antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2016 Comments are off

“Moody’s” Монголын банкуудын зэрэглэлийг буурууллаа

нийтлэсэн Admin

110810_moodys_ap_605

Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулснаа мэдэгдсэний дараа Засгийн газар, Монголбанк хамтарсан мэдэгдэл гаргаад байгаа. Тэгвэл тус үнэлгээний  байгууллага манай улсын  арилжааны банкнуудын талаарх үнэлгээгээ шинэчилсэн мэдээлэл байна. Монгол Улсын арилжааны долоон банкны төгрөгийн хадгаламжийн урт хугацааны зэрэглэлийг B3-аас CAA1 болгож бууруулж байгаагаа зарлаад байна. Түүнчлэн гадаад валютын хадгаламж CAA1 зэрэглэлтэй байсныг мөн нэг шат бууруулж, CAA2 болгоод байна. Арилжааны банкуудын үнэлгээг шинэчилж байгаа нь банкны салбар макро-эдийн засгаас өндөр хамааралтай байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Цаашдаа банкуудын активын чанар муудаж, ашигт ажиллагаа буураагүй нөхцөлд зээлжих зэрэглэлийг богино хугацаанд эргээд өсгөх боломжтой гэж  тус агентлаг  үзэж байгаа аж.  Түүнчлэн удаан хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ тухайн банкны нийт зээлийн есөн хувиас илүү түвшинд хадгалагдах, тодорхой хугацаанд алдагдал хүлээх зэрэг нь зээлжих зэрэглэлийг дахин бууруулах шалтгаан болно гэдгийг анхааруулж байна. Өнгөрсөн аравдугаар сарын эцсийн байдлаарх мэдээллийг харахад  системийн хэмжээнд олгогдсон нийт зээлийн 7.1 хувь нь хугацаа хэтэрсэн, 9.1 хувь нь чанаргүй ангилалд багтаж байгаа юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car