antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2016 7 comments

Пуэрто Рикогийн гоо бүсгүй Дэлхийн миссийн титэм зүүж, Монголын мисс шилдэг 11-т шалгарлаа

нийтлэсэн Admin

puertoАНУ-ын Вашингтон хотын “MGM National Harvor” цогцолборт 66 дахь удаагийн “Дэлхийн мисс-2016” тэмцээний эцсийн шалгаруулалт болж, Пуэрто Рикогийн гоо бүсгүй Стефани Дел Валле титмийн эзэн боллоо.

Тэрбээр 40 жилийн дараа “Дэлхийн мисс”-ийн титмийг хоёр дахь удаагаа эх орондоо авчирч байна. Харин нэгдүгээр байрт  Доминиканы Бүгд найрамдах Улсын гоо бүсгүй Яритца Рэес, хоёрдугаар байрт Индонезийн гоо бүсгүй тус тус шалгарлаа.

Дэлхийн 120 орны мисс өрсөлдсөн тус тэмцээний өмнөх шалгаруулалтад энэ жил Монгол Улсаа төлөөлөн оролцсон А.Баярцэцэг авьяасын төрөлд хамгийн олон санал авч, шилдэг 20-д шууд орох эрхтэй болсон юм.

Тэмцээний шилдэг 10 оролцогч шалгарсны дараа Дэлхийн миссийн албан ёсны апликэйшнээр явагдсан Ард түмний таашаалд хүртсэн миссээр Монголын гоо бүсгүй шалгарч, хагас финалын 11 дэх оролцогч болов. “Морьтон Монгол охин ямар байдгийг харуулаад ирье” хэмээн хэдхэн хоногийн өмнө хүлэг мориндоо мордсон тэрбээр ийнхүү түүхэн амжилт үзүүлж чадлаа.

Тэрбээр “Сант” дунд сургуулийг төгссөн. Тэрээр ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын “Mancosa Management College”-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны “Erasmus Mundus” олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Тухайн үед “Голомт” банк, “Энержиресурс”-ын тэтгэлэгт хамарч байжээ. А.Баярцэцэг англи, испани, франц хэлтэй.

1990 оны арваннэгдүгээр сарын 29-д Улаанбаатар хотноо төрсөн

Испанид сурч байхдаа “Escala” загварын агентлагт ажиллаж байсан

2008 оноос хойш “Торго” агентлагт загвар өмсөж байна

2012 оноос жүжигчин болох хүслээ бодитоор хэрэгжүүлэхээр зорьж, жүжигчин, найруулагчийн мэргэжлээр Монголын Урлагийн зөвлөл, АНУ-ын ЭСЯ-ны нэрэмжит сургалт дүүргэсэн

“Netflix”-ийн “МаркоПоло” цувралд туслах дүр бүтээснээс гадна Хубилайн дүрд дуу оруулсан

Алдарт найруулагч Кристофер Копполагийн “Deadbeats” тэргүүтэй Монгол, Америкийн бүрэн хэмжээний богино хэмжээний дөрвөн кинонд гол дүр бүтээсэн

“Миний эхнэр тагнуулч”, “My Sacred Blood”, “White on Rice” зэрэг есөн кинонд туслах дүр бүтээсэн

2017 онд зураг авалтаа хийх “Зоригт Хотлун гүнж” түүхэн тулаант киноны гүнжийн гол дүрд тоглоно

“Язгуурлугаа” баримтат уран сайхны киног өөрөө найруулан хийж байгаа аж.

Ж.Болор Montsame.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Zochin (December 19, 2016 8:54:19 am )

    bayar hurgie

  • зочин (December 19, 2016 9:35:36 am )

    Сайн байна Монгол гэдэг нэрийг дэлхийд сонсгож өрсөлдүүлж чадсан охинд сайн байна гэж хэлий. улам сайн байгаарай

  • Зочин (December 19, 2016 9:44:32 am )

    Маш том баяр хүргэе. 118 орны хамгийн үзэсгэлэнтэй гэж илгээгдсэн охидуудаас эхний 20-д, дараа нь 11-т орно гэдэг бол агуу амжилт. Энэхүү тэмцээнд ороод удаагүй 10 гаруй жилийн түүхтэй улсад, Сарнай 16-д орж байснаас өөр гавьтай амжилт байхгүй байсан. Монголын минь хацар гоо охин минь: Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Чиний явсан зам бүрт цэцэг дэлгэрч, өмнө чинь үйлс чинь бүтэж байг. Баярлалаа.

  • Зочин (December 19, 2016 11:44:24 am )

    Баяр хүргэе.Зөв сайхан монгол төрхтэй охин Дэлхийн миссийн тэмцээнд оролцож , 11 -дд орно гэдэг агуу том амжилт.Амжилт хүсье.
    Хэлэх санал байгаа нь Дэвүүр ашиглан бүжиглэсэн бүжиг л монгол онцлогийг харуулаагүй байгаад сэтгэл дундуур байсан шүү

  • Зочин (December 19, 2016 8:16:20 pm )

    Шал царай муутай юм байж 11т орсон нл азтай.л юм

  • TOM HATSART (December 25, 2016 12:39:56 am )

    ABGAI TSARAITAI BJ ONIGOR BOR HUUHEN TOM HATSART…KKKK

  • иргэн (January 03, 2017 5:03:31 pm )

    Аргагүй л нэг монгол төрхтэй, сайхан бүсгүй юм. Баяр хүргэе. Монголын нэрийг дэлхийн чихнээ дуурсгасан нь хамгийн чухал амжилт шүү дээ. 120 улс орны гоо охидын дундаас ш дээ.

antalya rent a car