antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2016 1 comment

АТГ: Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ

нийтлэсэн Admin

273354954da1a701a20f11

Авлигатай тэмцэх газар шинээр гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа юм байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 69 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 3 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 62 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлж байгаагаа дуулгав.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • uuu (November 23, 2016 3:00:58 am )

    ЭНЭ БАЙГУУЛГЫГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА, ТӨСВИЙН МӨНГӨ ИДЭЭД Л,,, НЭГ СУМЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨС ДОР АЖИЛЛАЖ БАЙНА, ЭНХБАЯРТАЙ ТЭМЦЭХ АВГАЙ ХҮҮХНҮҮДИЙГ ХОРИХ ХҮЧИНДЭХДЭЭ САЙН ТЭМЦДЭГ ЮМ БИШ ҮҮ

antalya rent a car