antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2016 10 comments

Хаан банк, Мобиком хоёроос татгалзах цаг болжээ

нийтлэсэн Admin

38f98770cedf97987abf421f24d1f53e“Мобиком корпораци” “Хаан банк” хоёрын дарангуйллаас гарчихвал эдийн засгийн хямралын өнөө үед амьдрал арай хөнгөн болно доо.

Мобиком бусад үүрэн холбооны операторууд дундаа зах зээлд давамгай байдалтай хэрнээ хамгийн өндөр үнэтэй, зарим тохиолдолд шударга бусаар үнэ тариф тогтоож, ярианы төлбөрөө илүү авдаг болоод удаж байна.

Хаан банк мөн ялгаагүй, лансны гүйлгээний шитгэл, баримтын төлбөр гээд бага багаар их мөнгө авч, иргэдийн халаасыг сэгсрээд сурчихсан. Хаан банкны АТМ ихэнх тохиолдолд гацдаг, карт залгидаг, мөн мөнгөгүй болчихсон байдаг. Гэтэл ХААН банкныхан  үйлчилгээний чанараа  сайжруулдаггүй атлаа, хуурамч реклам, монополь эрхээрээ дулдуйдаж иргэдээр хохироосоор байна.

Өнөөдөр нэгэн иргэн Ардын эрхийн ХААН банкны салбар дэх экспресс банкны АТМ-аас зарлага гаргахаар АТМ-д комманд өгөөд яг зарлага гарахын өмнө тэнд байсан  АТМ-ууд бүгд таг гацсан байна. Тэр даруй үйлчлүүлэгч  мобайл банкаар дансаа шалгаж үзэхэд  данснаас нь АТМ-аар авах гэсэн мөнгөн дүнтэй тэнцэх зарлага гарсан атлаа мөнгөө гаргаж өгөөгүй байна. Тухайн үйлчлүүлэгч тэнд байсан  ХААН банкны  теллер, хамгаалагч, ажилтнуудаас лавлан байж 1800-1927 утас руу ярь гэсэн зааврын дагуу залгахад автомат хариулагчаар удтал хариулсны эцэст сая нэг  оператортой холбогдсон байжээ.

Болсон явдлыг тайлбарласан үйлчлүүлэгчид хандан ХААН банкны   лавлах утасны оператор хариулахдаа: “таны дансанаас гарсан зарлага үнэн эсэхийг бид төв рүүгээ дамжуулна, төвөөс Нягтлан бодогч шалгаж үзээд 1-3 хоногт таны дансанд гүйлгээ хийгдээгүй  бол мөнгө нь эргэж орох болно” гэжээ.

Мөн Хаан банкны дансаар хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэхдээ өөр данс руу андуураад явуулсан бол шимтгэлд нь бараг талыг нь хураагаад авчихдаг. Арилжааны банкууд шимтгэл авдаг зөрчил илэрч, шүүхээр буруутай болох нь тогтоогдсон. Үүнийг мөн л Хаан банк тэргүүлж байгаа.  Тухайлбал, Арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл нэрээр 0,25-4 хувь хүртэл хэмжээний төлбөрийг, түүнчлэн 1000 – 40 000 төгрөгийн хураамж авдаг. Дээрх нэр бүхий арилжааны банкуудын зүгээс тухайн зээл олголтын зардал гэх зээлийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авдаг байх боловч хураамж гэх зээл олголтын зардлыг дахин авч байгаа нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн. Зээл олгохтой холбогдуулан гарах зардлаас өндөр хэмжээний төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг зөрчсөн.

Г.Наран

Zaluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Зочин (December 15, 2016 9:22:13 am )

    Тиймээ энэ хаан банк арай л дэндүүлээд байгаа юм. Хэт их монопольчлох гээд байдаг юм уу. Тэгээд ч энэ банкнаас татгалзах цаг нь болсон үйлчилгээ нь хэт удаан, өндөр хүүтэй гээд орчин цагаа дагасан банк биш болсон. Кар залгиулаад 2-3 хоногийн дараа ав гэнэ. Аймаар хүнд суратлатай.

  • Зочин (December 15, 2016 10:00:35 am )

    ХААН банк маш хунд сурталтай газар, альч салбарт нь очоод уйлчлуулэх гэхээр теллерууд нь нэг л их том дарга нар шиг, хеделж ядсан, хумуусийг хулээлгэсэн, дуугарч ядсан амьтад байх юм.Энэ банкны АТМ-машинууд нь байнга гацдаг, карт залгидаг. АТМ-аас менге авахад гуйлгээ хийсний хураамж гээд 500тегрег хусчихдаг. Хун банкинд хадгалуулсан менгее авахад бас л хусч орхино. Ер нь хэцуу болчихсон газардаа. Хун банкны хадгаламжийн менгее аваад 17000 тегрегийг 2014 онд дэвтэртээ улдээгээд мартчихжээ. Сая нэг едер дэвтрээ узээд санаж тэр менгее авахаар очиход нь тэр хунээс 1000 тегрег тел, тэр менге чинь гуйлгээ хийсний телберт суутгагдсан гэж теллер нь хэлж байх юм. Огт гуйлгээ хийгээгуй байхад тэр хуний 17000 тегрегийг зугээр л луйвардчихаж байгаа юмдаа!!! Шуух бол арван долоохон мянган тегрег гээд авч узэхгуй л байх! Хичнээн олон хуний арван долоог ийн аргаар идсэн бол?!

  • zochin (December 15, 2016 10:24:44 am )

    manani neg tanil haan banknas tetgever zeel avsan gj tegsen aimar ih huu avchihjee 10 sar zeel gd 2say 500 gd bodson huu gj 700000 hasad avchhjee gart 1800000g ogson gj aimaar ih huu hasaj avch irgediig shulj bn ymar hechuu bn haan bank mash ih irgedee shulaad dusahgui bh

  • Anonymous (December 15, 2016 10:49:05 am )

    manaihan ih sonin humuus shuu muu muu geed hergleed baidag haha uur zunduu bank zunduu uuren telpon bgaa sh de uul ni uurlaad hergleed bga uuruu uurtuu gomd teneg mongolchuud

    • Anonymous (December 15, 2016 11:42:41 am )

      Haha

  • зочин (December 15, 2016 12:01:14 pm )

    ХЯТАДААС БУСАД ГАДНЫ БАНК ОРУУЛ. ОРОСЫН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫГ ОРУУЛ.БЕНЗИНИЙ ҮНЭ БАНКНЫ ХҮҮ ХОЁР БАГАСНА.

  • irgen (December 15, 2016 4:30:02 pm )

    teneg hymyys tegeed yariad baihaas tatgalzaach bygdeeree, tegj baij ed nar shudarga ajillalah bolno, ugui bol hereglegchee aldaj dampuurna

  • Anonymous (December 15, 2016 6:42:07 pm )

    Хятадын банк орж ирвэл хүү хамаагүй бага болно доо

  • Зочин (December 15, 2016 7:24:10 pm )

    ТЭГЭХЭЭР Л МОНГОЛЫН АРИЛЖААНЫ БАНКНУУД МОНГОЛД ХЭРЭГГҮЙ БОЛЖ ТААРЧ БАЙНА. ЁСТОЙ ГАДААДЫН БАНК ОРЖ ИРСЭЭСЭЙ. ГЭХДЭЭ ХЯТАДЫН БАНК БИШ.

  • Zochin (December 15, 2016 10:46:36 pm )

    Baga ch gesen ediin zasgiin medlegtei bj unen bodit yum oruulj bas sanalaa bichih heregtei bhaa miniih ch gesen tegeed garch ireegui lavlah ruu ni utasdaj medegdeed tegeed 1 tsagiin daraa minii mongo butsaad orood irsen bi zeel abch odoo amidral ahuid min hereg bolood zeelee zob zartsuulaad saihan l amidarch bna bi bol tegj bodohgui bna

antalya rent a car