antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2016 11 comments

Н.Баяртсайхан ТӨГРӨГ-ийг цаазын тавцанд аваачлаа

нийтлэсэн Admin

n_bayartsaikhan_mbbbb1Ноён долларын өмнө толгой гудайлгасан Монголбанк нэртэй ханшаа барьж дийлдэггүй эдийн засагтай байгууллага байгаа байхгүй нь мэдэгдэхгүй төсвөөс хумсалсаар байна. Гэтэл цаазан давцанд байгаа төгрөгийн ханш өдөр ирэх тусам л уруудаж монголчуудын амьдрал тартагтаа туллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ч амаа хамхиж ичээндээ орсон гэж болно. Гэхдээ үхэтлээ үхэр буугаа тавихгүйн  үлгэрээр саяхан дэлхийн улсуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог Moodys байгууллагаас Монголын зээлжих зэрэглэлийг дахин нэг хувиар бууруулж Caa1 болгосонтой холбогдуулан мэдэгдэл хийсэн. Ингэхдээ Монголын эдийн засаг тийм ч дор ортлоо муудаагүй байгаа зээлжих зэрэглэл буураагүй гэсэн эсрэг хариулт өгч иргэдийн толгойг эргүүлсэн л төдий. Ер нь дэлхийн эдийн засаг болоод Монголын эдийн засгийг тодорхойлж нэг алхамын өмнө явах учиртай Монголбанк нэртэй нэрнээс цаашгүй байгууллага байсны хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд ам.долларын хэлбэлзэл ёстой л монголын эдийн засгаар тоглосон. Зарим нэгэн эдийн засгийн судлаачид энэхүү ханшийн хөөрөгдөл хэн нэгний зохиомол хомсдол байсан гэж үзэж байгаа. Тэд зориудаар хомсдол үүсгэж 2550 орчмоор доллараа Монголбанк болон Монгол Улсад шахаад, буухаар нь 2450 орчмоор буцаагаад худалдан авдаг. Ингэснээр нэг өдрийн дотор 1 сая доллараас 100 сая төгрөг босгож байна. Хэн ингэж чадах уу? Мэдээж үүнд нөлөөлөх гурван хүчин зүйл л байгаа.

1. Монгол банк
2. Арилжааны банкууд
3. Валют арилжаа хийдэг ченжүүд энэ нь бараг л арилжааны банк гэсэн үг.
Эдгээр нь үгссэн юм биш биз. Гэх хардлага олон нийтийн дунд байна. Энэ долларын хэлбэлзэл болсон хугацаанд хэн их хэмжээний валют худалдан авсан мөн зарсаныг шалгахад л бараг хэрэг илэрнэ биз ээ.

Энэ бүхний ард ноён ерөнхийлөгч Н.Баяртсайхан долларын ханшийн хөөрөгдөлийг үүсгэж ард түмнээрээ тоглоод байгаа юм биш биз гэх хардлага нуугдаад л байгаа юм. Тэгэхдээ замаа засаж өмнөх удирдлагуудын муучилж, Монголын эдийн засгийн хямрал, гаднаас орж ирэхгүй байгаа гэх долларын урсгал зэргийг нарийн тооцоолсон ч байж болно. Ер нь эцэст нь хэлэхэд долларын ханшийг барьж эдийн засгаа гартаа атгаж чадахгүй арилжааны хэдэн банкны утсан хүүхэлдэй болсон Монголбанк болоод ерөнхийлөгч хэмээн өөрийгөө тунхаглах дуртай Н.Баяртсайхан нарын хэрэг байна уу?

Эх сурвалж: Bolod.mn

ЧОЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Zochin (November 24, 2016 8:33:36 pm )

    Araichdee odoo zaildaa haana bna sain ajilnaa geed baisan ene zasgiin gazar zailaa

  • Энэ мангар зоригтод (November 24, 2016 9:21:19 pm )

    Энэ Баярсхйхан чинь хөдөө аж ахуйн эдийн засагч ухаантай юм яаж банк санхүүг мэдхэв дээ зайлуул

  • ediin zasagch (November 25, 2016 10:36:57 am )

    Dan gants mongol bank ter tusmaa Bayrtsaihan dollariin hanshiig barihgui shuu dee.Ene bol ediin zasgiin suuri oilgolt,zasgiin gazriin bodlogo shiidberiin ur dun.Alibaa zuil hobordoj bagasahaar l erelt nemegdej ingesneer une usdug shuu dee.Hamgiin gol ni Importiig eksportoor soli, eksportiig nemegduul,horongo oruulaltiig tat erduu l ene.Uuniig harin mongol bank Bayrtsaihan hiij chadahgui

  • эрка (November 25, 2016 11:33:47 am )

    Энэ Баяртсайхан, Чойжилсүрэн хоер
    ямар ч бодлого ,алсын хараа байхгүй
    дэндүү хөлдүү нөхдүүд.Огцрох естой.

  • Зочин (November 25, 2016 12:19:48 pm )

    Өмнөд Солонгос улсад 1997-1998 онд эдийн засаг хямарч, 1 доллар 2000 мянган вон болтлоо өсөж Өмнөд Солонгосчууд 10 тэрбум ам доллараар эдийн засгаа сэргээж воны ханшаа чангалж чадсан түүхтэй. Монголчууд бид ч гэсэн Хятадаас авах 4.2 тэрбум ам доллараар эдийн засгаа сэргээж 2000 давсан долларын ханшийг буулгаж төгрөгийн ханшаа өсгөх боломж байна шүү дээ.

  • MAH (November 25, 2016 1:10:38 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.

  • Э.Аажим (November 25, 2016 4:30:01 pm )

    Монгол төгрөгийн ханшийг чангаруулах алхамыг хийх эх оронч сэтгэлтэй хүн одоогоор алга байна .Монгол банк төгрөгийн ханшийг чангаруулах талаар зоригтой алхам хийх шаардлагатай .1 төгрөгийг 1 доллартай тэнцүү болгох УИХ -ын тогтоол гаргуулж шийдвэрлэх шаардлагатай .Мэргэжлийн эдийн засагчдаас зөвлөгөө сайн авч хямралаас улс орноо авар. Монгол улсын төлөө албан тушаалд очсон бол ажилаа сайн хий Зоригтой бай

  • Зочин (November 25, 2016 9:06:20 pm )

    Юмны үнэ нэмэгдээд амьдрахад хүнд боллоо.

  • Eegii (November 26, 2016 2:06:03 am )

    Balagtsaihaniig hurdana ogtsruulaacj

  • зочин (November 26, 2016 2:11:21 pm )

    ханшаа тогтвортой болгох үүрэгтэй Монгол банк өөрөө тоглолт хийж өсгөж байгаа. Суурь ханшаа нэмээд доллар зараад зөрүү гаргаад сууж бна ш дээ.

  • зочин (November 28, 2016 10:35:22 am )

    АН энэ улсыг цаазын тавцанд аваачаад хаясаныг сайн бод, эрлийзүүдийн гар хөл болсон АН яагаад ингэж интернетээр маш хүчтэй суртал хийгээд байгаад олон түмэн минь анхааралтай байцгаа,

antalya rent a car