antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2016 3 comments

Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шийдвэрлэжээ

нийтлэсэн Admin

14816805405850a69c553dfДархан-Уул аймгийн сум дунды шүүх онц хүн амины онц ноцтой гэмт хэргийг нээлттэй шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүгдэгч Ч нь 2016 оны 03 дугаар сарын 18-нд аймгийн Шарын гол суманд байрлах өөрийн гэрт А-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ түүнийг заазуураар 5 удаа заазуурдан, мөн тоосгоор толгойн тус газар нь цохиж олон удаагийн шарх үүсгэн онц, харгис, хэрцгий аргаар санаатай алж цогцсыг байшингийнхаа зооринд хийж нуусан хэргийг үйлдсэн.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэгт Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Соёлын төв өргөөнд шүүгдэгч Ч-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулж шүүгдэгч Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 21 жилийн хорих ял оногдуулж оногдуулж 21 жилийн хорих ялаас 3 жилийг гянданд үлдсэн 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (December 14, 2016 11:05:58 am )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=343064 link-r orj orlogoo nemegduuleh medeelel avaarai

  • zochin (December 14, 2016 1:18:07 pm )

    Iim ymnuudig ALAACHEE.Tsaazin huuliaa sergeegeechee.

  • Anonymous (December 14, 2016 2:27:25 pm )

    Ийм малнаас дор амьтдыг амьд байлгаж яанаа. Яасан харгис хэрцгий араатнаас дор хүнэнцрүүд байдгийн адгийн хар новшнууд

antalya rent a car