбөрийг нь мэдэхгүй, сургалтанд заавал суух шаардлагагүй, шалгалтын төлбөр 12 000 төгрөг/ байдаг.

Эдгээр бүх хичээлийн хүрээнд жил бүр шинээр ном гаргана, гаргасан номнуудын тест бодлого дандаа алдаатай байдаг. Нэг номны үнэ дунджаар 15 000-40 000 төгрөгний үнэтэй. Дараа жил нь засварласан хэвлэл гээд ахиад ном гаргаад зарна. Хүмүүс шалгалтандаа бэлдэхийн тулд ахиад авна.

Дээрх шалгалтууд нь нэг удаа өгөөд тэнцсэний дараа 18 сарын хүчинтэй байдаг. 18 сарын дотор бусад шалгалтаа өгөөд тэнцэхгүй бол эхнээсээ тэнцсэн шалгалтууд нь хүчингүй болоод, ахиад эхлэх шаардлагатай болдог гэсэн үг юм.

Улаанбаатар хотын шалгалт.

Улаанбаатар хотод ажилладаг болон хөдөө орон нутагт ажилладаг хүмүүс өгч болдог.

Англи хэл, аудит, хуулийн шалгалт нь харьцангуй боложмийн, хүмүүс хувиараа бэлдээд тэнцчихдэг.

Харин санхүү өртөгийн шалгалт нь хүндрэлтэй. Хүмүүс хувиараа бэлдээд тэнцэх нь ховор, сургалтанд нь суугаад ч заримдаа нэмэргүй, багш нар нь өөрсдөө ч хичээлийн агуулгаа бүрэн ойлгоогүй, бодлогуудаа боловсруулаагүй байдаг. Шалгалт нь ч мөн адил маш асуудалтай болдог. Нийт 100 онооны шалгалтын 70 оноо нь энгийн тест болон бодолттой тест, 30 оноо нь 5 бодлогоос бүрдсэн байдаг. Шалгалтанд ирсэн тест, бодлогууд нь дандаа алдаатай, шаблон нь мөн эргэлзээтэй байдаг. Улаанбаатар хотод шалгалт өгч буй хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь л тэнцдэг.

Шалгалт авах дүрмээ баримталдаггүй, зарим хүмүүс шалгалтын дундуур 10-аад удаа гарч орно, хүмүүсийн бичиг баримтыг шалгахгүй шалгалтаа авах тохиолдол олон.

Шалгалтанд үнэхээр шударгаар тэцэж байгаа хүмүүс тун ховор, танил талаараа болон хахууль өгч байж тэнцсэн хүмүүс харин ч олон доо. Хахуулийн мөнгө хэдэн сая л гэж ярьна шүүдээ.

Шалгалтын дүндээ эргэлзээд материалаа үзье гэсэн хүсэлт тавихаар үзүүлдэггүй юм билээ, маш их асуудалтай болохоор л тэгдэг байх. Ийм санал хүсэлт тавьсан хүнийг цаашдаа хэдэн ч удаа хичнээн сайн шалгалт өгсөн тэнцүүлдэггүй гэх яриа байдаг юм билээ. Олны үг ортой л байлгүй дээ.

Хөдөө орон нутгийн шалгалт.

Хөдөө орон нутгийн шалгалтыг зөвхөн хөдөө орон нутагт ажилладаг хүмүүс л өгнө. Улаанбаатар хотод ажилладаг хүн өгч болохгүй. Нэг аймгаас нөгөө аймаг руу очоод өгч болно, аймгуудын шалгалтын хугацаа зөрдөг тул нэг хүн хэдэн ч удаа шалгалт өгч болдог. Уг нь ингэж болохгүй мэт боловч хүмүүс танил талаараа ингээд л өгөөд байдаг.

Шалгалтуудын бүтэц Улаанбаатар хотынхтой ижил боловч агуулгын хувьд бага зэрэг хялбар байдаг. Бүх аймгуудад нууц байх ёстой шалгалтын материал нь шалгалтын өмнөх өдөр задарчихдаг, заримдаа бүр хариутайгаа задарчихдаг. Хөдөө орон нутагт шалгалт өгч буй хүмүүсийн 70-80 хувь тэнцдэг гэх юм билээ.

Шалгалтын материал нь алдаатай байхад хэн хэрхэн тэнцэх билээдээ? Шалгалтаа нэг өгөөд унана, дараа нь бүр сайн бэлдээд, баахан ном худалдаж аваад өгөөд унана, тэгэхээр нь сургалтанд нь сууна, ахиад хэдэн ном худалдаж авна, зааж байгаа багш нь заах хичээлээ мэдэхгүй, ахиад шалгалт өгнө, ахиад унана. Уг нь хүн чинь өөрөө би иймэрхүү хийлээдээ, гайгүй хийсэндээ эсвэл тааруу хийлээдээ гэсэн баримжаатай байгаа шдээ. Гэтэл илүү сайн бэлдэх тусам улам муу дүн аваад л байна.

Энэ дүр зураг аль 10 гаран жилийн өмнө ийм л байсан, одоо ч ийм байна гэдгийг олон жил нягтлан хийсэн хүмүүс хэлж байна. ММНБИ нь нягтлан бодогчдыг сургаж, хөгжүүлж, эрх ашгийг нь хамгаалж ажиллах ёстой байтал мөнгөний төлөө хэт шуналтаж, ийм нөхцөл байдалд хүрлээ.

Сүүлийн үед мэргэшсэн нягтлан бодогч гэсэн зэргийг байгууллагын удирдлагууд нэг их ойшоохоо больсон, учир нь энэ мэргэжлийн зэрэг үнэгүйдэж байна гэсэн үг юм аа. Өнгөрсөнд ийм байсан, одоо ийм байна, ирээдүйд яах бол гэдэг их чухал юм.

Энэ дүр зургийн дагуу хэнд хандах ёстойгоо мэдэхгүй тул ийнхүү захиа бичлээ. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахаар бол Монголын мянга мянган нягтлан бодогчид нэгдэхэд бэлэн гэдэгээ илэрхийлсэн билээ.” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Баяр (December 20, 2016 11:23:33 am )

    Гадаад, дотоодын их сургууль төгссөн чадварлаг,мэрггэжилдээ сайн залуучуудыг төрийн байгууллагуудад удирддах түвшний санхүүгийн ажилд тавихад энэ мэргэшсэн ня-бо гэдэг хулхи хэргэм их саад болж байна. ММНБИ гэдэг эрх баригчдыг мөнгөөр угждаг, тэр мөнгөө гишүүдээсээ цуглуулж өгдөг газрын татан буулгах цаг нь болсон. Хууль, аудитийн чигэлэлээр мэргэжлээ баталгаажуулах улмаар тэр чигэлэлдээ ажиллах хүний цэвэр сонирхол, чадавхи дээр үндэслэсэн сонголтыг ашиглаж байгаа энэ байгууллага ичих хэрэгтэй. Хараад байхад их, дээд сургуульд сурч байхдаа дөнгөн данган өөрийгөө аргацааж, буруу замаар, бзруу аргаар мэргэжил эзэмшисэн, улмаар ажил дээр гараад ч ахиж дэвжиж чаддаггүй нөхдүүдийн хорогдох орон. Ер нь чадваргүй, мэдлэггүй амбиц хөөдөг нөхдүүд л их элдсдэг юм даа. хуулинд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Мэргэил нэгтнүүдээ LIKE !!!!!

  • Зочин (December 20, 2016 11:45:44 am )

    Гадаадын нэр хүндтэй сургууль төгссөн залуучууд тэнцэ чадахгүй байхад дотоодын хувийн сургуулийг эчнээгээр төгссөн нэг албан тоотыг үг үсгийн алдаагүй боловсруулж чадахгүй байгаа хүн тэнцэж аудитор хийж байгааг харахад энэ байгууллага ямар шалгуураар шалгалт авч тэнцүүлж байгаад дүгнэлт хийх цаг нь болсон

  • Зочин (December 20, 2016 12:38:57 pm )

    Мэдээж сургалтанд хамаарч байгаа хүмүүс тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой л доо Гэхдээ бас бодмоор юм байдаг.Жишээ нь мэрэгшсэн нягтлан бодогчид холбоондоо гишүүний татвар төлөх ёстой.Энэ татвар эхлээд 5,0 мянган дараа нь арван мянга одоо 125,0 мянган төгрөг.Зүй нь энэхүү татварыг их хурлаараа хэлэлцэж батлах ёстойч одоо бол нэг хоёр хүн л шийдэж байгаа.Бас сургалтын төлбөр хэт өндөр тал бий шүү.МНБИнститутын удирдлага энд анхаарах хэрэгтэй шүү

  • Anonymous (December 20, 2016 12:49:37 pm )

    сургуулийн төгсчихөөд мэргэжисэн гэж юу байдаг юм вэ мөнгөөр өгдөгээ болих хэрэгтэй

  • иш (December 20, 2016 1:45:45 pm )

    Энэ байгууллагын талаар үнэхээр зөв бичсэн байна. Мөнгө олох аргыг бүхийл талаар сүвэгчилдэг ач холбогдол багатай газар. Хамгийн хорлонтой нь мэрэгжсэн нягтлан бодогч гэж нэр томъёо гараад зарим нэг хууль журамд оруулаад батлуулчихсан түүнийгээ мөнгө олох хэрэгсэл болгосонд байгаа юм. Нэн яаралтай шалгаж учрыг нь олох ёстой. Зах зээлийн нөхцөлд өөртөө ямар хүн авч ажилуулахаа өөрсдөө мэднэ шүү дээ.

  • zochin (December 20, 2016 1:59:35 pm )

    Mergeshcen gecen nayagtlan bodogch nar xamgiin chadbargvi baga angiin bagsh baij bgaad mergeshcen bolood nayagtlan xiigeed bdag um xiij bgaa ajil daa chadbar muutai daa Vnexeer orobdoltei um shvv dee Zob bichcen deerxi xvmvvct bayarlalaa

  • зочин (December 20, 2016 3:25:59 pm )

    ёстой хогийн газар зүгээр мөнгөний төлөө хэдэн хүний хийж байгаа газар. үхсэн хатсаны мэргэшсэн нягтлан. юу ч мэдэхгүй мөртлөө мэргэшсэн нягтлан гэсэн олон хүнийг мэднэ. яаж мөнгөөр авдагыг нь мэднэ. өглөг өр 2-н яалгааг тайлбарлаад хэлээд өгчихөж чаддаггүй газардаа

  • Anonymous (December 20, 2016 3:40:44 pm )

    Зөв хэлээд байнаа мөнгөөр л тэнцдэг газар Амьдрал дээр хэн нь хэн бэ гэдгийг мэдсээр байтал балансаа ч зөв гаргаж чадахгүй хүмүүс мэргэшсэн цол авдаг Энэ хэнд хэрэгтэй цол юм.Хахууль авсаар байгаад нэр хүндээ алдсан газар

  • Иргэн (December 20, 2016 5:56:47 pm )

    Мэргэшсэн гэсэн сайхан нэртэй луйварчид.

  • Иргэн (December 20, 2016 5:58:18 pm )

    Батжаргал гэж нэг луйварчин энд бий.

    • нягтлан бодогч (December 20, 2016 9:56:50 pm )

      Тийм шүү.Батжаргал гэж нэг луйварчин бий шүү. Би лав хэд хэдэн хүнээс мөнгө авсаныг нь мэдэх юм байна.

  • Зочин (December 20, 2016 11:11:20 pm )

    Санхүүч нягтлан бодогчдын эрх ашгийг хамгаалдаг хараат бус байгууллага болон гадаад дотоодын нэр хүндтэй сургуулийг төгссөн олон жил нягтлан бодогч хийж байгаа хүмүүсийн төлөөллөөс бүрдсэн комисс байгуулж мэргэшсэн гээд байгаа нягтлан бодогчдоос дахин шалгалт аваад дүгнэхэд энэ байгууллагын жинхэнэ нүүр царай гараад ирнэ дээ. Мөнгө, хахуулийг ч ёстой цэцэглүүлж байгаа газар шүү.

  • Unshigch (December 21, 2016 8:51:35 am )

    Neeree minii meden neg MN toriin baigyyllagad ajilladag. Balansaa gargaj chaddagyi. Hodoo shalgalt ogson. Tegeed dargadaa deerelhyylee l bj baidag yum.

  • Зочин Эр хүн (December 21, 2016 9:08:28 am )

    Сүүлийн 3 жил Дарханы Татварын хэлтсийн дансны харьцаа битгий хэл данс гэж юу байдгийг ч сайн мэдэхгүй хэсэг нөхдүүд хахуулийг нь амаар нь гартал чихэж байгаад мэргэшсэн нягтлан бодогч болцгоосон доо. Одоо эдгээр нөхдүүдийг 2-3 дугаар курсийн оюутнуудтай зэрэгцэж суулгаж байгаад шалгалт авахад л ичиж үхмээр юм болно доо. Мэргэжлийн нэр хүндийг шавартай хутгана гэж үүнийг хэлж байгаа юм даа ММНБИ-хээн.

  • Зочин (December 21, 2016 9:16:45 am )

    ММНБи-ийн олж байгаа жил бүрийн орлогыг гадаадын экспертүүдээр шалгуулах хэрэгтэй. Дотоодын бүх санхүүгийнхан шудрага шалгах боломжгүй бүгд дарамтанд байгаа.

  • зочин (December 21, 2016 9:35:46 am )

    Ёстой үнэнийг бичсэн байна Нягтлангаар ажиллаж байгаагүй хүн, нэг ч хичээл бэлдэж байгааүй хүн өгөөд тэнцчихсэн байдаг мөртлөө бор зүрхээрээ яваад бэлдээд бэлдээд тэнцдэггүй хүмүүс хар мянгаараа байна Ер нь бол ханштай болчихсон гэж ярьдаг нь үнэн байх Маниасаа долоон дор хүмүүс мэргэшсэн нэр зүүчихээд эргээд биднээс асуугаад явж байгаад дур гутдаг Энэ шалгалтыг 3 жил өгч байна Гэтэл ганцхан хавар өгөөд бүх шалгалтандаа тэнцчихсэн хүн байдаг юм байна Үүнийг бичсэн хүнтэй санал нийлж байна Хуульд хүртэл заалт оруулчихсан, тэгсэн мөртлөө бүх юм нь хэдхэн хүний хүслээр болоод өнгөрдөг энэ шалгалтыг цэгцлэх хэрэгтэй байна Одоо үнэхээр шалгалт өгөхөөс шантарч байна шүү

  • золоо (December 21, 2016 10:15:36 am )

    Ёстой үнэнийг бичсэн байна даа.Миний мэдэхийн балансаа ч олигтой гаргаж чаддаггүй ядаж дансны давхар бичилт хийж чаддаггүй хүмүүс мэргэшсэн ня-бо болчихсон тууж явдаг.Нябогоор баклавар аваагүй эдийн засаг, бизнесийн удирдлага хуульч мэргэжилтэй хүмүүс ч мэргэшсэн болчихсон байх шиг ккк

antalya rent a car