Монголын мэргэжлийн сүмочдын салхийг хагалж дээд зиндаанд хамгийн удаан, амжилттай барилдсан Н.Цэвэгням хэдийгээр Японы иргэн болсон ч эх орондоо ирж амрах дуртай. Гэхдээ төрсөн газар Налайх дүүрэгт өөрийн өсөж төрсөн хашаандаа барьсан байшиндаа ирж амардаг аж. Монголчууд түүнийг үнэтэй тансаг харш худалдаж авсан байх гэж боддог гэнэ.
Тэгвэл Н.Цэвэгням өөрийн өссөн гэр хорооллын хашаандаа хоёр өрөө байшин барьж амралтын маягаар тохижуулжээ. Эх орондоо ирэх бүртээ байшиндаа буудаллаж үр хүүхдүүдээ тоглуулдаг. Энэ байшиндаа ирэхээр нэг сайхан амардаг, хүүхдүүд минь гадаа тоглохоор гарч орохдоо түүртдэггүй амар байдаг юм гэж ярьжээ. Токио хотын нүсэр чимээ шуугианаас холдож жижигхэн хашаандаа ирж амардаг түүнийг Налайхынхан эгэл нэгэн хэмээн хүндэлдэг юм байна.
Холбоотой мэдээ
-
msi (November 14, 2016 2:29:48 pm )
usssun gazarch saixan bdag shvv
-
zochin (November 21, 2016 10:15:29 pm )
Ухаантай, эгэл даруу хүн юм даа.Харин яагаад заавал Японы иргэн болсон юм бол доо?!
-
Anonymous (December 03, 2016 5:51:50 pm )
irgen bolhgui bol devjeegee ovloj avch baijij chdhgui shuu dee
-
Монгол эр (December 05, 2016 9:29:30 am )
ЭХ ОРНООСОО ЯПОНЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ БОЛОХООР ТЭНДЭЭ Л АМАР Ч ЯПОНДОО Л ҮХЭХ хЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ЭХ ОРНОО ГЭЖ БОДДОГ БАЙСАН БОЛ НЭГ МУУ ЖОРЛОНГИЙН ДЭВЖЭЭНИЙ ТӨЛӨӨ ИРГЭН БОЛОХ УУ….
4 Comments