“Баярс констракшн” ХХК-ий ерөнхий захирал Н.Баянсайхан танаас Shuurhai.mn мэдээ мэдээллийн сайтын редакци албан ёсоор уучлал гуйж байна. Манай сайтад нийтлэгдсэн “Намбарын хүүгээр энгэртээ одон зүүлгүүлсэн Н.Баянсайхан та иргэдийг хохироохгүй байж болохгүй юу?” гэсэн гарчигтай мэдээлэл нь буруу ташаа, үндэслэлгүй мэдээлэл байсан тул уучлал хүсч, залруулга хийж байна.
Тус материалыг сайтын мэдээллийн баазаас албан ёсоор устгаж, авсан болно. Уг мэдээлэл нь Монголын барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн Н.Баянсайхан таны болоод “Баярс констракшн” ХХК-ий үйл ажиллагааг үгүйсгэж, нэр төрд халдсан мэдээлэл байсан тул Shuurhai.mn мэдээллийн сайтаараа дамжуулан хүлцэл өчиж, залруулга хийж байна.
Энд тэмдэглэн өгүүлэхэд, манай сайтын зүгээс Н.Баянсайхан таны нэр хүндийг унагаах, харлуулах гэсэн бодлогын чанартай сэдэл байхгүй гэдгээ хэлье. Улс орны хөгжилд, иргэдийн амьдралд хамгийн чухал хэрэгтэй онцгой салбаруудын нэг болох барилгын салбарт олон жил хөдөлмөрлөж, 2005 онд Азийн бар орнуудаас урьтаж Монгол Улсдаа анх удаа байгалийн цэвэр бүтээгдэхүүн болох перлит олзворлон боловсруулах үйлдвэр байгуулж ашиглалтад оруулж байсныг тань бид бүхэн мэднэ. Түүнчлэн амаргүй салбарт шинийг нэвтрүүлж, байнгын эрэлхийлэлтэй хөдөлмөрлөж ирсэн Н.Баянсайхан захиралтай “Баярс констракшн” ХХК-ий нийт хамт олны цаашдын ажилд өндөр амжилт хүсч байна.
Shuurhai.mn сайтын редакци
Холбоотой мэдээ
Comments are closed.