Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсов. Тус хорооны дарга С.Даваасүрэнгийн мэдээлсэнээр, 2016 оны гуравдугаар улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх зохицуулалттай нийт этгээдийн тоог 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад 76 хувиар өссөн байна.
2013 онд 813 байсан бол 1433 болж нэмэгдсэн бөгөөд үнэт цаасны салбарт 521, даатгалын зах зээлд 127 этгээд үйл ажиллагаа явуулж буй юм байна. Түүнчлэн 509 Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, 276 Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ ажиллаж буй аж. ББСБ-ын хугацаа хэтэрсэн зээл энэ оны гуравдугаар улирлын байдлаар 6.1 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 12.5 хувь байгаа ажээ. Нийт банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 7.5 хувь байгаа бөгөөд ББСБ-ын чанаргүй зээлийн хэмжээ цаашид үргэлжлэн өсвөл эрсдэл даах чадвар улам муудах төлөвтэй болохыг СЗХ-ны дарга С.Даваасүрэн танилцуулгадаа дурдсан юм. Мөн Тэрбээр СЗХ-ны дунд болон урт хугацаанд баримтлах бодлого, ББСБ, даатгалын зах зээл, хөрөнгийн зах зээлийн талаар цаашид баримтлах бодлогын чиглэлийнхээ талаар танилцуулсан юм. Түүнчлэн тус хорооноос санхүүгийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдлийг бууруулах, ил тод өрсөлдөөн бүхий үр ашигтай зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулагч, даатгуулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буй талаараа мэдээлэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 23, 2016 5:01:13 pm )
чанаргүй зээлээ зогсоо.
-
dollariin chenj (November 23, 2016 9:57:14 pm )
sanxuugiin zoxitsuulax xoroo gedeg mungu xuulegchidiig xamgaalsan gazariig tatan buulgax xeregtei shuu. dollariin damiin naimaa xiij ard irgediin karmaag baylag buteexguigeer sorj baidag 8-n shargiig xaax estoi
2 Comments