antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2016 Comments are off

С.Зоригийн аллагад хамаатай гэгдсэн Э.Бат-Үүлийн “хэрэг” юу болов?

нийтлэсэн Admin
527-147908442111-14-4_700x700Ардчиллын удирдагч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг баривчиллаа хэмээн шуугиад жил тойрсон. Түүнтэй зэрэгцэн талийгаачийн эхнэр Б.Булганыг сэжигтнээр татаж хорьж байснаа  тодорхой шалтгааны улмаас сулласан гэдгийг уншигчид мэднэ.
Суллагдсан даруйдаа Төрийн ордонд явж буй мэдээллийг хэвлэлүүд онцлон цацсан ч хэнтэй уулзаад буцсаныг тогтоогоогүй. Хамгийн  сүүлийн үеийн мэдээгээр Б.Булганыг яллагдагчаар татаж С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гурван хүний хамт хэргийг улсын прокурорт шилжүүлснийг эх сурвалж мэдээллээ.
Тэгэхээр таслан шийдвэрлэх шүүх хуралдаан удахгүй болно гэсэн үг. Харин энэ хэрэгт “Яллагдагчаар татагдлаа, шалгууллаа” гэж сүр дуулиан болоод байсан Э.Бат-Үүл хаачив? Энэ асуултад түүнд хамааруулсан хэргийг Нийслэлийн ерөнхий прокурор Б.Амгаланбаатар хэрэгсэхгүй болгосон гэсэн хариу сонсогдлоо. Тэгвэл энэ үйлдлийг “С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт улстөрчдийн оролцоо өндөр байсан гэх таамаглалуудыг улам баталж  байна” гэж дүгнэх хүн цөөнгүй байна.
Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрч, сэжигтэн, яллагдагч, ялтан гэх үндсэн зарчмаар хэргийг шүүдэг тодорхой хэдхэн заалт бий. Хэн нэгний андуурч, эсвэл санамсаргүй хэлсэн алдаанаас гэмгүй нэгнийг яллагдагч болгон татдаг томоогүй алдааг прокурор битгий хэл мөрдөн байцаагч ч гаргахгүй. Үүнийг энэ салбарт ажиллагсад цөм мэднэ.
Тэр тусмаа яллагдагчаар татна гэдэг нь нотлох баримт, гэрч сэжигтний мэдүүлэг зөрүүгүй таарсан нөхцөлд авдаг арга хэмжээ. Аль эсвэл тухайн үед мөрдөн байцаагчид тоглоом хийгээд яллагдагч болгон татахад  Үүл баатар  яаран сандран хэвлэлийн хурал зарлачихсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөртэйгөө хамаатуулан ярьж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ч “Намайг намын дарга болгоогүй, би их зүйлийг зольсныг Ц.Элбэгдорж мэдэхийн дээдээр мэднэ” хэмээн намба алдан бачуурсан юм болов уу. Ямартай ч үг дайж мэдэгдэл гаргасныхаа хүчинд өнөөдөр тэр хэрэгт холбогдолгүй болсон ч хавтаст хэрэг, сэжигтэн яллагдагчдын мэдүүлэгт нэр нь дурдаастай хэвээр баримт болон үлдсэн нь сонин.
Юмыг яаж мэдхэв С.Зоригийн гэрт байсан гайтай малгайнаас гадна Ш.Отгонбилэг агсны  их хэмжээгээр угааж олсон ам.долларыг монгол төгрөгт шилжүүлдэг “Тэлд” компанийн эзэн нь Э.Бат-Үүл байгаад хэрэгт оролцон магадгүй талийгаачийн гэрийг зааж өгсөн гэх утгатай зүйлүүдийг баривчлагдсан малчид хэлчихсэн ч юм билүү хэн мэдлээ. Ямартай ч тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49.51 хувь, Ш.Отгонбилэгийн ноёрхол, түүний гар хөл, С.Зоригийн үхэл зэрэг нь үндсэндээ хоорондоо холбоотой гэж яригддаг байсан ч эцэслэн батлагдаагүй.
Өнөөдөр цахим ертөнцийн шуугиан, хэвлэлээр  цацагдаж буй мэдээллээр “С.Зоригийн амийг Ш.Отгонбилэгийн  гурван малчин хөнөөснөө  хүлээн зөвшөөрсөн гэнэ лээ. Харин ар гэрийнхэн нь эсэргүүцээд байна.
Уулын мухарт хэдэн малаа хариулахаас өөр юмгүй энгийн номхон ард гээд байгаа боловч 30 саяар өмгөөлөгч хөлслөөд явж байгаа нь хачин. Эсвэл манай малчид ийм чинээлэг юм уу. Үгүй аваас тэднийг тэтгэх хэн нэгэн байж л таараа” гэхчлэн хардах, хачирхахыг зэрэгцүүлжээ.  Энэ өнцгөөс цааш  ухвал утасны үзүүрт хэргийн зангилаа тайлагдаж бас мэдэх юм. Эсвэл энгийн нэг ахуйн сэдэлтэй аллага болон хувирч тухайн үед төрийн эрхэнд байсан нөхөд хэргээс мултран үлдэх байх гэж үзэх хүн ч цөөнгүй.
Ямартай ч 20 жил үнэн төрхөө нуун хэлхэлдэж, зууралдсан улстөрчдийн гагнасан гинжийг таслах уу, өөр хоорондоо тэмцэлдэж нэгнээ илчлэх хүртэл нь хүлээх үү гэдэгт шийдэл гаргах эрх нь одоо  МАН-ын гарт байна. Магадгүй 1996 онд төрийн эрхэнд байсан хүмүүс хоригдож байгаа малчидтай нүүр тулж мэдүүлэгт орвол олон зүйлийн учир тайлагдаж, Ардчилсан нам ч, Ардын нам ч ялгаагүй намдаа бугшсан урхагийг цэвэрлэх аятайхан боломж гарч ирэх ч юм билүү.
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car