antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2016 7 comments

С.Батболд: “Ухаалаг автобус” төслийн үр дүн муу байна

нийтлэсэн Admin

darga_1115БНСУ-ын “Кореа Смарт Карт” компанийн Ерөнхийлөгч Чой Дэ Сан Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт
хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцахаар манай улсад ажиллаж байна. Өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар түүнтэй уулзлаа. Ерөнхийлөгч Чой Дэ Сан хэлэхдээ “Улаанбаатар смарт карт” компани нийслэлтэй хамтран ажилласнаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Бид өнгөрснийг харах биш цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн илүү сайжруулах, “Улаанбаатар смарт карт” компаниар дамжуулан Улаанбаатар хотын нийтийн тээврийг боловсронгуй болгох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй” гэлээ. Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Төлбөрийн цахим систем нийслэлийн нийтийн тээврийн системд нэвтэрсэн нь сайн зүйл.
Цаашид ч үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бид үзэж байна. Гэхдээ Монгол, Солонгосын нийтийн тээврийн салбар, иргэдийн амжиргаа, орчин нөхцөл өөр. Үүнийг та бүхэн зарим зүйл дээр гүйцэд тооцоолоогүй гэж харагдаж байгаа юм. Карт борлуулах компани болон нийтийн тээврийн компани хооронд ямар эрх, үүрэг байхыг ч тодорхой болгоогүй. Бас нэг том асуудал нь картыг хаанаас авах, ямар хугацаатай, хаана цэнэглэх зэрэг нь тодорхой бус байна.
Гуравдугаарт, хяналтын системийг компаниудад өгсөн нь буруу. Хяналтын систем тусдаа байх хэрэгтэй. Ийм дутагдлууд ажиглагдсан. Мөн солонгосын талаас системийн программ хангамжууд бүрэн хийгдэж дуусаагүй зэрэг хийгдээгүй ажлууд ч бий. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн 40 хүрэхгүй хувь нь цахим картаар зорчиж байна. Энэ нь энэхүү төслийн үр дүн муутай байгааг харуулж байгаа юм. Ерөнхийлөгч та Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа өөрийн хүмүүстээ үүрэг чиглэл өгч, зарим асуудлыг шийдвэрлээрэй гэж хүсье. Цаашид талууд хамтын ажиллагаагаа илүү тодорхой болгоход анхаарч ажиллацгаая” гэв.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • irgen (December 14, 2016 11:51:01 am )

    pooh abtubusnii kartaa yaj abdag bas tsenegledegiig ni meddeggvi yum uu. argagvi dee yamar ashiglah bish

  • irgen (December 14, 2016 11:52:33 am )

    mongolchuud tolboroo tolood yabj bgaa shvv. tarhiig chin niitiin teevriin heden compani buruu ugaasan ba

  • иргэнЗОЧИН (December 14, 2016 1:15:44 pm )

    ЗА БОЛИОД ӨГӨӨРЭЙ, СУНДУЙ ГУАЙ, АВТОБУСНЫ КАРТ ГАРЧ ИРСЭНЭЭР АРАЙ Л ДЭВШИЛТТЭЙ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ??? ЭНЭ САНДУЙ, СУНДУЙ ГЭСЭН ЮМНУУД ГАРЧ ИРСЭНЭЭР САЙН БОЛГОНЫГ УСТГАЖ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА. ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ, НЭГ Ч АЖИЛ САНААЧЛААГҮЙ БАЙЖ, БАТ-ҮҮЛИЙН ХИЙГЭЭД ХЭРЭГЖЭЭД ЯВЖ БАЙГАА САЙН ЗҮЙЛСИЙГ УСТГААД БАЙХ ЮМ. УНДУЙ, СУНДУЙ НАР ШОУ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ ЦАЦАХДАА САЙН ХАРАГДАЖ БАЙНА. ЭНЭ БАЛАЙ 2-ЫГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

  • бат (December 14, 2016 1:46:24 pm )

    АНхны хийсэн юм болохоор үр ашиггүй байж таарна Даанч МАН ыхан сонгууль луйвардахаас өөр буюу хүнд хэрэгтэй юм бодож сэтгэж чаддаггүй юм

  • зөв монгол (December 14, 2016 2:53:32 pm )

    иргэдийн 40 гаруй % нь карттай гэдэг мэдээллийг иргэдэд өгч байгаа нь зөв. нийтийн тээврийг алдагдал багатай ажиллуулах гэж автобусны картыг гаргасан. гэтэл иргэд өөрсдөө картаа авч үйлчлүүлэх естой. иргэд өөрсдийн бурууг Батболд уруу чихээд байх шаардлага байхгүй. Батболд сайн ажиллаж байгаа шүү. Хөдөө орон нутгаас ирсэн,хотын соел гэдгийг мэддэггүй ОРКУУД өөрсдөө иргэнийхээ үүргийг биелүүл тэгээд хүн шүүмжил за.

  • MAH (December 14, 2016 5:59:18 pm )

    Ene MAHgar malching MAHai malnud yagad UB xotod tavichdag bnaa…UB xot udruus udurt gundaj bna…

  • зочин (December 15, 2016 12:55:54 am )

    Карт энэ тэр нэвтруулсэн нь зов боловч нохон олговроор жинхэнэ монго угаадаг газар даа Тэнд ажилладаг восс Нийтийн тээвэрийнхэн бугд баяжаад ааш авир нь дийлдэхээ болиод удаж байгааш дээ Угуйдээ гэхэд автобусаа цэвэрлээд дулаан явуулах монго гаргачихгуй л бгаа юм даа Шунал ч бух салбарт ба доо кк

antalya rent a car