“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн.
Тодруулбал, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг орон нутагт баригдсан 70 м2 хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн юм.
Учир нь ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаатай холбогдуулан, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 м2 хүртэл талбайтай орон сууцнуудыг түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн байна.
Холбоотой мэдээ
-
zzzz (December 02, 2016 4:24:15 pm )
tegeed haana ochij naad tyreesiig chin hoozoldoh um be , setgyylch teriig yagaad olj bichdeggui um be ???
-
хүннү (December 05, 2016 10:04:30 am )
50 м/кав л болно шүү дээ. Ийм хэмжээтэй орон сууцыг олноор нь бариад түрээслүүлэх юм бол хот утаагаасаа сална шүү.
2 Comments