antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2016 4 comments

АН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй байхаар намын дүрмийн төсөлд тусгагджээ

нийтлэсэн Admin
527-14791795182905317_gsМаргааш АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал болно. Уг хурлаар олон асуудал хэлэлцэгдэхээр хүлээгдэж буйн нэг нь АН-ын Үндсэн дүрмийн шинэчлэлт юм. Нээлттэй Ардчилсан Нам-Шинэчлэлийн Нэгдсэн Хөдөлгөөнөөс эхлээд олон улс төрчид намын дүрмийн шинэчлэлийг бүх гишүүдээрээ хэлэлцүүлж, мэргэжлийн судлаачдын хүрээнд боловсруулах ёстой гэсэн санал гаргаж байсан ч АН-ын Гүйцэтгэх зөвлөл буюу аанай л З.Энхболд, Н.Батбаяр тэргүүтэн уг төслийг бэлтгэсэн байна.Дүрмийн төсөлд тусгагдсанаар бол АН-ын даргаар намын анхан шатны байгууллагуудын бүх гишүүдий гуравны нэгээс доошгүй саналыг авсан хүнийг 4 жилийн хугацаатай сонгох аж. АН-ын дарга УИХ-ын сонгуульд намаа ялуулвал дахин нэг удаа улиран ажиллах боломжтой болох гэнэ. Мөн АН-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон бол нэг жилийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар төсөлд тусгагджээ. Өөрөөр хэлбэл АН-ын дарга ажлаа хийнгээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон гэхэд болно.
АН-ын Үндсэн Дүрмийн төслийн зарим сонирхолтой заалтуудаас: 
4.1.6 Нам нь дэд даргатай байж болох бөгөөд  дэд  дарга нь Намын даргын олгосон эрх үүргийн хүрээнд үүрэг гүйцэтгэнэ.
4.6.1 Нам нь дэргэдээ залуучуудын (40 хүртэлх насны гишүүд), ахмадын (60-аас дээш насны гишүүд), эмэгтэйчүүдийн байгууллагуудтай байна.
6.3.1 Ээлжит Их хурлыг Улсын Их Хурлын сонгуулийн дараа дөрвөн жилд нэг удаа хуралдуулна. Ээлжит бус Их хурлыг Үндэсний зөвлөлдөх хорооны нийт гишүүдийн гуравны нэгийн (1/3) саналаар зарлан хуралдуулна.
6.4.6 Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хурлыг жилд нэг удаа 3 дугаар сард багтаан хуралдуулна. Хурлын товыг уг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө Намын дарга зарлана.
6.5.4.4 Хяналтын Ерөнхий хорооны гишүүн нь улс төрийн болон төрийн бүх байгууллагын албан тушаалд нэр дэвших эрхтэй.
6.7.4 Бодлогын зөвлөлийн шийдвэрт тавьсан намын даргын хоригийг Бодлогын зөвлөл 7 хоногийн авч хэлэлцэх бөгөөд уг хоригийг хэлэлцсэн хуралд оролцсон гишүүдийн 1/3 хувийн дэмжлэг аваагүй тохиолдолд хоригийг хүчингүйд тооцно.
Эх сурвалж:Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (November 15, 2016 1:52:20 pm )

    ЭНЭ 2 НАМЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ 76 ДАРГА ОЛГИАРХУУДЫГ АРД ДҮМЭН ТӨРӨӨС ХОЛ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

  • зочин (November 15, 2016 1:58:44 pm )

    Төрд орж хулгай хийдэг луйвар хийхийн тулд нам хэмээх жорлонд орох хэрэгтэй болдог

  • МОНГОЛЧУУД АА АНХААР (November 15, 2016 2:05:59 pm )

    МАН АН ГЭЖ ЕСТОЙ ЛАЛАРУУД БАЙНАА ЭЛБЭГДОРЖ ҮХЭЖ МАН УСТАЖ МОНГОЛ ЦЭВЭРЛЭГДЭХ БОЛНО ЗЭВҮҮН ҮГ БОЛОВ Ч ҮНЭН ҮГ

  • Улс тор судлаач. (November 15, 2016 4:49:34 pm )

    Эрдэнэтийн нийт хувьцааны 49 хувийг омчлогч нь болох ОХУ-ын Ростех компанийн “ХУВЬЦААГАА ХУДАЛДААЛАХ САНАЛ”-ыг Ч.Сайханбилэг нь 51 хувийг ОМЧЛОГЧ нь болох Монгол Улсын Их Хуралд ТАНИЛЦУУЛАХГУЙГЭЭР, МАШ НУУЦ-аар, ХУВИЙН КОМПАНИЙН МЭДЭЛД ШИЛЖУУЛСЭН УЙЛДЛИЙГ ХУУЛЬ, ТОГТООМЖ ЗОРЧСОН ЭСЭХИЙГ ШАЛГАН ТОГТООХ уурэг бухий ажлын хэсгийг УИХ-ын Хууль Хуйн Байнгын Хороо байгуулж байгаа юм байна. Одоо ажлын хэсгийн ахлагчаар хэнийг ажиллуулах, бурэлдэхуунд нь ямар хумуусийг оруулж ажиллуулах тухай яригдаж байна. Суулийн уеийн мэдээгээр бол ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, бурэлдэхуунд нь тухайн байнгын хорооны гишуун н.Батзандан гэх мэт УИХ-ын гишууд ажиллахаар саналаа илэрхийлсэн байх богоод УИХ-ын гишуун С.Жавхлан нь “шалгалтыг нээлттэй, шударга, олон нийтийн хараа хяналтын дор явуулах” ууднээс ОЛОН НИЙТИЙН ДУНД НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦУУЛЭГ зохион байгуулахаар шийдвэрлэсэн байгаа юм байна. Миний бодолоор “хэрэв Ц.Нямдорж гишуунийг ажлын хэсгийн ахлагчаар ажиллуулбал ШАЛГАЛТЫН явцад ямар нэг алдаа, хууль завхруулсан уйлдэл илэрвэл Еронхийлогчоос авахуулаад улс торжуулээд ажлын хэсгийн ажилд саад болоод байх магадлалтай тул ажлын хэсгийн ахлагчаар ХЗБХ-ны даргыг ажиллуулах нь зуйтэй юм”. Ажлын хэсгийн бурэлдэхуунд ШУДАРГА, БИЕ ДААСАН БОДОЛТОЙ “НАЙРААНД ОРЧИХООРГУЙ” УИХ-ын гишууд, Хууль зуйн салбарын ондор боловсролтой, шударга, туршлагатай ажилтангуудыг сонгон шалгаруулж ажиллуулах нь зов байх даа. Энэ ШАЛГАЛТ нь манай анхны ШУДАРГА УНЭНИЙ ШАЛГУУР БОЛОХ тул МАШ НАРИЙН ХАРАА ХЯНАЛТЫН ДОР, ШАЛГАЛТЫГ ШУДАРГА ЗОХИОН БАЙГУУЛАХ УЧИРТАЙ юм. Компанийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.6-д “Торийн омчит компанийн хувьд ОМЧЛОГЧ нь Торийг толоолж УИХ байна” гэж заасан байгаа нь “49 хувиа худалдахаар ОХУ-ын талын гаргасан саналыг Монголын Торийн омчлолд авах эсэх эсвэл Монголынхоо дотоодын компани, аж ахуйн нэгжийн дунд “нээлттэй” сонгон шалгаруулалт зарлаж, аль САЙН болзол шаардлагыг хангасан ямар нэг компани, аж ахуйн нэгжид шилжуулэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэх эрх нь УИХ-д байгаа” гэж би хувьдаа бодож байгаа. Гэтэл УИХ нь Засгийн газарт бурэн эрх ээ шилжуулээгуй байхад Ч.Сайханбилэг нь “маш нууц”-ын зэрэглэлтэйгээр уг асуудлын УИХ-ын омноос шуурэн авч, 33-хан минутын хугацаанд, Засгийн Газрын танхимын бух гишуудийг ч байхгуй байхад, хэдхэн сайд дарга нарт танилцуулах тодийд мэдэгдсэн болоод, ОМЧЛОГЧ болох УИХ-д ТАНИЛЦУУЛЖ. ШИЙДВЭР ГАРГУУЛАХГУЙГЭЭР мон ЯМАР ч СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГУЙГЭЭР НУУЦААР, ХУВИЙН КОМПАНИЙН МЭДЭЛД ШУУД ШИЛЖУУЛЖ БАЙГАА нь ХУУЛЬ ЗОРЧСОН УЙЛДЭЛ гэж би хувьдаа узэж байгаа. Ер нь энэ асуудлын БУХ АРД ТУМНЭЭРЭЭСЭЭ “НУУЦАЛЖ ШИЙДВЭРЛЭДЭГ нь ЯМАР УЧИРТАЙ ЮМ. Ч.Сайханбилэг та ТУМЭН ОЛНЫГ ТОЛООЛЖ УИХ-д сууж, журмын олон нохдийнхээ итгэлээр Еронхий сайд хийчихээд, олон нийтээс нуух юу байгаа юм. Энэ хууль бус байж болох уйлдэлд МАН-ынхан ОРОЛЦООГУЙ л ЮМ БОЛ “шударга, бие даасан бодолтой УИХ-ын гишууд болон дээд шатныхаа дарга нарын даалгаврыг биелуулж хууль завхруулаад байдаггуй, туршлагатай мэргэжилтэнгуудээс бурдэх ажлын хэсгийг хурдан байгуулж ажиллуулах шаардлагатай. Ажлын хэсгийг ДАРАМТ ШАХАЛТ УЗУУЛЭХГУЙ ЧОЛООТЭЙ АЖИЛЛУУЛАХЫН тулд “ажлын хэсгийн ажилд саад болж болзошгуй бух арга хэмжээг тороос авч, шаардлагатай гэж узвэл ЗАРИМ ТОРИЙН ОНДОР АЛБАН ТУШААЛТАНГУУДЫГ АЖЛААС нь ТУР ТУТГЭЛЗУУЛЖ эсвэл ГЭРИЙН ХОРИОНД ОРУУЛАХ замаар ажлын хэсгийг ДАРАМТ ШАХАЛТГУЙ АЖИЛЛУУЛАХ НОХЦОЛ БОЛОЛЦООГООР ХАНГАХ ЕСТОЙ ЮМ. БУХ АРД ТУМЭН ЭЭ ! ШУДАРГА БАЙЦГААЯ НОХОД ОО !!!

antalya rent a car