
Энэ үзэсгэлэнд 33 уран бүтээлчийн 50 гаруй бүтээл багтсан бөгөөд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар, БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусан хотын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж тус хотод Монголын консулын газар байгуулагдаад байгаа. Хамтын ажиллагаа эрчимжсэнээр соёл, боловсрол, эдийн засаг, байгаль орчин зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хотуудын цаашдын хөгжил цэцэглэлд үүрэг гүйцэтгэх, иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын салбарт эерэг, шинэлэг нөхцөл байдал бий болж байна.
Энэхүү үйл ажиллагаанд хамтран БНСУ-ын Бусан хотын захиргаа, AIR BUSAN, SUNG GEON, Монголын Урчуудын Эвлэл зэрэг байгууллага оролцох аж.
Ж.Болор
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.