antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2016 7 comments

УИХ-ын гишүүн Д.Мурат Сонгуулийн тухай хууль зөрчсөн нь тогтоогджээ

нийтлэсэн Admin

148177622958521c65aeef4УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Мурат нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг 70.1 “Ээлжит сонгуулийн жил эхлэснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.1.1. мөнгө эд зүйл тараах, 70.1.4-т “Нийтийг хамарсан… урлагийн тоглолт… ивээн тэтгэх” 70.5.13-т “сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хураамч мэдээ, мэдэллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах” гэсэн заалтуудыг зөрчсөн талаар анхан шатны шүүхээр 3 удаа, мөн давж заалдах шатны шүүхээр 3 удаа нийт 6 удаагийн шүүх хурлаар хэлэлцсэн бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 98\А тоот шүүгчийн захирамжаар болон Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр магадлалаар Сонгуулийн тухай хуулийн дээрхи заалтуудыг зөрчсөн болохыг эцэслэн тогтоожээ.

Ийнхүү Улсын Их Хурлыг гишүүн Д.Мурат нь сонгогчдын итгэлийг татах зорилгоор урлагын тоглолтыг ивээн тэтгэсэн ба сонгуулийн сурталчилгааны явцад олон нийтэд хуурамч мэдээлэл тараасан, мөн түүний эхнэр нь сонгогчдод эд зүйл тарааж сонгогчдын саналыг хууль бусаар татах үйлдэл хийсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу түүнийг эргүүлэн татаж УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулж болзошгүй байдал бий болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (December 15, 2016 11:18:29 pm )

    гэрэл цахилгааны унэ толбор бэлэг дурсгалын зуйлээр иргэдин гар дээр бэлэг огч маш их будилуулсан хун одоо ч их хурал дээр сандал боглож байна дахин хийсэн нь дээр

  • irgen (December 16, 2016 1:01:41 pm )

    erguulen tatah heregtei

  • иргэн (December 16, 2016 4:01:22 pm )

    Ийм болгоныг шүүж эргүүлэн татах юм бол их хуралд хүн үлдэхгүй шүү дээ. Ялагдснаа хүлээж сурах хэрэгтэй.

  • irgen (December 16, 2016 7:29:42 pm )

    ergvvlen tatah heregtei tegehgvi bol hyliar iahiib

  • irgen (December 16, 2016 7:30:44 pm )

    ergvvlen tatah heregtei tegehgvi bol hyliar iahiim be

  • mjl (December 18, 2016 1:10:47 am )

    zuw zuw munguur garsaan

  • Зочин (December 18, 2016 8:17:42 pm )

    Тлейхан ялагдчихаад тахимаа өгөхгүй янз бүрийн хор найруулж яваа. 70 хүрсэн өвгөн одоо болно

antalya rent a car