antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2016 3 comments

Д.Чойжамц: Далай багш Монголд морилохдоо улс төр хийдэггүй

нийтлэсэн Admin
527-147971942815151374_1524005357615429_819402883_nГандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам зөвлөх Д.Чойжамцаас Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлалын  талаар тодрууллаа.
– Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлалын зорилго юунд чиглэж байна вэ. Энэ тухай дотоодоос илүүтэйгээр дэлхий дахин сонирхож байна?
– Эрт дээр үеэс монголчууд үе, үеийн Далай ламтай  холбогдож ирсэн. Энэ утгаараа багш хэмээн дээдэлдэг. 1990 оноос хойш манай оронд чөлөөт нийгэм тогтсоноор Монголчууд Далай багшийг залж, бурхны шашин сэргэн дэлгэрч эхэлсэн. Далай багш Монголын сүсэгтэн олон, лам хуврагуудад айлдвараа айлдаж, тусалж дэмжиж ирлээ. Дээрхийн гэгээнтний дэмжлэгээр маш олон хүүхдүүд шашны чиглэлээр суралцаж байна.
Монголын ард түмэн Далай багшид сүсэглэж ирсэн. Гандантэгчинлэн хийд дур мэдэн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг залаагүй. Сүсэгтэн олныхоо хүсэлтээр бурхан номын адис жанлавыг нь хүртээе гэсэн зорилгоор залж, айлчлалыг манай хийд зохион байгуулж байна. Нөгөөтэйгүүр хаа холоос Далай багштай уулзахаар сүсэгтэн олон зорьдог. Тиймээс монголд айлчилж буй нь сүсэгтэн олны эдийн засагт хэмнэлт авчирч, өгөөжөө өгч байна. Далай багш Монголын бурхан шашныг хөгжүүлж, дэвжүүлэхээр олон лам хувраг,  сүсэгтэн олонд бурхны сургаалиа айлдаж байна.
  БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас Монгол Улсад айлчилж буй Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг Монгол Улс хүлээж авахгүй байх ёстой” гэсэн уриалга гаргасан.  Энэ тухай та юу хэлэх вэ?
–  Өмнө нь Далай багш олон улсын байдал хүндхэн байна гэсэн шалтгаанаар Монголын сүсэгтэн олны хэд, хэдэн удаагийн урилгыг хүлээн аваагүй. Төр засгийн зүгээс ч хориг тавьж байсан удаатай. Харин Монгол Улс Үндсэн хуулиа баталж ардчилсан орон болсноор Далай багш Монголд морилох боломж олдсон. Ардчилсан нийгэмд  сүсэгтэн олныхоо эрх чөлөөг хаадаггүйн илэрхийлэл болж Далай багш Монгол Улсад морилж байна гэж ойлгож болно. Монголын хүн амын 60 гаруй хувь нь бурхны шашныг шүтдэг. Далай багш Монголд морилохдоо улс төр хийдэггүй. Тэрээр энэ айлчлалаараа сүсэгтэн олонд зориулан бурхныхаа сургаалийг айлдаж  байна.  Түүний айлчлалын зорилго нь тодорхой учир  бүх үйл явдлыг дагаж үзэж болно.
Хүмүүс хоорондын харилцаа зөв байх ёстой гэсэн сургаалиа олон түмэнд хүргэж явна. Бурхны шашинд гайхамшиг байдаг, энх тайванч, эв нэгдлийг бий болгодогоороо онцлогтой.  Ёс зүй өөрчлөгдөж буй энэ үед  хүн төрлөхтөнд маш их хувь нэмэр оруулдагаараа бусад шашнаас ялгардаг. Улс төрөөс ангид айлчлал болж байна гэдгийг дахин хэлье.
Эх сувалж:Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • иргэн (November 22, 2016 10:55:15 am )

    яааг үнэн

  • Балдан (November 22, 2016 1:22:15 pm )

    1958 онд хятадууд Тvвд орныг хууль бус тvрэмгийллээр эзэлсэн. Харин Монголчууд Далай лам багштай хэдэн зуун жилийн øмнøøc номын барилдлагатай улс шvv. Øмхий хятадуудын хардаад байгаачлан улс тøрийн асуудал бол хэзээнээс байгаагvй нь ойлгомжтой. 1913 онд ХIII -р Далай лам Монголд морилж байсан.

  • Anonymous (November 22, 2016 5:54:50 pm )

    Tuvduud bolood shariin shashin mongoliig muhuuj baihgui bolgoh shahaj baisan shuu.dalai lam mongold ireh yamar ch hereg baihgui.tuvd lam nar mongold ireed ireed bayachuudaas heden zuun say dollar avaad l garaad yavdag.uuniig hyanah heregtei

antalya rent a car