antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2016 Comments are off

“Гуравдагч хөрш”

нийтлэсэн Admin

hujaa_024154120– Гуравдагч хөршүүдээс хамгийн ойр харилцаа, хамтын ажиллагаатай нь Япон улс байсаар ирсэн гэхэд болно. Харин тэрхүү хамгийн ойрын гуравдагч хөрш маань өнөөдөр Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого бүдгэрч байна гэсэн сануулгыг өгч байх шиг-

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизү гуай үүрэгт ажлаа энэ сарын 9-нд хүлээлгэн өгч, нутаг буцах болсноо багагүй хугацааны өмнө мэдэгдсэн. Харин тэрбээр үүнтэй холбогдуулан монголчуудад хандсан чин сэтгэлийн үгээ өчигдрийн хэвлэлүүдээр дайн олон нийтэд хүргэлээ.
Хатуу бөгөөд үнэн үгийг монголчуудад хэлдгээрээ бусад Элчин сайдаас ялгарсаар ирсэн Такэнори Шимизү гуай энэ удаад ч бидний үнэн төрхийг илчилсэн мэт. Ямар ч үнэнийг нүүр рүү ус цацаж байгаа мэт хэлж болдоггүй, харин хувцсыг нь нэг нэгээр нь тайлах мэт хэлэх хэрэгтэй гэж алдарт зохиолч Марк Твен хэлсэн байдагчлан тэрбээр тун эелдгээр санаагаа илэрхийлжээ.
Үнэндээ түүний үг монголчууд, монгол хүний тухай гэхээс илүүтэй үе, үеийн төр засгийн бодлого, тэр түвшнийхний үнэн дүр төрхийг илчилсэн байгаа нь анхаарал татаж буй. Монголчуудын хамгийн ихээр ярих дуртай болсон геополитикийн асуудлыг ч тэр хөндөн тавьж, улстөрчдийн алдаа, бодлогын дутууг маань нөхрийн ёсоор хэлсэн байх аж.
Хувь хүнийхээ хувьд тэрбээр Монголтой холбоотой ажиллаж амьдарсан дипломат албаны 40 жилийнхээ ажлын үр дүнг “Японд гэхээсээ илүүтэй Монголын эрх ашигт илүү нийцсэн” хэмээн дүгнэжээ. Гэвч тэрбээр дээрх хугацааны ажлын үр дүн, хичээл зүтгэлийнхээ эцэст эргэлзээ дүүрэн буцаж байгаагаа нуусангүй.
Монголчууд “гуравдагч хөрш”-ийн ач холбогдлыг нухацтай эргэцүүлэн бодож, ойлгон хүлээн авч байгаа эсэхэд тэрбээр эргэлзэж байгаагаа шуудхан хэлжээ. Тэгээд ч зогсохгүй гуравдагч хөрш гэдгийг хэрэгтэй үедээ ашиглах явдал гэж монголчууд ойлгож байгааг хэлээд үүний тулд анхнаасаа тухайн улстай харилцаагаа тасралтгүй жигд хөгжүүлж чадаагүй бол төдийлөн амжилт олохгүй гэж шууд сануулав. Түүний хувьд Япон улсыг монголчуудын жинхэнэ “гуравдагч хөрш” байлгахын тулд дипломат албаны 40 жилээ зориулж, эцэст нь эргэлзээ тээн буцаж буй нь харамсалтай явдал ч байж мэдэх юм.
Үнэндээ өнгөрсөн сонгуулиар төрийн эрхийг хүлээн авсан МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд анхны айлчлалаа урд хөршийндөө хийхтэй цаг хугацааны хувьд давхцуулан Япон улс шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалыг эх орондоо хүлээн авч, өндөр хэмжээнд зохион байгуулсан нь санамсаргүй явдал байгаагүй юм. Элчин сайд Т.Шимизүгийн хичээл зүтгэл шингэсэн тэрхүү айлчлал нь Монголын төр засагт “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нь сануулах учиртай “дохио” байсан болов уу.
Хоёр том гүрний дунд үеийн үед оршсоор ирсэн, оршсоор байх Монгол Улсад гуравдагч хөршийн бодлого яагаад ямар учраас чухал вэ гэдгийг бид өөрсдөө тун сайн мэддэг. Тийм ч учраас Гадаад бодлогын үзэл баримтлалдаа АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк Япон, АНУ, Турк зэрэг өрнө дорны улсуудтай “гуравдаг хөрш”-ийн бодлогын хүрээнд хамтран ажиллана хэмээн заасан. Эдгээр улсыг нэр заасан боловч урд, хойд хоёр хөршөөс бусад бүхий улс орнуудыг “гуравдагч хөрш” хэмээн бодлогын хүрээнд ойлгож ирсэн юм. Тэгэхдээ гуравдагч хөршүүдээс хамгийн ойр харилцаа, хамтын ажиллагаатай нь Япон улс байсаар ирсэн. Харин тэрхүү хамгийн ойрын гуравдагч хөрш маань өнөөдөр Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого бүдгэрч байна гэсэн сануулгыг өгч байх шиг. Хэдийгээр Элчин сайд Т.Шимизү гуай өөрийн байр сууриа хувь хүн, иргэн хүний байр суурь хэмээн онцлон тодотгож байгаа ч тэр өнөөдрийг хүртэл Япон, Монголын дипломат харилцааг төлөөлж, хөдөлгөж ирсний хувьд дээрх байр суурь, итгэл үнэмшилд хүрснийг нь эс тоож болохгүй биз ээ.
Ерээд оны үед Японы оюутан Аяако монголчуудын тухай өөрийн ойлголт, итгэл үнэмшлээ хэвлэлд илэн далангүй бичиж байв. Хориод жилийн өмнөх түүний бичвэрүүд, тэнд дүрслэгдсэн монголчуудын зан байдал өнөөдөр бараг л хэвээрээ. Бид өөрчлөгдөөгүй төдийгүй Аяако буруу ойлгоогүй байжээ гэдгийг цаг хугацаа харуулсан гэхэд болох биз. Гэвч тэр үнэнийг хэлснийхээ төлөө олон монгол хүний дургүйг хүргэсэн юм. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэж монголчуудын хэлц үгийг сануулах гэсэн шиг өнөөдрийг хүртэл Аяакогийн бичсэнд дургүй хүн цөөнгүй. Үнэнээ хүлээн зөвшөөрч, өөрчлөгдөхийг хүсдэггүй нь бидний алдаа. Энэ алдааг маань Шимизү гуай ч сануулсан байгаа нь анзаарагдана.
Гадаад орнуудтай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан атлаа түүгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаасаа эргэж буцдаг, өөр хоорондоо эв нэгдэлгүй, эрх мэдлийн төлөө дотооддоо тэмцэлддэг гээд өнөө цагийн бодлого тодорхойлогчдын ааш араншин хөгжлийг маань хойш татаж, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж байгааг Элчин сайд сануулсныг чихнийхээ хажуугаар өнгөрөөж боломгүй мэт. Тэрбээр “гуравдагч хөрш” гэх үгийг хэрэглэх нь цөөрч байгаатай яг адилаар “хөдөө аж ахуйг хөгжүүлэх” тухай бодлого анхаарлын гадна гарсаар буйг сануулсан байна. Чухамдаа бидний баялаг юу юм бэ гэдгийг тэрбээр сануулжээ. Нэгдүгээрт, ардчилал, эрх чөлөөг маань хамгийн том ололт гэдгийг онцолсон байна. Мөн дээрх дурдсанчлан мал аж ахуй гэх том баялгаа бодлогоор тэтгэхийг сануулав.
2000 оны эхээр Монголд БНХАУ-аас Элчин сайдаар ажиллаж байсан Гуо Шимао хэмээх эрхмээс ярилцлага авахад тэрбээр хамгийн түрүүнд хэлсэн нэг үг нь одоо ч тод санагддаг. Тэр үг нь тухайн үеийн “Өнөөдөр” сонины хуудаснаа түүх болж үлдсэн нь бий. Тэрбээр “Би өөрийн орны бизнесмэнүүдээс нэг л зүйлийг гуйж байгаа. Та нар Монгол руу сүү л битгий оруулж ирээрэй гэж захидаг…” хэмээн онцлон хэлсэн юм. Тэгэхэд монголчууд одоогийнх шиг уул уурхай руу хошуураагүй, харьцангуй хөдөө аж ахуйн орон байсан юм. Сүүгээ дотоодоосоо хангадаг байсан гэсэн үг. Хятадын Элчин сайдын үг мөн л санамсаргүй зүйл байгаагүйг цаг хугацаа харуулж, Монголын зах зээл төд удалгүй импортын сүүгээр дүүрсэн билээ. Бид Монголыг гэсэн сэтгэл зүрхтэй гадны хүмүүсийн үгийг сонсч, анзаарч, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх хэрэгтэй юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон юм. Өнөөдөр Шимизү гуайн хэлсэн үгэнд санаа оноо авч, бодлого шийдвэрийн түвшиндээ анхаарууштай зүйл бишгүй байх аж. “Монголоо монголчуудаасаа аваръя” гэж хашгирмаар болтол тэр хүн бидний үнэн нүүр царайг илчилжээ. Гэвч бид үнэн үг шар тос гэдгийг мартчихаад байдаг гэмтэй билээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car