antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2016 4 comments

Байгалийн нөөцийн засаглал ба хараал

нийтлэсэн Admin
7b7222_coal-in-hands_x974

Дэлхийн байгалийн нөөцийн засаглалын институтын судалгаа сонирхол татав. Доорх хоёр графикт Англи, Норвеги хоёр улсын 1971-2014 оны хооронд олборлосон газрын тос, байгалийн хийн хэмжээг үзүүлжээ. Олборлолт нь биет хэмжээгээр тэнцүү шахам боловч улсдаа авсан татвар, ноогдол ашгийн хэмжээгээрээ Норвеги нь Англиас бараг гурав дахин их байна. Хараар бодоход Англи нь илүү баймаар юм шиг.

Гэтэл Норвеги илүү алсын хараатай, байгалийн нөөцийн засаглал хэрэгжүүлжээ. Норвегийн баялгийн сан нь дэлхийн томоохон сангуудад ордог. Байгалийн баялгаасаа олсон орлогын зохих хувийг хэрэглээндээ тааруулан зарж, бусдыг нь хуримтлуулж гадаадын улс орнуудын ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар сангаа арвижуулсан дэлхийн шилдэг туршлага.

Сая нүүрсний салбар хямрахад энэ сан дэлхийн улс орнуудад оруулсан хөрөнгө оруулалтуудаа бүгдийг нь татсан. Эрсдэлтэй гэж үзсэн учраас тэр. Харин алтанд бол хөрөнгөө оруулсаар байна. Гэтэл бид яав? Хүний хөгжил сан гэж байгуулаад стратегийн ордуудаасаа хишиг, хувь хүртээнэ гэж ирээдүйн татварын орлогуудаа зээлж аваад жамирчихсан.

Тансаглах шиг л болсон. Одоо өртэй. Ирээдүйн өв сангийн тухай хууль гэж гаргаад хүний хөгжил санд төвлөрсөн өрийг тийш нь шилжүүлчихсэн гэж дуулсан. Өрөө төлж дуусгаад хэчнээн ч жилийн дараа юм бүү мэд хуримтлал үүсэх юм байх.

Баялгаасаа хувь хүртэх өч төчнөөн том ордууд, төрийн өмчит компаниуд. Бүгд алдагдалтай. Бөөн өр шир. Эрдэнэс Тавантолгойн Чалкогийн өр, Эрдэнэтийн Жастын Батхүүгийн өр, Оюутолгойн өр, Чингис, Самурай бондын өр гэх мэтээр явж өгнө. Улсаараа өрөнд орсоор 21.5 тэрбум ам долларын өртэй болжээ.

Он гараад Чингис бондын эхний төлөлт болох 500 сая ам доллар төлнө. Юугаараа төлнө өө!? Төгрөг нь хогийн цаас болтлоо үнэгүйдсэн. Ингээд харахаар бидэнд баялгийн хараал гэдэг нь бодитоороо нүүрлэчихэж. Асар их баялагтай ч авлига, хээл хахуульд идэгдэж баялгийн хараал хүртсэн Зимбабвед иргэд нь үндэснийхээ тэрбум доллароор талх ч авч чадахгүй болтлоо дампуурч, өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдэж буй муу жишээг бид харж байна.

Дараагийн Зимбабве болохгүйн тулд байгалийн баялгийн засаглалаа сайжруулах алсын хараатай бодлого хэрэгжүүлэх шаардлага ус агаар мэт хэрэгтэй болжээ. Биднийг бие биеэ хардаж, хулгайч, луйварчин, хужаа жунгаагаараа дуудалцан цаг алдаж суух зуур бусад улс орнууд хөгжлөөрөө тасраад явчихлаа.

Японд сансрын аялал жуулчлал хөгжиж дэлхийн агаар мандлаас гарч зугаалах, хүн шиг роботуудаар гэрийн зарц хийх, Америкт нар салхины эрчим хүчээр ажилладаг машин, байшинг массаар нь үйлдвэрлэх, хүний эд эрхтэнг нано технологиор ургуулах төсөл биеллээ олж тун удахгүй энгийн хэрэглээ болох нь.

Атаархах юм. Бид одоо яах вэ? Яавал дээр вэ? . Эрдэнэтийн 49 хувийг ямар ч шийдэл гаргалгаагүй ярьсаар буцаагаад Оросуудад өгөх үү? Тавантолгойн хэрүүлээ үргэлжлүүлж, 200 ам.доллар хол давсан үнэтэй нүүрсээ 30 гаруйхан ам.доллароор хил давуулж урсгасаар суух уу? Аль эсвэл өргөн, нарийн цариг, танк дайн ярьж төмөр замаа гацаах уу? Улс орноо алах, аврах эсэх нь эрх баригчид та нараас л хамаарна. Алдах эрхгүй.

Төрийн өмчит компаниуддаа алсын хараатай зоримог шийдвэрүүд гаргаж, заримыг нь хувьчлах, заримынх нь засаглалыг сайжруулах замаар байгалийн нөөцийн баялгаа хөгжил, дэвшилд хөрвүүлэх боломжийг ашиглаасай! Америк, Япон шиг болж чадахгүй ч байгаа баялгаа зүй зохистой ашиглаад өр ширнээсээ гарчих юмсан.

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар

mongoliin-medee


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 14, 2016 12:07:24 pm )

    Дэлхийн зах зээлд коксжсон нүүрсний үнэ нэг тонн нь 307 ам.доллар хүрчээ. Харин манай Таван толгойн коксжсон нүүрсийг хятадууд 28-30 ам.долларын хооронд л авч байна. Хятадууд биднээс ийм хямд үнээр хамгийн сайн чанарын нүүрс авчихаад Бугатын гангийн үйлдвэрүүд дээрээ 250-270 ам.доллараар өгч цулайтал баяжиж байна. Зүүн хойд Хятадын бүсэд сүүлийн таван сарын дотор Монголын хямд нүүрснээс арав гаруй юанийн тэрбумтан, долларын саятан шинээр төрөн гарсан гэсэн яриа гарсан нь үнэн биз. Манай тал Арай ч дээ. Нүүрс дэлхийн зах зээлд 300 ам.доллар хүрчихээд байхад ийм хямдхан авч болохгүй шүү дээ ядаж 60 доллараар авчих л даа гэж хичнээн гуйсан ч хятадууд хэдэн жилийн өмнө Чалко компаниар дамжуулж зээлсэн 300 сая ам.долларынхаа асуудлыг сөхөж нүүрс тогтвортой үнээр нийлүүлнэ гэж хийсэн гэрээ хийгээ биз дээ гэж хэдэн цаас харуулаад л мад тавтад байгаа юм. Одоо яая гэхэв ухаан муутай, алсын хараагүй хүмүүсээр төрөө бариулахаар ингэдэг юм байна. Тухайн үед МАН-ынхан өмнөх сонгуулийн амлалтаа биелүүлж дараагийн сонгуульд ялна гэж зүтгээд хятадуудаас мөнгө зээлсэн юм чинь. Мөнгө зээлэхдээ Манай нүүрс нэг тонн нь 1000 доллар болтлоо өссөн ч бид нар олон долоон юм ярихгүй нэг тонныг нь 25-30 доллараар үг дуугүй нийлүүлнэ. Монголчуудын за бол андгай буюу энэ тэр гэж донгосч бараг ам тангараг өгчихсөн юм чинь. Гэхдээ ухаантайхан удирдагчид бол хятадуудтай өөр хувилбараар наймаалцах, гэрээндээ өөрчлөлт оруулах арга саам хайж олох байсан биз. Таван толгой компаниас Чалкод төлөх өр 96 сая доллар буюу 200 орчим тэрбум төгрөг үлдээд байгаа юм гэсэн. Дотоодынхоо компанийн захиралуудтай гэрээ хэлцэл хийж зээл хуйл хийн 200 тэрбум төгрөг бүрдүүлээд үлдсэн өрөө дор нь төлж хаяад Чалкотой өөр гэрээ хийсэн ч яахав дээ. Угаасаа өр шир тэглэсэн ч гэсэн зөвхөн Чалко компанитай арван жил хамтран ажиллана гэсэн тэнэг заалт гэрээндээ оруулсан болохоор Чалкоос компанитай гэрээ хийх боломжгүй тиймээс Чалкогийн хятадуудтай нэлээн гүн нөхөрлөж, өөрийгөө ч хохироохгүй өрөөлийг ч хохироохгүй жинхэнэ монгол ухаан гаргаад явчихвал аштай юу. Хятад хүний хожоо харсан башир арганд орж, холоос шидсэн бугуйлд хүзүүгээ тавьж өгсөөр байтал Монголын маань баялаг үнэгүйдсээр байгааг эрхбиш төр түшиж суугаа этгээдүүд ойлгож байгаа байх гэж найдна. Холыг харж, хоёрыг тунгааж чаддагүй юм гэхэд нэг муу гэрээнд баригдан суугаад байлгүй Одоо больж үз арай дэндүү шулж байна гээд хэлчих зүрхтэй дарга сайд МАН-ынхан дотор алга.

  • зочин (November 14, 2016 12:48:13 pm )

    АН урьдах гэрээг хучингуй болгож нуурсийг унэгуйдуулсэн шуу дээ .
    Гэхдээ энэ нийтлэлийг бичсэн этгээд бас л захиалгаар бичигч нэгэн юм. Бид Эрдэнэт Монголд ирэхэд юу гэж дургуйцэхэв дээ .Хэргийн учиг нь луйвардаж авсанд нь дургуйцээд байгаа юм шуу дээ.Хоерт улсын уйлдвэрууд гээд ад узээд байх юм.Яс юман дээрээ улсын уйлдвэрууд л манай эдийн засгийг авч яваа байх.Уйлдвэрууд хувьд очингуут л бух уйлдвэруудийн улсад тушаах татвар байхгуй шахам болдог буурдаг Татвараас зугатдаг. Эрдэнэт гэхэд л урд жил хэдий г энэ жил хэдийг улсад тушаав

  • зочин (November 14, 2016 5:31:37 pm )

    Хятадууд Маш ухаантай улс Юм даа.

  • баагий (December 20, 2016 2:40:40 pm )

    Нам гээч юманд элсэхээрээ хүний толгой эргэчихдэг болотой. Норвегийн байгалийн баялгаасаа өгөөж хүртдэг жишээг наад малнууд чинь ойлгохгүй юм билээ. Тэр намдаа сүнс сүлдээ даатгаад л наминчилсан хэдэн, морь унасан толгойгүй юмнуудыг харсаар энэ улсын чинь эдийн засаг унтарваа хөөрхий.

antalya rent a car