antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2012 3 comments

МАН-ыхны сайд сонгох “гаж” тогтолцоо

нийтлэсэн Admin

Одоо бүр байтлаасаа мөнгөтэй л бол сайдын суудалд суучихдаг боллоо. Мэдлэгтэй, мэдлэггүй хамаагүй төрийн албанд хэдэн жил ажиллаж байсан эсэх нь бүр ч хамаагүй болчихож. Уг нь төрийн сайд гэдэг төрийн тэргүүнээс тэргүүнээс өөрцгүй үнэлэгддэг. Ар гэр, амьдрал ахуй, ажил төрөл гээд бүгд “ок” байх ёстой. Ямар сайндаа л биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэхэв дээ. Харин манайд төрийн сайдын сэнтий төгрөгөөр үнэлэгддэг болчихож. Одоо хүмүүс мөнгөө цуглуулъя сайд больё гэж байна. Энэ юу хэлж байна вэ, төрийн албан үнэгүйдэж байгаагийн томоохон жишээ.
Манай улсын хамгийн ууган намуудын нэг болох МАН бараг долоо хоног бүр л гишүүд элсүүлж, хүрээгээ тэлсээр байдаг. Харин сайд нараа сонгохдоо ийм гаж тогтолцоотой гэж хэн мэдэх билээ.  НХХ-ийн дэд сайдаар сонгогдсон Н.Номтойбаярыг мөнгөтэй, хөрөнгөтэй хүн гэдгийг бүгд л мэднэ.

Харин зөвхөн нэг муу байшинд тэрбум төгрөг өгч, хөөрхий муу ядуу иргэдээ мөнгөгүйгээр нь дээрэлхэж дэд сайд болчихно чинээ хэн санах билээ. Мэдээж мөнгө бол өнөөгийн нийгэмд хамгийн хүчирхэг зүйлсийн нэг болчихоод байгаа нь үнэн.

Гэхдээ мөнгө байгаад мэдлэг байхгүй бол сайхан сэтгэл нь дэндсэн тэнэгийн үлгэртэй адил зүйл болно гэдгийг олон хүн мэдэж байгаа. Дээр хэлсэнчлэн төрийг гэрээ зассан хүн удирддаг сайхан уламжлалаа ард түмэн мартаагүй. Өсвөр насандаа аав болж, өсгөсөн хүүгээ миний дүү гэж дууддаг сайдаар манайх дутаагүй л байлтай. Тэртээ, тэргүй нийгэмд өсвөр насныханы дунд жирэмслэлт, үр хөндөлт ихэсээд аюул болж байхад “сөрөг” үлгэр үзүүлэх хүмүүсээс монголын төр хол явбал яасым бэ.
За яахав дэд сайдын суудал ийнхүү тэрбумаар үнэлэгддэг юм байна. Харин сайдын суудал хэдээр үнэлэгддэг юм бол. Ямартай ч 800 сая төгрөгөөр л лав биш байх. Өнөөгийн Сангийн сайдын суудалд сууж буй Д.Хаянхирвааг сайд болохын өмнө төсвийн мөнгөнөөс 800 сая төгрөг идсэн талаарх мэдээлэл баримттайгаа гарч эхэлсэн.

Мэдээж мань хүн мэлзээд л өнгөрсөн. Тэр үед сайдын суудал төсвийн мөнгөний 800 саяар үнэлэгддэг гэж мэр сэр ярьсан. Харин дэд сайдын суудал тэрхүү мөнгөнд эргэлзээ төрүүлээд авлаа.

Дэд сайдын суудал тэрбумаар үнэлэгдэж байхад сайд болсон Л.Хаянхирваа төсвөөс хэдэн төгрөг завшсан болоод зөөлөн сэнтийд суух болов. Ер нь цаадах нь Хонгорынхныг хордуулсан мөнгөөрөө сайдын суудалд сууж байгаа юм биш үү. МАН-ын 150 мянган гишүүнээс Сангийн сайдад ганцхан түүнийг онилоод байгаа нь толгойд нь биш тоолдогт нь байгааг үгүйсгэх аргагүй юм.
Өнөөдөр ажлаа хүлээж авч байгаа Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэрийг У.Хүрэлсүхийн гарын хүн гэдгийг МАН-ыхан бүгд мэддэг. Харин МАН-ыхан Хүрэлсүхт өрөө төллөө хэмээж байна. Үүнийг ч бас үгүйсгэх аргагүй юм.

Ер нь намууд дунд фракцлах явдал сүүлийн үед газар аваад байгаа. Тэгээд ч шинэхэн гишүүдэд нэг нэг ноён дагаад “сүүдэрлээд” явчихвал хүрэх зам нь ч дардан байдаг шиг байгаа. Гэвч хэт халуун фракц хагаралд хүргэдэг гэдгийг МАХН-ы жишээ бэлээхэн хэлээд өгнө. За энэ яахав гэхэд фракцуудын наймааны золиос ард түмэн болчихоод байгаа нь харамсалтай. Бүр цаашилбал төрийн хэргийг төгрөгөөр солилцож, мөнгө олох, эрх мэдэлийг түлхүүр болгочихоод байгаа нь бүр ч харамсалтай.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (February 01, 2012 4:54:43 pm )

    MONGOLD ERUUL UHAANTAU HUN ALGA, HUURHII MUU ZORIG AGSANII HELJ BSAN “BI MONGOL HUNII SARUUL UHAAND ITGEJ BNA” GEJ HELSEN NI TALAAR BOLJ BAIH SHIG BNA DOO. ENE CH UDAHGUI MUHUJ SUNUHIIN L DON. ERUNHIILEGCHUU CH HUNDLEHGUI ENE MAN ODOO UYE ZALGAMJILSAN DARANGUILAGCHID BOLOH YUM BNA L DAA

  • Anonymous (February 01, 2012 5:20:44 pm )

    Arai denduu yumaa ene mongoor said boldog togtoltsoo hezee arilah be Gebel uls tord baigaa enemuusain huuchin humuusiig bugdiig suuriar ni abch hayj baij l arilah bolno Ireh songuuliar neg ch hun uldeelgui abch hayh heregtei

  • Anonymous (February 01, 2012 10:51:59 pm )

    nyamdorj enhbold gandi geed buudhad bagadah humuus baina

antalya rent a car