Уг нь АН жинхэнэ утгаараа шинэчлэгдэж чадвал АН-ынханд бус Монголын улстөрд, Монголын ирээдүйд хэрэгтэй, өгөөжтэй зүйл болно гэдэг дээр санал зөрөх хэсэг нэг их байхгүй болов уу. Өнгөрсөн хорь гаруй жилд ах намтайгаа ээлжлэн, хамтрахдаа хамтран төрийн эрхийг атгаж ирсэн энэ улстөрийн хүчний орон зай улстөрд байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдрийн энэ зураглалаараа бол хол явна гэдэг хэцүү байгаа. Дотоодын өөрчлөлт шинэчлэлийг хийхгүйгээр, эрх мэдлийн төлөөх үхэлдсэн фракиуд бол урт насгүй гэдгийг хаа хаанаа харж байгаа. Гээд ямарч байсан ирэх сарын 29-нд АН-ын шинэ дарга бүх гишүүдийн сонгуулиар тодрох учиртай байгаа. Намын даргын өрсөлдөөн бүх гишүүдэд нээлттэй гэж З.Энхболд хэлсэн.
Намын дарга болох хүсэлтэй байгаагаа хэлсэн Ж.Батзандан “АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь” хэмээн жиргэсэн нь, нэлээд босго өндөртэй марафон эхэлснийг илтгэж буй. Уг нь бол Ардчилсан нам анх удаа намын даргаа гишүүдээсээ сунгаагаар зохион байгуулж байгаа билээ.
Намын даргад нэр дэвших хүн 250 сая төгрөг төлөх ёстой гэсэн жиргээний араас эсэргүүцэл илэрхийлэгсэд цөөнгүй байгаа харагдсан. Ямартай ч тэгээд Ж.Батзандан, С.Эрдэнэ, Л.Болд, Л.Гантөмөр нар намын даргад нэр дэвшихээр бүртгүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэж үзэж байгаа хөдөлгөөн хийгээд хүмүүсийн тухайд намын удирдлагыг гартаа авахын тулд юу хийцгээх нь мэдээж анхаарал татсан асуудал. Генсек Л.Эрхэмбаяр “АН-ын шинэчлэл дөнгөж эхэлж байна. Их хурлаа хийнгүүт улс төрийн нам шинэчлэгдэхгүй 2-3 жилийн турш үргэлжилнэ. Тэр байтугай монгол хүн бүрийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулж, хөдөлмөрийг шүтдэг, өөрсдөө ажлаа явуулдаг, улс төрөөс хараат бусаар ажиллаж болно гэдгийг мэдэрдэг болсон цагт л энэ бүх шинэчлэл жинхэнэ утгаараа хэрэгжинэ” гэж байсан. Чухам тэгээд харж, хүлээх үлдэж байгаа юмдаг уу даа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 14, 2016 2:21:25 pm )
Ккк
-
Anonymous (December 14, 2016 2:23:27 pm )
Бүгд 250г өгөх чадалтай авилгачид бн энэ 4 дөрвүүлээ даргад тохирохгүй харамсалтай нь. Эрдэнэбат Амаржаргал нтр нь арай хүчтэй чадалтай бж магад. Ер нь боловсон хүчин муутай нам шүү дээ
-
zochin emch (December 14, 2016 10:45:55 pm )
alban tushaal darga nariig mongoor shiiddeg bolj.SHDEMT iin darga mergejil chadamjgvi songon shalgaruulaltgvi tomilgoo hiigdeed bna.
-
-
иргэн (December 14, 2016 3:21:04 pm )
Д.Сосорбарамын хэлсэн үнэнийг батлах шигээ.Энд лидэр удирдагч алга.Нөгөө БИ НИСЭХ ДУРТАЙ кинон дээр гардаг ногоон онгоцоор зөөвөрлүүлдэг хэдэн хөгшин хуц байх юм…
-
Гишуун (December 14, 2016 5:12:27 pm )
Хасбаатар гэж залуу бий дээ
-
болод (December 14, 2016 5:14:02 pm )
СО үнэн үг хэлсэн Монголд ардчилал хулгайч луйварчин нөарын гараар мөхсөн МАН-АН бол МАНАН хэмээх луйварчин хулгайч нарын хүссэнээ биелүүлдэг газар болсон
-
Anonymous (December 14, 2016 5:15:36 pm )
Батзандангаас өөр АНийг өөрчлөх сэтгэлтэй хүн байхгүй
-
цэцэг (December 14, 2016 5:33:59 pm )
Монголчуудаа эд нарыг харав уу?ийм л улс төр ард түмэнээс хулгайлаж байсан одоо бас тийм л хүмүүс төр ард түмэнээс хулгайлаж байгаа шуудхан хэлхэд Ан ,Ман гэж байхын хэрэг байна уу?хэнд хэрэгтэй юм энэ намууд монголын ард түмэнд бүр ч хэрэггүй яахав дотоодоо тэр мөнгө төгрөгөө өгөөд гараад ирэг монголын төр ард түмэн хүлээж авахгүй тэгээл тэр нам нэрээр луйварын баг бүрдээд төрд орж хулгайлдаг тэр нь тэгээд ардчилал гэнэ бүү горьд Ан Ман ын ноход дэлхийгээс гарч зайл амташсан хэрээ гэдэг шиг юм болох нь Ан дотороо л тэнэгт хэзээ ч монголын төрд дахин орж идэхгүй үнэхээр та нар дууссан.
-
шоовдор (December 14, 2016 6:41:32 pm )
Энэ намыг шинэчлэгдэнэ гэдэгт итгэхэд бэрх санагдаж байна даа. Зөвхөн намын даргаа сонгохын тулд ийм их мөнгө нэхнэ гэдэг зүгээр үү энэ хэвийн үзэгдэл мөн үү. Ард олон минь.
-
Зочин (December 14, 2016 8:35:41 pm )
Юунд нь мөнгө амлаад байгаа юм бол, Энэ улс төрийн том нам ярисаныхаа дагуу нэрийг нь дэвшүүлээд саналаа хурааж намын даргаа гаргаж чадахгй байгаа юм байхдаа, Тэгэхгүй бол нөгөө л мөнгө эдсэн олигархууд нь гараад ирнэ шүү дээ,,,
-
амжилт (December 14, 2016 8:54:22 pm )
батзандан ш дээ
-
Irgen (December 14, 2016 9:38:09 pm )
250-ig tolj namiin darga bolood 250 ter bum bolgoj eh oron ard tumnes luivardaj hulgailj deeremdene saian bailgui yahvee
-
ЦЭЭГИЙ (December 14, 2016 10:40:45 pm )
ЯМАР ИХ ДАРГА БОЛОХ ХҮСЭЛТЭЙ БОЛОО ВЭ. ЭНИЙ АРД ДАНДАА МӨНГӨ ХАРАГДДАГ БОЛЖЭЭ. ТЭГЭЭД Л УЛААРДАГ. ИЧИХГҮЙ АЙХГҮЙ ЗҮТГЭЦГЭЭДЭГ. ЗАМ ГЭЖ АН ЯАСАН ИХ МӨНГӨ ИДСЭН ЮМ БЭ. БАТҮҮЛ НАНЗАДДОРЖ НАРАА. ИХ САЙН АЖИЛЛАСАН БИШ. ИХ ИДСЭН ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ТЭГЭЭД ЯАХ ВЭ. ТЕНДЕР ГЭЖ АХ ДҮҮ ХАМААТАН САДАНГААРАА АРД ТҮМЭН БИДНЭЭ ЯАЖ ИНГЭЖ ЧАДАЖ БАЙНАА. АРАЙ ДЭНДҮҮ ЮМ. НАМ ГЭДГЭЭ БОЛЬМООР ЮМАА.
-
иргэн (December 15, 2016 8:33:57 am )
Олигархиуудаас төрөө цэвэрлэх гэтэл нөгөө муу хулгайч,луйварчин ,эрлийз,тагнуулууд нь Жирийн гишүүд дэмжигчдээ басамжлан доромжилж гадныханаас санхүүжиж,төрөөс хулгайлсан мөнгөөрөө дарга болно гэнэ дээ. Энэ Ариун явдал мөн үү
-
Anonymous (December 15, 2016 8:54:22 am )
Эрдэнэ гэж өөрөө бүдүүрээл дэлбэрэх гээд худалч нь хэтэрсэн хүн. Болд хүний өөдөөс олигтой дуугарч чадахгүй, гантөмөр садал чадвар нь угаасаа хүрэхгүй шамбийчаад. Батзандан гэж нэг хүйтэн инээдэгч юмуу залуу хүн гэхэд сонин нөхөр. Батхүү бүр аймшгийн хүн. Тэгэхээр тохирох хүн алга даа ангайж мэлмийсэн нөхдүүдээ
-
Гишүүн (December 15, 2016 10:16:18 am )
Бид зөв л хүнээ сонгохгүй бол улс төрийн давцангаас бүр мөсөн арчигдана.
Зарим хүмүүс нь хөдөөгүүр мөнгө тарааж эхэлсэн гэх сураг байна бүүр аймагын шинэ жилийн зохион байгуулж байна гэсэн бас л нөгөө фракцууд л өөрийн хүнээ гаргах сонирхол байна даа
16 Comments