-Энэ төрлийн бизнес эрхлэдэг аж ахуй нэгж, уг шийдвэрийг үл тоон 800 гаруй адууг амьдаар нь экспортлох оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн байна-
Сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг таслуулж байхыг би тэвчихгүй хэмээн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж албаны хүмүүст уг асуудлыг анхааралдаа авч, таслан зогсоохыг үүрэг болголоо. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд хилийн зарим боомтоор адууг хэдэн зуун мянгаар нь машины тэвшинд ачиж урд хөрш рүү гаргадаг гэсэн мэдээллийг салбар яамныхан үгүйсгэж хэл ам хийж байсан удаатай. Тухайлбал, манай сонин энэ талаарх мэдээллийг өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр бодит эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн олон нийтэд хүргэж байх үед албаныхан “ташаа мэдээлэл тараалаа” хэмээн биднийг зэмлэж байсан удаатай. Тэгвэл энэ удаа Шадар сайдын хэлсэнчлэн сүлдэндээ залсан монгол адуугаа өнгөрсөн хугацаанд бид олон зуугаар нь хулгайгаар гаргаж байсан гэдгийг нотлоод өглөө. Яг үнэндээ 2015 он гарснаас хойш Монгол Улсын хилээр 2200 гаруй адууг гаргасан гэх мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгч байсан удаатай. Угтаа бол манайд мах болгоод экспортлох хүчин чадал байхгүйн улмаас адууг таваарын болон үржлийн зориулалтаар экспортлодог байна.
Ингэж гаргаснаараа адууг амьдаар нь гаргах ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй учраас мөнгөнд шунасан хэсэг нөхдийн балгаар ийнхүү монгол адуунууд амьдаараа зовж буй юм. Үүнийг л болилулахын тулд Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 22-ны өдөр адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу ирэх оны хавар хүртэл зогсоох шийдвэрийг гаргасан юм. Уг шийдвэрийг гаргахаас өмнө тус яамныхан Бичигтийн боомтод очиж, мах экспортолж буй үйл ажиллагаатай танилцахад нөхцөл байдал нь шаардлага хангаагүй тул зогсоох хүсэлтийг МХЕГ-т уламжилж байсан юм.
Яг үнэндээ адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд нүд нь хөлдөх, турж эцэх тохиолдол ч гардаг байна. Түүнчлэн нутагтаа хоргодсон адууг кранаар түлхэж гаргах гэх мэт нүд хальтрам үзэгдэл гардаг учраас өчигдөр Шадар сайд У.Хүрэлсүх, Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт дахин үүрэг өгч асуудлыг яаралтай зогсоо гэж лүндэн буулгасан гэсэн үг.
Өнгөрсөн он жилүүдэд адууг олон зуун мянгаар нь урд хөрш рүү гаргаж байгаа тухайг зарим хэвлэлд олонтаа хөндөн бичиж байсан ч албаныхан тухайн үед ямар ч арга хэмжээ авдаггүйн улмаас ашиг олох гэсэн хэдхэн нөхдийн шуналыг гүйцээж хэл амгүйхэн нам дардаг байсан билээ. Тухайлбал, өчигдөр цахим ертөнцөөр ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт малчны адууг дайрч алж байгаа нүд хальтрам бичлэг тарж олон нийтийг цочирдуулснаас болж моринд хайртай монголчуудын элэг зүрх эмтэрч өөрсдийн санаа бодлоо ч уралдуулах болсон юм. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн тавдугаар сард Сүхбаатар аймгийн угшилтай адууг эрлийз гөлөгний үнээр Хятад руу ачиж байна хэмээн цахим ертөнцөөр шуугиан тарьж хэвлэлүүд ч энэ талаар газар дээрээс нь сурвалжлага бэлтгэж бодит үнэнийг олон нийтэд мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын иргэд зүүн аймгуудаар явж малчдаас адуу худалдан авч хөлөөр нь нутаг руугаа оруулж байсан тухай мэдээлэл юм. Тэднийг ямар зөвшөөрөлтэй, юунд зориулахаар авч байгааг мэдэх эрх мэдэлтэн тухайн үед нэг ч байгаагүй юм. Тухайлбал, дээрх захирамж гарахаас өмнө буюу өнгөрсөн сарын 8-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас адуу, мах экспортлох зөвшөөрөл авсан компаниуд хөдөөгийн малчдаас газар дээр нь адууг 500 мянган төгрөгөөр худалдан авч Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомтоор хил давуулан урд хөршийн түншүүддээ худалдаж байна гэх мэдээллийг иргэд бидэнд өгч байсан юм. Худалдаж буй малын эрүүл мэндийн байдалд аймгийн ХХААГ хяналт тавьдаг бол аймгийн мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргадаг байна.
Хурдан удмын адуугаа урагш нь гаргадаг монгол хүн байхгүй
Тэгвэл өчигдөр бидэнтэй нэгэн иргэн холбогдож дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор Хятад руу гаргахаар авч очсон, ачааны машины тэвшин дээр 20 орчим хоногийг өнгөрөөсөн адуу олноороо байна. Хүнд даацын ачааны нэг машинд 20 гаруй адуу ачсан жолооч нар өнгөрсөн сарын дундуур тус боомтод очсон ч хилээр гаргахгүй байгаагаас тэвшин дээр олон хонуулж байгаа тухай ойр орчмын хүмүүс нь хэлж байсан. Өөрөөр хэлбэл, адуу ачсан 30-аад машин тэнд байгаа бөгөөд нэгэнд нь 20 гэж тооцвол ойролцоогоор 600 гаруй адуу байна. Та бүхэн энэ талаарх мэдээллийг тус боомтын даргаас асууж тодруулвал нэлээд олон зүйлийг олж мэднэ” хэмээн хэлсэн юм. Ингээд бид Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын дарга Баярмагнайтай утсаар холбогдож дараах мэдээллийг авсан юм. Тэрбээр “Өнгөрсөн сарын 22-ны өдөр Шадар сайдын гаргасан захирамжийн дагуу адууг амьдаар нь гаргахыг зогсоосон байгаа. Хамгийн гол нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хурдан удмын үүлдрийн адуугаа урд хөрш рүү гаргаад байна гэсэн маш их ташаа мэдээлэл яваад байна. Угтаа бол манай монголд махны чиглэлийн адуу гэж байхгүй шүү дээ. Ердийн адуу буюу таваарын адуу гэж байдаг юм. Түүнээс биш үүлдэр угсаа сайтай хурдан удмын адуугаа юу гэж урд хөрш рүү олноор нь гаргах вэ дээ. Бид чинь гарал үүслээ бодсон ч ийм муухай зүйл хийж болохгүй биз дээ. Энэ бүхнийг олон нийт зөв ойлгомоор байгаа юм. Өмнө нь гарч байсан таваарын адуу Засгийн газрын тогтоолтой, зөвшөөрөлтэй дүрэм журмынхаа дагуу гарч байсан байгаа. Түүнээс таны асууж байгаачлан хулгайгаар гарсан нэг ч адуу байхгүй. Ер нь Хятадууд манай адууг хил рүүгээ оруулахдаа мал нядалгааны газартаа аваачин гааль, хорио цээр, Мэргэжлийн хяналтын хүмүүсээ байлгаж тухайн адуунаас шинжилгээ авсны үндсэн дээр эрүүл гэсэн тохиолдолд нядалгаанд оруулж мах болгодог. Одоогоор манай улсын хилийн гадна 500-гаад адуу байна. Эдгээр адуунууд Шадар сайдыг захирамж гаргахаас өмнө хил дээр ирчихсэн байсан адуунууд. Бид гүйцэтгэх үүрэгтэй хүмүүс учраас хэзээ дээрээс шийдвэр ирнэ тэр үед нь гаргана шүү дээ. Үнэндээ эдгээр адуу хэцүү байдалтай байгаа нь үнэн” гэв. Тэгвэл тус боомт дээр байгаа 800-гаад адууг экспортод гаргахгүй буцааж татах шийдвэрийг холбогдох газрууд нь гаргасан байна. Хэрвээ хилийн боомтууд дээр адууг олноор машины тэвшин дээр хоол хүнсгүй, удаан хугацаагаар сойдог, хилээр нэвтрүүлэхийг оролддог үйлдлүүдийг таслан зогсоохгүй бол хатуу хариуцлага тооцно гэж мэдэгджээ. Ямар ч байсан Шадар сайдын энэхүү тушаал шийдвэр цагаа олсон зөв шийдвэр байлаа хэмээн олон нийт сайшааж байна. Уг нь монголчууд бид усыг чандмань эрдэнэ гэдэг бол монгол хүн морио “Молор эрдэнэ” хэмээн үнэнхүү зүрх сэтгэлээсээ өргөмжлөн дээдэлдэг билээ. Тиймээс ч морьтой хүн мохдоггүй гэж ярьдаг. Таван хошуу мал, сүргийн минь манлай морь, монгол хүн, морь хоёр хэдэн зуунд ч ямагт хамт явсан атал ийнхүү аргамаг хурдан хүлгээ зуу, мянгаар нь урд хөрш рүү хайр найргүй өгч байгаа хүн сүгтнүүдийн бусармаг үйлдлийг энэ удаад таслан зогсоож бага ч болов хугацаанд гаргахгүй байх шийдвэрт хүрлээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 07, 2016 9:25:13 am )
ОВООДОО
-
зочин (December 07, 2016 2:38:11 pm )
монголчууд мориндоо хайртай хүмүүс дахин битгий гаргаасай гэж хүсэж байна ,арайчдээ ямар зэрлэг хүмүүс вэ Хүрэлсүх сайдад баярлалаа , эх оронч . ажилдаа хариуцлагатай хандаж ,сүргийн манлай адуун сүргээ харийн хүний гарт дахин битгий оруулаарай , танд дахин баярлалаа
-
-
Zochin (December 07, 2016 9:25:53 am )
Ер нь малыг хөлөөр нь гаргах асуудал цаашид ямар ч хор уршиг дагуулж мэднэ ш дээ.Муугаар бодоход нутагтаа зугтаж ирсэн малыг ямар ч төрлийн юмаар тарьж хордуулсан байхыг үгүйсгэхгүй. Тэр нь ирээд нутагтаа байгаа малд өвчин халдаавал яах вэ? Малын ген фонд гэж их л чухалдүздэг байсан санагдах юм.
-
zochin (December 07, 2016 9:55:42 am )
Маш зөв шийдвэр.Гаргахгүй гээд шийдвэр гаргаад байхад адууг олноор нь аваачин үхүүлээд байдаг.Тэр хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.Мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахаа байсан ТЭНЭГ МАЛНУУД.
-
197019631963193 (December 07, 2016 10:20:58 am )
bayarlalaaaa
-
zochin (December 07, 2016 11:13:26 am )
bayar hurgie mash zob shiidber bna
-
Anonymous (December 07, 2016 11:19:17 am )
Хүрэлсүх сайдаа та монгол хүн төрд байгааг мэдрүүлсэн алхам хийж байгаад баярлалаа. Энэ улс орны малын эрүүл мэндийн асуудал хэдхэн тендер нэрээр мөнгө хулгайлж иддэг лобби бүлэг ба гадны ТББ ын гарт ороод дуусахнээ. Анхааралдаа аваачээ бусадад нь бол огт хамаагүй дэгээ
-
bataa (December 07, 2016 11:27:26 am )
ok bayarlalaa
-
Баяр. (December 07, 2016 2:11:49 pm )
Шадар сайд танд баярлалаа, монгол хүн монгол морьдоо харгислалд өртөж байгааг хармааргүй байна шүү, ахиж бүү үзэгдэг базарваань. Хамгийн харгис бусармаг ХАА н сайдаарСэргэлэн сайдыг шалгаруулж “алдаршуулах” ажлыг Монголчууд хийнэ биз ээ.
-
зочин (December 07, 2016 2:49:27 pm )
Сэргэлэн гэдэг хүн өөрөө морь уядаг байхаа, энэ бүгдийг хардаггүй юмаа гэхэд сонсоод зүрх нь шимшрэхгүй байна гэж үү, арай л дэндүү юмаа
-
-
монгол (December 07, 2016 2:44:54 pm )
даанч дээ цөвүүн цаг гэж энэ л байхдаа ард түмнээ мөлхүүлчээд одоо амьтаныг хүртэл тамлаж байгаа эрх мэдэлтнүүдийг хэзээ нэгэн цагт үйлийн үрээ эдлээд ирхийн цагт өөрсдийнх нь үр удам харах байхаа нэлээн хэдэн жилийн өмнөөс л малыг амьдаар нь гаргаж байхад нүдэн балай чихэн дүлий байцгаасан даа
-
зочин (December 07, 2016 2:48:00 pm )
Хүрэлсүх даргадаа баярлалаа, үнэхээр зөв шийдвэр, манайхан мөнгө олж болно гэхдээ амьдаар өгөхөд амьдаар нь гадныхан тамалж байгаад сэтгэл чинь өвдөхгүй байна гэжүү, хүмүүс минь монголчууд минь жаахан ч гэсэн хүн чанартай байя л даа
-
зочин (December 07, 2016 3:14:21 pm )
Ййм л төрийн хүн байгаасай гэж олон хүн хүсэж байгаа ,Шадар сайдад маш их баярлаж байна , жинхэнэ мориндоо хайртай Монгол ЭР гэдгээ харуулж чадлаа . Одоо өлсөж байсан ч адуугаа гаргамааргүй байна . Боомтын дарга тийм юм болоогүй ч гэх шиг , өөрийн хөрөнгөдөө үнэн сэтгэлээр ханддаг олон хүн байгаа тэд нарыг тавиач сүргийн манлайг сүлбэж алж байхад юу ч хараагүй мэт жүжиглээд эргээд нутагруугаа явна гэж нүдийг нь хүртэл сохлож байхад МАЛДАА ХАЙРТАЙ МАЛЧИД АМИД УУ арайчдээ
-
зочин (December 07, 2016 3:28:17 pm )
Сэргэлэн гэдэг хүйтэн сэтгэлтэй хүнээ ,арай дээр ухаантай ,эх оронч сэтгэлтэй харгис биш хүнээр солиоч , хурдан морь уядаг нь худал байх , тийм бол өдийд шадар сайдаас өмнө дугарах ёстой , мориндоо хайртай бол тэр хүн уйлах л байх , би олон эр хүнийг морио түрүүлж ирэхэд нь уйлж байхыг харж байсан . ТЭР ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛ ОДОО ӨВДӨХГҮЙ БАЙНА УУ.
-
зочин (December 07, 2016 3:43:59 pm )
ХЭЗЭЭ АДУУГ энэ идэшнийх , энэ хурдан удмынх гэж ялгадаг юм бэ ,ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ МӨНГӨТЭЙ болж л байвал болоо гэж амьдардаг хүмүүс олон шүү дээ.ӨМНӨ НЬ ТЭГДЭГ БАЙСАН БАЙХ ОДОО БОЛ ҮГҮЙ , тэгэж л өлсөж үхэх гээд байгаа бол дотооддоо байгаа юмаа зөв зохицуулаад идэж уугаач Хятад бүх юмаа өгөхөө больж л байг бид яагаад ч амьдарна, лав бие ээ лав хэмлэхгүй дотороо эвтэй байх хэрэгтэй, ХЭД НАСЛАХ ГЭЖ бие бие ээ хэмлэх юм бэ
-
Zochin (December 07, 2016 7:41:33 pm )
Hedeenii mongoloo aldsan guilgachin yumnuudiin hiij baigaa uildel, tedend munge l bolj baival nutgiin chuluu, mod ,alt, burhan bugdiig gadagsh gargaj hudaldahad belen boljee, gaali, hiliin baiguullaguud hariutslagaa deeshluulmeer yum
-
bayarlalaa (December 08, 2016 6:24:52 am )
sain bna oor olond delgeh yu yu bna hogoo aduuchin zaluusd mongo bwal boloo gej molor erdnee ustgaj bga bol ter hongololt uramshuullaa zogsoowol yasiin hodoo chuham mongol zaluus bna uu hujaa nar ezen suuchihaad bna u todruulj ogno uu Hyrelsuhee . Hodoonii geh maluud yu hiigeed bgaan .
-
Зочин (December 08, 2016 9:34:28 am )
Түр биш бүр болиулах хэрэгтэй
-
Зочин (December 08, 2016 2:58:44 pm )
Зүрх өвдмөөр юмаа. Монгол адууны маань заяа нь гомдох вий дээ! Тоотой хэдэн адуугаа хил давуулж цаазын тавцанд илгээх ямар шаардлага байгаа юм бэ эрхэм дарга нараа? Хүн, хүн чанараа гээсэн тэр цагт өөрөө сөнөнө, хорвоо эргэдгээрээ эргэнэ, эргээд цэвэршинэ. Өнөөгийн хүмүүсийн дунд сонгодог утгаараа Хүнд тооцогдох нь маш цөөхөн гэжээ. Армогеддоныг ёрлож байна хүн төрөлхтөн. Монголчууд бас…
-
Зочин (December 08, 2016 3:16:57 pm )
Тийм шүү. Хоёр хөлтэй хохимой толгойтой л бол хүн гэж ойлгож болохгүй цаг. Ялгаж салгахад ч амаргүй. Хүнэнцэрүүд яруу сайхан илтгэж чадна. Яралзтал сайхан инээж чадна. Чадварлаг сайн жүжиглэж чадна. Чамайг тэврээд үнсэж чадна. Гагцхүү үйл үйлдлээс нь бодлыг нь уншиж мэдэж болно. Хийсэн үйлдлийг нь хар. Хэлсэн үгтэй нь харьцуул. Тэгээд ойлгомж бий болно.
-
zochin (December 09, 2016 12:51:09 am )
lalar vmxii 76 pizdanuud vmxii xvzvvgvi tarbaga pizda 76 ta nar pizdaa nariig neg odor bvgdeeree amaaraa shoroo vmxej vxexiig xarnaa gants ene aduunii ch asuudal bish ard tvmnii zebvv durgvig ix xvrgej bna daa nvgel chin nvdeer chin garax tsag irnee xarj bgaarai ene iig zaabal olj unshaarai pizdaanuudaa
-
zochin (December 09, 2016 12:58:14 am )
Tvr xugatsaagaar xaasan ch gx shig pizdaanuud bvr xaa ochij ochij xeden vmxii xujaa nart mori malaa zaraxgvi bol turj vxgeed bna u pizdaanuudaa turj vxex gj bsan xujaa nart l yu ch bitgii zar mori mal,gazar nutag minii mongoliin gazraas burxan guisan ch bvv og gdg vgiig xatuu sanaarai 76,xvzvvgvi lalraa
-
23 Comments