antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2016 11 comments

Таавар: X Богдын өвөө хэн бэ?

нийтлэсэн Admin

11-28-13_700x700Б.БАЯР

Далай лам залраад буцлаа. Ард нь асуултын тэмдэг нэлээд үлдэв. За тэр, Хятадын эсэргүүцэл ч яахав. Болох ёстой юм болдгоороо л болсон. Хятад эсэргүүцэх нь тодорхой. Эсэргүүцсээр л ирсэн. Далай лам өмнө нь манайд найман удаа айлчилсан. Тэр болгонд эсэргүүцэж л байсан байдаг. Гэхдээ энэ удаад манай Засгийн газар Хятадаас 4.2 тэрбум ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байтал Далай багшаас болоод саатчихлаа гэдэг яриа улс төрийн хүрээнд илүү яригдаж байна. Нөгөө талд, ингэсэн нь болсон юм, тусгаар тогтнол, газар нутгаа тавиад туух гэж байсан аюулаас Далай багш аварлаа гэж бас ярьж байна. Чухам аль нь юм, бүү мэд ээ.

Харин монголчууд бидний сонирхлыг туйлын татасан нэгэн үйл явдал Далай ламын айлчлалын үеэр болоодохжээ. Тэр нь X Богд Монголоос тодроод үлдсэн явдал юм. Энэ тухай Далай лам яг явахдаа бүдэг бадаг мэдээлэл өгсөн. Одоохондоо бага байгаа юм, нийтэд таниулж зарлаад яахав гэсэн байдаг. Ингээд бид X Богдын эрэлд гараад өнөөдрийг хүргэлээ. Яг энэ хүүхэд гэдэг мэдээлэл бол алга. Харин хэдэн нэр байна. Ямартай ч Монголын нэртэй улстөрчийн зээ гэл үү, ач гэл үү, 1-3 насны хүүхэд X Богдоор тодорлоо гээд дотоод, гадаадгүй ярьж байна гэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нарын хэн нэгийнх нь ач, зээ нарын нэг X Богдоор тодорчээ, янз нь. Мэдэх түвшиндээ бол хэний хэн бэ гэдгийг мэдэж байгаа гэлцэнэ. Тэр ч аргагүй байх. Гэхдээ монголчууд нийтээрээ X Богдынхоо хэн бэ гэдгийг мэдэхэд дахин хэдэн жил хэрэгтэй бол. Юутай ч ойрын үед бол X Богдын өвөө хэн бэ гэдэг таавар хэмгийн их таагчтай таавраар шалгарах нь дамжиггүй байна. Нээрэн, X Богдын өвөө хэн бэ?

Эх сурвалж: ww.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Мэргэн Бөөдий (November 28, 2016 2:39:41 pm )

    Ядах юмгүй. Өвөө нь гэж богино хүзүүтэй намхан хүн байна. Гэхдээ жинхэнэ Богд биш бололтой. Дахин үнэн зөвөөр нь тодруулах юм шиг байна аа.

  • зззочинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (November 28, 2016 2:41:42 pm )

    Бодвол ерөнхийлөгч л байлгүй дээ Уг ёсондоо бол хамгийн ядуу сайхан сэтгэлтэй айлд төрдөг жамтай юм гэнэлээ яагаад гэвэл тэр сайхан сэтгэлтэй ядуу айлыг амьдлалыг нь өөрчлөөд зогсохгүй ард түмний дунд байх ёстой юм гэнэлээ

  • цэцэг (November 28, 2016 2:51:24 pm )

    Монголчуудад огт хамаагүй .Төвд лам хууль бусаар Монгол төрийг эзэгнэж байсан шигээ монголд төрж Монгол төрийг ээлжилэн эзэгнэх санаархал байсан .Энэ ёстой бүтэхгүй горьдлого .Уг нь сахиусны үйл үйлдэж байсан хүн дахин хүний төрөл олох боломж бараг байдаггүй за ямартаа ч төрсөн байлаа гэхэд тэр 10 р богд гэдэг цол авахгүй төрийн эрх мэдэлд орохгүй жирийн хүмүүс яаж амьдарч байна яг л адилхан амьдрана .10-Р богдоор тодоруулчихаад далай лам өөрөө дараа нь монголд төрсөн болж 15 р далай ламыг Монголоос тодоруулах гэсэн хорчин заль .дэлхийгээс хөөгдсөн сахиус савдагын үйлтэнүүд ийм ч тийм ч хойд урь төрөл ярьж Монгол улсын төрийг шашины балмад бодлогоор эзлэх гэсэн далд санаа явж байгаа гэхдээ энэ санаа хэзэ ч бүтэхгүй Монгол төр эзэнээ таньдаг.Хятадын тухайд манайх шиг бодлогоо алдсан төр биш ард түмэний хөрөнгөө хамаагүй юманд зориулахгүй бас далай ламын тэргүүлдэг балмад шашины хорыг хориглохгүй бол эргээд Хятадуудыг баллах аюултай Хятадууд далай ламын шашины жинхэнэ нүүр царайг зөв таньж мэдсэн ард түмэн .Бүүр нарийн ярих юм бол Монгол хүний оюун санаа сэтгэл зүйг бүдүүлэг шашины хороос давхар хамгаалаж байгаа юм .түүнээс биднийг эрхшээлдээ оруулах ч гэдэг юм уу нутаг усыг минь мөгөний барьцаанд авчихана ч гэдэг юм тийм хар бодлого байхгүй харин манайхан багахан шиг тэнэгтээд хилийн цэрэгийн бодлолгод алдаа гаргалгүй шинээр оруулаж ирсэн тэр асуудалдаа анхааралтай ханд Сэргэлэн Генерал хэнд юм хийж өгч байна мэдлэг боловсорл нь дутаад байна уу? Эсвэл өөр ажилагаа байна уу? Тэр богд хамаагүй хил хязгаарын ажил үрэгтээ л анхаар

  • зззозочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (November 28, 2016 2:56:37 pm )

    Уг ёсондоо бол гэгээн болон богдууд хамгийн ядуу сайхан сэтгэлтэй олон охин хүүхэдтэй айлд мэндэлдэг гэж байгаа яагаад гэвэл тэр ядуу айлыг өөд татахаас гадна ард түмнийхээ дунд байдаг гэсэн ямар сайндаа 5-н ямаатай айлд ялгасан гэгээн төрсөн байдаг ямаагаа саагаад ирэх улсуудад цай чанаж өгөхөөр ээж нь бэлдэж байтал хүү нь жаахан сүүг нь устай холисон байна хүний ээж болсон хойно хүүгээ загнатал тэр дор нь ус сүү 2-ыг ялгаж орхисон түүх байдаг ингэж л тодордог жамтай

  • цэцэг (November 28, 2016 2:59:44 pm )

    Энхболдууд,Элбэгдорж, .Батхүү,нарын нэг нь 10 р богдын өвөө болно гээд баярлаад байгаа юм уу? Тийм юм болохгүй .юунд нь баяралдаг юм ямар Чингис хааныхаа өвөө бишээс цааш .Эд нар ч далай ламын шашинд даган мунхарсан хэдэн ламын дохиогоор ажилсаар байгаад төрөө ийм бодлогогүй богочихсон төр эзэндээ очсон цагт Монгол улс зөв хөгжинө Монгол төрийн эзэн 10-р богд биш

    • Зочин (November 29, 2016 7:35:02 am )

      Эд нарийн хамгийн их мөнгө төлсөн нь авах юмуу.

  • Dalai lam (November 28, 2016 9:57:13 pm )

    M.enkbold, elbegdorjid tiim zee huu baihgui.

  • Dalai lam (November 28, 2016 9:57:55 pm )

    Muegiin zee huu

  • Dalai lam (November 28, 2016 9:58:58 pm )

    Miegiin zee huu

  • Anonymous (November 29, 2016 12:14:39 am )

    HUZUUGUI ODOI ILJIG BAIH YUM BOL JINHENE HUURAMCH SHUU

  • Зочин (November 29, 2016 7:36:06 am )

    Хамгийн. Их мөнгө төлсөн нь авна бизээ

antalya rent a car