antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2016 2 comments

Б.Жаргалсайхан:Улс төрчидтэй хуйвалдаж бизнес хийж болдоггүй юм

нийтлэсэн Admin

8ce6cbee4f82e670963173e58f9c40c0МҮХАҮТ-аас Монголбанк, Засгийн газар, бизнесийнхний дунд зохион байгуулсан “Валютын ханшийн өсөлт” хэлэлцүүлэгт “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

-Монголбанк бол дампуурчихсан юм байна. Энэ авсан бүх зээлийг чинь энгийн математикаар нэмж хасахад аль хэдийнэ дампуурчихсан. “Буян” компани Монголбанкны оронд байсан бол дампуурчихсан байгаа.

Өнөөдөр дэлхий нийт эдийн засгийг улам л нээлттэй болгохын төлөө явж байгаа. Гуравдагч аудитын компаниар шалгуулаад интернэтэд бүх юмаа нээлттэй тавьж байна. Яагаад юмыг хааж бооно гэж яриад байгаа юм. Монголбанк нөөцөө дэлгэснээрээ ард түмэн чинь үнэнийг нь олж мэдэж байгаа шүү дээ.

Бид 25 жил хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж 500 мянган төгрөгийн цалинтай амьдарч ирлээ. Жилийн 18 хувийн хүү бид банкуудад төлж байгаа. Энэ банкуудад өөдөлж байгаа юм байна уу. Ерөөсөө өөдөлсөн юм алга байна.

Манай арилжааны банкуудын дампуурлын том шалтгаан нь хувийн шунал, амбиц. Бизнесийн бүх салбар руу орж байгаа та нар. Тэнд ч Дарханы төмрийн үйлдвэр, энд ч Хөтөлийн цементийн үйлдвэр, Эрдэнэтийг аваад л сүүлдээ энэ улсын эзэн болно гэж бодоод байхгүй юу. Ротшильд, Рокфеллерийн түүхийг уншчихсан. Тэр эрин зуун дуусчихсан. Больж үз. Та нар зээлийн хөрөнгөөр тэр бүхнээ хийж байна. Зээлээ төлөх болохоор Засаг дээр үүрүүлчихдэг. Засаг нь бидний татварыг нэмж төлдөг. Өөр юугаар төлөх юм. Наад үлгэрээ одоо боль.

Би 1994 онд гаднаас 80 сая ам.доллар зээлж авчирч байхдаа Засгийн газрын баталгаа гаргаагүй. Зөвхөн Сангийн яамнаас тодорхойлолт л авч байсан. Та нар гаднаас 400 сая долларын зээл авсан гэж байна. Ямар баталгаа гаргасан юм. Та нарын хийж байгаа энэ том том деалүүд энэ улсыг сөнөөж байгаа.  Амьдралын үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнийг та нар мэдээгүй. Мөнгө олно гэдэг бол бусдаас зээл аваад түүнийг үрэхийг хэлдэг гээд ойлгочихсон. Наадах чинь худлаа.

Та нар доллар аваад, жирийн иргэд тав, арван доллар авч болохоо байчихсан юм уу. Манай иргэд гадаадад ажиллаад жилдээ 200-300 сая доллар Монгол руу шилжүүлж байгаа. Та нарын мөнгийг аваагүй.

Монгол Улс дампуурах юм бол та нар л дампуурна. Жирийн хүмүүст наад доллар чинь байхгүй, төгрөг чинь ч байхгүй. Гэхдээ Монголчууд өлсөж үхэхгүй.

Улс төрчидтэй хуйвалдаж бизнес хийж болдоггүй юм. Зах зээлийн эдийн засаг, бизнесийг ар, өврийн хаалгаар хийхээр улс орон тэр чигтээ унадаг юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Шударга байя л даа бүгдээрээ. Бид ядуу байж болно. Улс орон хэцүү байж болно. Гэхдээ бид ил тод байдал, шударга ёсыг хүсээд байна шүү дээ.

Нэг хэсэг нь хулгай хийгээд яваад байх нь бидэнд таалагдахгүй байна. Сүүлийн 10 жил манай улс төрчид банкуудтай хуйвалдаж дэндүү их бизнес хийж байгаа.

Тийм учраас энэ ил тод байдлыг хадгалах хэрэгтэй.

Эх сурвалж: ikon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • bi mongol hvn (December 16, 2016 12:26:00 am )

    жагаа маш зөв ярьж байна налайхад гэхэд юун хөгжил албан тушаалын төлөө юу болж байнаа урьд 4 жилд алдсан алдаанаас дээрдэхгүй эдийн засгийн санхүүгийн тухайд бүр хэцүүднэ нэг тэнэгийг нийтээрээ дагвал яаж мухар нүхэнд орохыг харуулах болох нь бага дээр нь зогсоох зөв болгох алхамыг хийхэд ч оройтлоо доо ман- энэ дүүргийг ямар нохойд хаяж өгч байгаагаа анхаарах боллоо

  • 2016 (December 16, 2016 11:00:39 am )

    одоо манангаас бүрэн салах л үлдэж….. ман-гараад ан-с ялгарах юм алга.

antalya rent a car