Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт жүдоч Х.Цагаанбаатарын унааг “Оддын машин” онцоллоо. Тэрбээр Бээжингийн олимпийн өмнө 2008 гэсэн тоог шүтэж, гар утас болон машиныхаа дугаарыг 2008-аар ижилсүүлж байсан билээ. Харин одоо УНБ-0006 улсын дугаартай “Ford Explorer” хүлэглэх болжээ. Саяхан Mongolnews мэдээллийн төвд болсон хэвлэлийн хуралд хөлөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууганы хамт ирэхдээ манай зурагчинд олзлогдож, итгэлт хүлэг, дотнын найзынхаа хамт гэрэл зурагт дүрээ мөнхөлсөн нь энэ.
Олимп, дэлхийн аварга залуус спортынхон дотроо илүү амь нэгтэй байж, дотно нөхөрлөдөг гэдэг. Нэг унаагаар ажлаа амжуулж яваагаас нь харахад үнэн бололтой. Ингээд Цагаанаагийн итгэлт хүлгийг хамтдаа шинжье. “Ford Explorer” нь АНУ-ын хамгийн алдартай жийп. Энэ төмөр хүлгийн сүүлийн үеийн загварт iPod оролт, найман инчийн дэлгэцтэй DVD суулгаж өгснөөр технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгожээ.
292 морины хүчтэй хөдөлгүүртэй уг машинд урд салхины шилний цан арилгагч тен, шарвалтын эсрэг системийг нэмэлтээр суурилуулж, зорчигчдын аюулгүй байдалд санаа тавьжээ. Манайхны ярьж заншсанаар дөрвөн дугуйгаар зэрэг мааждаг, 4 WD системтэй.
Холбоотой мэдээ
Comments are closed.