antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2016 20 comments

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг Монголчуудын өмнө нээлттэй явуулж яагаад болохгүй гэж!

нийтлэсэн Admin

0890

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг олон жилийн дараа шүүхээр орох гэж байна. Өнгөрсөн жилүүдэд Монголчуудын анхаарлын төвөөс гарч байгаа уг хэрэг үнэхээр зөв учигаар хуулийнхантай холбогдож байгаа юу гэдэг асуудал ч анхаарал татаж байгаа. Тэгвэл тус хэрэгт оролцох шүүгчдийг томилоод байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгч М.Алдарт С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг хуваарилаад байгаа аж.

Тодотгоход, Улстөрчдийн оролцоотой гэгдэж яригдаж ирсэн уг хэргээр Монголын улстөрчид олонтаа шоудсан нь үнэн. Тэгвэл энэ удаагийн шүүх рүү шилжлээ гэх чимээ хуулийнхны чигч шударга үйл ажиллагааны үр дүн үү, эсвэл өөр хувилбар уу гэхчлэн янз бүрийн л хардлага дагаж байна. Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой, ойрын хүрээнд ажиллаж байсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон гэх мэдээлэл гарч байгаа юм. Уг хэрэгт  яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа УИХ-ын гишүүдэд хандаж гаргасан өргөдөлдөө хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа  өөр  хэрэгт  мөн гүтгэж байгаа талаар өгүүлсэн юм. Б.Содномдаржаа нь   прокурорын шат хүртэл 7 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн ч,  тухайн өмгөөлөгч шүүхийн  шатанд өмгөөлөл үзүүлэх боломжгүй гэсэн тул ээж нь   өмгөөлөгч авахад туслалцаа үзүүлэхийг Ц.Нямдорж,  Ө.Энхтүвшин,  С.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү Я.Санжмятав, С.Эрдэнэ, Д.Сарангэрэл,  Ш.Раднаасэд, ЖБатзандан  нарын нэр бүхий гишүүдээс хүсээд байсан.

За мөн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булган, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаагаа хуулийнхан хэлээд байгаа. Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат хэлэхдээ  “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж байсан. Хэрэгт холбогдсон Ц.Содномдаржаа нь 42, Ц.Амгаланбаатар нь  35, Т.Чимгээ нь 40 гаруй настай. Яллагдагч Б.Содномдаржааг хууль хяналтынхан 2015 оны наймдугаар сард баривчлан шалгаж эхэлсэн байдаг. Ц.Амгаланбаатарын хувьд таксины жолоочийн амь насанд хүрсэн  хэргээр Орхон аймгийн шүүхээс цаазын ял сонссон ч  Ерөнхийлөгчийн өршөөлөөр 25 жилийн хорих ял эдэлж байгаа нэгэн гэх мэдээлэл байдаг. За харин Т.Чимгээгийн тухайд яллагдагч Ц.Амгаланбаатарын ойрын хамаатан, ГОК-ын гуанзанд тогоочоор ажилладаг  байсныг бид мэдээлсэн.

Тэгвэл С.Зориг агсны амийг хөнөөсөн  хэрэгт холбогдон, ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид хоригдож буй Б.Содномдаржаа,  Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ  Ц.Амгаланбаатарт их асуудал байгаа гэцгээсэн. Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат “С.Зоригийг алсан хэргийн гол буруутныг илрүүлэх сонирхол   улс төрчид болоод хуулийнхны хэнд ч байхгүй. Хамгийн гол нь хэргийг хэн нэгэнд үүрүүлж, хаах сонирхол л тэдэнд байна. Тиймдээ ч хэрцгий алуурчин  болох Амгаланбаатарын үгээр гэм зэмгүй хоёр хүнийг хилс хэрэгт гүтгэж байна… Миний дүү Т.Чимгээг Эрдэнэт хотод ажилдаа явах гээд автобусны буудал дээр байхад нь хар машинтай хүмүүс бариад явсан байсан. Бид уйгагүй хайсны эцэст гурван хоногийн дараа тагнуулаас бариад явсныг мэдсэн юм. Мөн л энэ н.Амгаланбаатар гэх залуугийн гүтгэлгээр бариад явсан байсан. Н.Амгаланбаатар гэх залуу манай дүүгийн нөхрийн талын өргөж авсан хүү юм байна лээ. Тэр хүн дүү рүү минь “Чамайг шоронд оруулна” гэх зэргээр дарамтлаж мессэж бичдэг байсан гэсэн. Ингээд эцэст нь бариад явсан. 1998 онд миний хоёр настай хүүхэдтэй байсан. Дүү минь гурван хүүхэдтэй, эмэгтэй хүн, ийм хэрэг үйлдэнэ гэж байхгүй шүү дээ. Энэ хугацаанд биднийг хэвлэл мэдээллийнхэнд хандаж болохгүй гэдэг байсан. Мөн манай ээж 70 гаруй насны хөгшин Дорноговь аймагт байдаг. Дорноговьд очиж, гэрийг нь дөрвөн машинтай 20 гаруй залуучууд нэгжсэн. Энэ хэргийг нууж байгаад ядарсан улсуудад үүрүүлэх ажиллагаа  явагдаад байна. Миний дүү Дорноговь аймгаас Эрдэнэт хот руу шилжсэн юм. Шилжсэн бичгээ хуулбарлаад, таксинд авч явж байхад нь жолооч нь хулгайлсан байдаг. Миний дүүгийн хамгийн том охин өнгөрсөн зургаан сард ослоор нас барсан. Бид дүүдээ хэлээгүй нууж байсан. Гэтэл тагнуулынхан очоод хэлсэн байсан. Амгаланбаатар очиж “Шоронд суух сайхан байна уу” гэж дарамталсан байсан. Одоо бидний утсыг байнга чагнаж, машин дагаж байдаг. Гэр бүлийн бүх гишүүнийг дагаж дарамтлаж байна. Бид байнгын айдастай байна.” гэсэн бол Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа “Миний хүү Содномдаржаа 461-р ангид хоригдоод, нэг жил хоёр сар боллоо. Миний хүүд 2014 оноос дарамталсан мессэж ирдэг болсон. Ирсэн мессэжүүдийг нь хэвлээд, цагдаагийн байгууллагад өгсөн. Тэгсэн ч тоогоогүй. Хэвлүүлсэн мессэжүүд нийлээд 28 хуудас болсон байдаг. Жил гаруй хугацаанд дарамтлаж байгаад, 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хашаандаа явж байхад нь хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд бариад явсан. Ингээд дөрөв хоног сураггүй байсан. Сүүлд сонсоход тагнуулаас бариад явсан байсан. Авч яваад шууд, 461-р ангид хорьсон юм билээ. Одоо хүүгээ хоригдсоноос хойш бидний амьдрал маш хэцүү байна. Бид гэр бүлээрээ хадлан хадаж, фермерийн аж ахуй эрхэлдэг. Манай хүү гол ажиллуулдаг хүн нь байсан. Миний хүү шоронд орж, бид өр зээлээ төлж чадахгүй байна. Манай хүү зургаан хүүхэдтэй. Дөрөв нь бага насны хүүхэд юм. Эхнэр болон хүүхдүүд нь маш хэцүү байдалтай байна. Миний хүү энгийн номхон ногоочин малчин хүн. Хууль хяналтынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг нэрийн дор энгийн малчин хүнд тохож байна гэж үзэж байна. Би энэ хугацаанд хуулийн байгууллагад 51 удаа өргөдөл бичиж,  ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл захидал бичсэн, хариу ирүүлээгүй. Би цаашид хөлөө хүрэх хүртэл газар явна.”  гэж байсан. Тэрбээр хүүг нь хэн ямар учиртай мессежээр дарамтлуулж байсан бэ гэдэг асуултад”Хүү рүү минь мессэж илгээсэн хүнийг сүүлд мэдэж авсан. Хажуу хашааны н.Амгаланбаатар гэх залуу “Чи Зоригийг алсан биз дээ, хэргээ хүлээ” гэх зэргээр маш их мессэж ирүүлдэг байсан. Тэр залуу манай хажуу айлд багаасаа өргүүлсэн. Хүн алсан хэргээр 25 жилийн ял эдэлж байгаа юм байна лээ. Манай хүүтэй өс хонзонтой байсан байх гэж бодож байгаа. Шоронд эргэж ир гэдэг байсан. Манай хүү эргэж байгаагүй юм. Бид тэр хүнтэй ойр дотно байгаагүй.”  хэмээн хэлсэн юм.

Тэгэхээр хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн иймэрхүү зүйлсийг өнгөрсөн хугацаанд хэлж ярьсан. Түүнчлэн шүүх хэрхэн шийдвэрлэх нь нийтийн анхаарлыг татаж байна. Хэдийгээр энэ хэрэг нь маш нууцын зэрэглэлд багтаж буйг Улсын ерөнхий прокурорын газраас хэлж ярьж байгаа ч, өнгөрсөн олон жилүүдэд  нам улстөрийн хүчнүүдийн зүгээс уг хэргээр тоглолт хийж ирснийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ч С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг Монголчуудын өмнө нээлттэй явуулж болохгүй гэж үү?

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (November 21, 2016 5:33:55 pm )

    ийм төр байх ч гэж дээ

  • Иргэн (November 21, 2016 6:30:05 pm )

    Энэ ч томчуудын нэр хүндэд ашигтай улс төрийн жүжиг байх даа. Хүний амины хэрэгтэй хүн олон жил шоронд суухад яаж эндээс гарах вэ гэж олон жил бодоод ийм арга олж дээш нь мэдээлсэн биз, энэ бол рецедивист гэмт хэрэгтнүүдийн мэргэшсэн ажил гэсэн шүү. Сэргийлэхийн туршлагатай, үнэнч хурандаа нар гадарлаж л байгаа даа

  • Anonymous (November 21, 2016 6:57:19 pm )

    хүний амь хөнөөчихөөд элбэгдоржийн өршөөсөн гар нь л ингэж гар хөл болж сайрхаж яваа юм бна,тэр Амгаланбаатар бол Элбэг Бат-үүл 2-ын хайранд яваа нөхөр бна

  • зочин (November 21, 2016 7:59:51 pm )

    Хэрэгт холбогдогчийн ээж болон ар гэрийн хүмүүсийн үзэж байгаагаар бол Хүн алсан алуурчин 25 жилийн ялтай гэмт хэрэгтэн нөхрийн /хэрэг гарах үед 16-17 настай байсан хүүхэдийн/ мэдүүлэгийг гол баримт болгоод байгаа юм биш үү. Энэ ч нэг л биш ээ. Хуулийнхан үүнийг мэдэж л байх ёстой. Илэрүүлсэн нэр зүүгээд жинхэн хэрэгтэнийг хаацайлаж хэргийг хаах гээд байгаа юм биш байгаа.

  • irgen (November 21, 2016 8:32:12 pm )

    nuugaad, haagaad baigaagiin uchriig eroosoo oilgohgui baina,,,,

  • irgen (November 21, 2016 8:34:06 pm )

    ter yed hyyhed baisan hymyys ene hergiig hiisen gej itgehgui baina,,,herev tedniig heregt unagaj baigaa bol huuvildaan, helmegdyylelt .

  • Anonymous (November 21, 2016 8:36:51 pm )

    тогооч тэгээд жаахан охин Зоригийг алахаар хот орж ирлээ юу? Бат-үүл Элбэгээ 2 одоо хэргээ хүлээсэн нь дээр дээ,ард иргэд мөнгө цуглуулж хандив босгож байгаад оросын зөн билигчид хандах уу? төрсөн гэх ногоон нүдтэй Оюун гээд дүү нь насаараа л алуурчидтай нэг хөнжил нөмөрч хэвтлээ,ямар ч хөөцөлдлөгөө байхгүй

  • ЗОЧИН J&J (November 22, 2016 1:03:27 am )

    Даалгаварын дагуу АТГ – ын ахлах комиссар Э.Амарбат Н.Энхбаярыг хучнийхний дархаар ачсан . Одоо прокуророос огсон чиглэлийн дагуу Туслах прогурорд дэвшсэн Э.Амарбат дахин хилс хэрэг ” ЛХУМБ ” – ийн хэрэг уусгэн гэмгуй хумууст ял толовлон тулгах ажиллагаа хийж байна . Цаана нь хэн хэн нуугдаад байна ?

  • нэр төрийн төлөө (November 22, 2016 8:05:49 am )

    Энэ зохиолыг бичсэн бичүүлсэн хүмүүс нь тодорхой нууцаар шүүх хэрал хийж хэн нэгэнд хэрэг хүлээлгэж эзэд нь нуугдаж хоцроод,хэрэг илрүүллэгч шагналхүртээд л гоё юмаа

  • хүннү (November 22, 2016 8:28:01 am )

    Энэ Амгаланбаатар гэдэг алуурчин МУ-ын ерөнхийлөгч, хууль, поркурор, ШШГЕГ зэргийг бүгдийг нь атгасаг нөхөр юм байна. 461-т сууж байгаа сэжигтэнг ирж “шоронд суух сайхан байна уу” гээд дарамтлхыг бодход энэ алуурчин чөлөөтэй явж байдаг юм байна. Бас болоогүй гар утас чөлөөтнй хэрэглэж өөртөө муу хүнрүү дарамталсан месиж бичээд л … ингэх байсан юм бол ял эдлүүлээд яадаг юм.

  • р (November 22, 2016 10:17:26 am )

    Энэ амгаланбаатарыг ямар нэг аргаар алах хэрэгтэй Их хурлын гишүүд үүнд жаахан анхаарал хандуулаач жирийн ядарсан хүмүүсийг золиосолж байна шүү дээ оросийн зөн билэгийнхнаас асуух юмсан Элбэгдорж батүүл хоёрын жүжиг Тэр үед арван хэдтэй байсан хүүхдүүд хүн ална гэж байх уу эрүүлээр сэтгээчээ Хүн амьны хэрэгтэй Амгаланбаатар гэдэг хулгайч өөрт нь ашигтай л байвал юу ч хийнэ шүү дээ Энэ хэрэг хэрэв ингээд дууслаа гэхэд дараа нь энэ алуурчинг өөрий нь ална шүү дээ

  • р (November 22, 2016 10:21:33 am )

    Амгаланбаатар гэдэг алуурчин атгана гэж юу байх вэ ЭЛБЭГДОРЖ ТҮҮГЭЭР УТСАН КУКЕЛДЭЙ ХИЙЖ БАЙНА Ерөнхийлөгчийн хугацаа дуусахаас өмнө нэг тийш нь болгож өөрөө цэвэр үлдэх гэж байна шүү дээ ойлгож ядаад байх юм алга даа

  • р (November 22, 2016 10:23:46 am )

    Монголд хууль хяналтынхан гэж байхын хэрэг алга зүгээр л дураараа л байцагаая л даа

  • р (November 22, 2016 10:27:06 am )

    Хэлсээр гүтгэгдэж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн баатарлагаар тэмцэж бузар явдалтангуудийг ямар нэг аргаар алаач

  • иргэн (November 22, 2016 12:59:46 pm )

    энэ хэрэг сүүлдээ хаа хамаагүй жирийн иргэдэд хүчээр тулган хэргийг хааж жинхэнэ алуурчид цэвэрхэн үлдэх нөхцөлийг бүрдүүлжээ. хурлыг нээлттэй явуулая??

  • nuutuun umnu hural huu7hni zub bna junhene aluurchuun gerch 2 etgeed amid bausaar bhad yagaad herguug shuudej chadahgyu udaad bga yum be (November 22, 2016 3:23:20 pm )

    yagaad hereg udaan shuudegdeed bga byum be

  • sss (November 22, 2016 9:24:34 pm )

    zuragtaar gargaval yaasan yum be yuniih ni nuust baihavdee hoer hun hilseer shiitgeh ni de

  • zochin (November 23, 2016 2:02:11 am )

    ene heregten alurchin yah ch vgvi vldeh ni bololtoi mongolchud dendvv nomhon bnaa

  • Улс тор судлаач. (November 23, 2016 10:40:54 am )

    ”Нам дамнасан булэглэл” нь Н.Алтанхуяг мэтийн шударга хумуусийг “чомгоо дундартал нь ажиллаж, ойрын хэдэн жилд хийгээгуй бутээн байгуулалтын ажил хийсэн байхад нь ЗОХИОМОЛ ХЭРГЭЭР Еронхий сайдаас нь ОГЦРУУЛЧИХААД одоо ЗОРИГ ЗУРХИЙГ НЬ МОХООХЫН ТУЛД ах дуу нарыг нь ШОРОНД ХИЙГЭЭД байхад АРД ТУМЭН нь ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛГУЙ, ЧИМЭЭГУЙ СУУГААД Л БАЙГАА НЬ ШУДАРГА БИШ ЯВДАЛ ШУУ. Энэ хугацаанд “булэглэл” нь Алтанхуягийн санаачлаад байсан “Монголд ашиггуйгээр хийсэн Оюу толгойн гэрээ”-г оорчлохооргуй болгож аваад л, улмаар ОЮУТОЛГОЙН уйл ажиллагаа явуулсны 2 тэрбум доллорийн татварыг орийг авахааргуй болгохоор Сайханбилэг нь нууцаар Дубайд очиж гэрээ байгууллаад л, Хаан Ресурс-д 35 сая долларийг толохоор омнох засгийн газар нь Олон улсын шуухтэй тохирчихсан байхад, Сайханбилэг нь ШУУД 70 сая долларь толж Султайн хаан шиг баян загнаад л, Компанийн тухай хуулийн 2.6-д зааснаар “торийн омчит хуулийн этгээдийн хувьд ОМЧЛОГЧ нь УИХ байна” гэж хуульчилсан байхад Сайханбилэг нь ОХУ-ын Ростех компанийн эзэмшдэг Эрдэнэтийн 49 хувиа худалдаалах саналыг Монголын талын 51 хувийг омчлогч болох УИХ-д танилцуулж, шийдвэр гаргуулахгуйгээр, НУУЦААР УИХ-ын омноос шийдвэр гаргаж, Эрдэнэтийн 49 хувийг Монголын Торийн эзэмшилд ч авахаас татгалзаж, мон Монголын дотоодын компани, аж ахуйн нэгжийн хурээнд сонгон шалгаруулалт зарлаж, болзол шаардлагыг хамгийн сайн хангасан компани, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж огохгуй ШУУД хувийн компанийн мэдэлд шилжуулэх замаар, булэглэлд авч огч байгаа нь ШУДАРГА ЯВДАЛ МОН УУ? Ер нь ингэж цоохон Монголчууд бид хууль хяналтын байгууллагаа бие биенийхээ эсрэг ашиглан, торийн хатуу машинаар, бие биенээ “нухчин дардаг, ангуучилдаг” нь Монгол Торийн маань ес жудагт хир зэрэг нийцэж байгаа билээ дээ. Энэ нь зов уу. Уг нь Монголчууд чинь тойрч сууж, нуур нуурээ харж байгаад л хэлэлцэж ярилцаад л учир зуйг ээ олчихдог байсан шуу дээ. Тэр тусмаа Еронхийлогч, УИХ-ын дарга, Еронхий сайд гуравыг Ардчилсан намаас гарахын Монголын олон олон иргэд харж, хулээж байсан юм шуу. Гэтэл энэ гурван нохор Их Тэнгэрт гурвуулахнаа амьдарч байж, болохгуй бутэхгуй юм байсан юм бол аль нэгнийхдээ ч болов цуглаж байгаад, нуур нуурээ харж байгаад ойлголцчихгуй яасан юм. Монголчууд чинь “Айл хуний амь нэг, саахалт хуний санаа нэг” гэж ярьдаг юм шуу дээ. Тэгээд ч омно нь бие биеэ дээ гомдсон, хоорондоо сайнгуй байгаа хумуус нь айл, аймаг болвол эхлээд омнох бие биеэ дээ муу юм санаж байсан зуйл ээ шууд ярилцаад шийдвэрлэчихдэг байсан шуу дээ. Гэтэл АН-аас сонгогдсон Еронхийлогч нь АН-аас сонгогдсон УИХ-ын даргатайгаа нийлээд л АН-ын дарга, Еронхий сайдынхаа ажлыг авахаар “шонийн зууд, одрийн бодол” болж болох уу? Ингээд л Н.Алтанхуягийгаа дээрлэхэж Еронхий сайдаас нь огцруулаад л, эцэст нь юу хожив та нар. Миний бодлоор АН чинь л сонгуульд ялагдаж, задрах эсэхтээ тулах шиг боллоо. Саад болоод байсан Н.Алтанхуяг Еронхий сайд аа огцруулж аваад л та нар чинь хэлэх хун байхгуй юм чинь “дураараа дургиж, дунд чомгоороо жиргэлээ” шуу дээ. Одоо зарим Монголчууд нь “юм хийсэн хунээ буруутгадаг ЗЭВУУН ЦАГ ирж ээ” гэж ярьж эхэлсэн байна. Ер нь манайд Монголынхоо толоо сайн ажилласан Еронхий сайд нь “сайн аа уздэггуй” байсан туух омно нь байсан л юм билээ. Тухайлбал: Амар Еронхий сайд нь улс орныхоо толоо ажиллаж ажиллачихаад эц эс нь гомдоод “Монгол тор зутгэсэн хун дээ хатуу” гэж хэлсэн л байгаа юм даа. Тэр уед Монголчууд дэлхий ертонцтэй тийм ч их холбоогуй, юм узээгуй байсан учраас ийм асуудал гарч байсан байх. Одоо бол Монголчууд “юм узэж, нуд тайлсан” тул тэр уеийнх шиг байж болохгуй шуу. Гол нь Торийн гурван ондорлогт гарсан хумуусийн маань гэр булийн, бага насны суурь хумуужил, толовшилттэй л холбоотой байна шуу дээ. М.Энхболдын талаар Эрдэнэтийн асуудалд оролцсон ч гэх шиг янз янзийн юм сонсогдоод байгаа учраас энэ алдааг давтах хэрэггуй юм шуу. Одоо Солонгос улсын хууль хяналтын байгууллага нь “Еронхийлогчийгоо торийн албанд ажилладаггуй найз эмэгтэйгээрээ хэлэх угээ бэлтгуулсэн нь буруу” гэж узээд бараг Еронхийлогчоосоо ОГЦРУУЛАХАД тулаад байхад, манайд ийм асуудлыг “маш жижигхэн асуудал” гэж узээд тоохгуй байгаа нь хачирхалтай. Манайхны энэ хэнэггуй, будуун бараг зангаас болж манай Еронхийлогч маань ДАВРААД л “намын гишууд ээ хооронд нь “яс хаяж” хагалж, улс торийн намаа задлаад л, улс орны эдийн засаг хунд байхад саалийн унээ болсон Эрдэнэт мэтийн том том объектуудийг хувийн компаниар дамжуулж, хувьдаа аваад л байгаа юм биш уу? Энэ нь ШУДАРГА ЯВДАЛ МОН УУ? Энэ хуний хийсэн уйлдлууд нь УЛС ОРНЫ ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАЖ ЧАДАЖ БАЙНА УУ? Торийн толгойд суусан ШИМИГЧИД нь ЦАГ нь ирэхээр ООРСДИЙНХОО УХСАН НУХЭНДЭЭ УНАДАГ ЮМ АА, Н.АЛТАНХУЯГ АА. ЗОРИГТОЙ БАЙ, АРД ЧИНЬ МОНГОЛЫН ШУДАРГА АРД ТУМЭН БАЙНА.

  • Зочин (November 24, 2016 7:20:27 am )

    Хуулийн хугацаа нь дуусч байгаа тул нэг жүжиг тоглоод дуусгаж байгаа байх даа .үнэн гэж байна уу.энэ төрд

antalya rent a car