Саяхан болж өнгөрсөн АН-ын их хурлаар тус нам яригдаж байсан шигээ шинэчлэгдэж, өөрчлөгдөх эсэхийг олон нийтийн анхааралтай зүгээс харж, ажиглаж байлаа. Харамсалтай АН-ын лидерүүдийн ярьж байсан шинэчлэл нь хэвлэлийн хуудас төдийхөнд үлдэв.
Харин одоо аль фракц намын даргын тамгыг атгах вэ гэдэг дээр “алаан” болж байна. Намын даргад өрсөлдөхөөр горилж байгаа эрхмүүд дээрх хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг Улаанбаатарт хөл тавингуут угтан авч, мөнгө төгрөг тараан, санал худалдан авах хор найруулсан гэх бор шувуу VI их хурлын үеэр нисч байв.
Ирэх нэгдүгээр сарын 29-нд орон даяар явагдах АН-ын даргын сонгуульд П.Цагаан, С.Эрдэнэ, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр мэдэгдээд байгаа.
АН-ын даргад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаагаа энэ сарын 10-нд албан ёсоор эхэлж, 19-ний өдрөөс нэр дэвшигчдийн сурталчилгаа эхлэх юм.
Үүнтэй зэрэгцээд Н.Алтанхуяг, Д.Дорлигжов нарын АН-ын лидерүүд “Увсын хүн” Ардчилсан намын дарга байх ёстой гэх жалга довны үзлээр Н.Гантөмөрийг дэмжиж, зүтгүүлж эхэлсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Н.Алтанхуягийн хувьд дахин намын даргын суудалд суух сонирхолтой байгаа ч хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нь түүний хүслийг барьж тогтоож буй бололтой. Арга ч үгүй биз. Хүргэн хүү Г.Дэнзэнгээс нь эхэлсэн төсвийн хөрөнгийг хэдэн арван тэрбумаар нь шамшигдуулсан гэх хэрэгт эцэстээ хамаатан саднаараа холбогдож “хэрэг” бишдээд байгааг олон түмэн мэдэж байгаа. Магадгүй мань хүн одоо жаахан л хазгай гишгэхэд “аавын хаалга” татчихаж мэдэхээр нөхцөл байдалд ороод байгаа нь нууц биш.
Энэ бүхнээс улбаалаад, 26 жилийн түүхтэй, төрийн эрхийг чамгүй олон жил барьсан энэ намын олон мянган гишүүдийн эрх ашгаас илүү “Увс хүн” гэх явцуу эрх ашиг энэ намыг цаашид юунд хөтлөх бол гэж шогшрох хүн цөөнгүй байна.
Г.Сар
Холбоотой мэдээ
-
зочин (December 09, 2016 1:58:07 pm )
Тэмүүжин дээрээ
-
Иргэн (December 09, 2016 2:05:05 pm )
Лу. Гантөмөр л биш шүү. Жинхэнэ албан тушаалын амбиц хөөсөн худлаа хүн. Энэ хүнийг л сонгож маш том алдаа хийв дээ.Худал амлалт сайхан ярианд нь хууртаж блоо.
-
nergui (December 09, 2016 2:09:19 pm )
batzandangaas uur hun algadaa
-
nergui (December 09, 2016 2:09:19 pm )
batzandangaas uur hun algadaa
-
зочин (December 09, 2016 5:26:17 pm )
Гантөмөрийг сонгож АН бүүр сөнөх хэрэгтэй
-
baska (December 09, 2016 5:39:50 pm )
bolwsroliin shinjleh uhaanii yamand muunii nasanbayriig oruulj bidni ur huuhdiin tarhi tolgoig hangalttai muundsen asuudald chin msh ih gomdoltoi bgaa shuu. yun namiin darga we ta. unuu bish ymaa ghed margaash ta hariutslga huleene shuu.
-
бид (December 09, 2016 7:29:43 pm )
энэ увсынханаас өөр монгол хүн байдаггүй юм уу. бүх юманд л увсийнхан дарга болж байх юм. өөр газар монгол хүн байдаггү юм уу хайшаа юм. бүр ойл г охоо байлаа. дандаа л юм бүхэн дээр увсийнхан дарга болох ёстой гэх юм
-
ЗОЧИН (December 09, 2016 11:01:37 pm )
ХАЛХУУД ХАР АЖИЛАА ХИЙНЭ.УВСЫНХАН УЛС ТӨРӨӨ ХИЙНЭЭ
-
-
Zochin (December 09, 2016 7:58:53 pm )
uwsiinhan medleg tolgoi deer vees mundag gehdee ingej hudlaa medeellee boli adilhan mongol hvn ba uwsiinhan geen ilvv tul ataarhaj hudal zvil yarihaa bolii
-
Anonymous (December 09, 2016 9:21:44 pm )
Увсынхан гэж шээс алдаж байхаар өөрсдөө тэдэн шиг хөдөлмөрч бай
-
Иргэн (December 09, 2016 9:42:11 pm )
Сайхан зодолдоцгоочих… тэгээд хан атаман болсныгоо дарга болгочихоо. Тэгвэл будний чалах Агра Байна.
-
Anonymous (December 11, 2016 12:57:12 am )
Гантөмөр бол буруу хүн шүү….
-
зочин (December 11, 2016 11:16:50 am )
АН ын даргаар Гантоморийг сонгоод еронхий нарийн бичгийн даргаар нь Насанбаярыг тавихад АН дотоодоосоо монго санхуугийн асуудалгуй Моон аавнь санхуужуулээд 2020онд тор засаг УИХыг удирдах болно
-
Anonymous (December 11, 2016 1:12:22 pm )
өө заа заа Насанбаяр боловсоролын сайд болох уу
-
Монгол (December 12, 2016 12:13:31 pm )
Энэ яагаад худал үндэсгүй зар тараагаад байна гэвэл өөрийг нь дэмжихгүй болохоор өрөөлд алдаж байснаас дээр гэж хүмүүсийн жижиг уураг тархинд тааруулж шоу хийж байгаа юм. Нэртэйгээр нь 20 аймаг хоорондоо дайтья, алалцая. буу шийдмээ аваад босоод ир. Тэгвэл хэн хохирох юм. Монголчууд минь дэ. Худалддагдсан сэтгүүлчийн үгийг бүү сонс
-
зочин (December 12, 2016 5:28:55 pm )
уучлаарай би гантөмөрийг дэмжиггүй гэнхдээ Г. Сар чи хүмүүсийн дунд битгийхагарал үүсгээд байгаарай
-
Zochin (December 12, 2016 10:20:33 pm )
hudal zvil bvv bich Uwsiinhan alixh salbart Manlailagch baij irsen chadahgvi bj bvv ataarh tegj yarwal baga yastan turd bhad mongoloo hudaldaagvi odoo har hujaagiin mongol gj hujaa vzeh bolsniig teneg mini mederch bnuu t*1~tenegvvd ihdej mongol hujaagiin dansand orj bn
-
Гишүүн (December 15, 2016 11:48:43 am )
Монгол мангасын эдүүлж алт, мөнгө жалга довоор нь талцуулбал тэд хүчгүй эвгүй болно гэсэн Хятад санаг бид мартсан
Одоо ч мөн л тэр зарчимаар зүс царайг нь хардаа сойж байгаа хүнийг нь
18 Comments