“ХҮН” буюу Хөдөлмөрийн Үндэсний намынхан хааччихваа… Усанд хаясан чулуу шиг алга болчихлоо. Даргын суудлын төлөөх ширүүн өрсөлдөөнөөр нэг хэсэг олонд танигдсан Б.Боргил, Н.Найдалаа, Босоо Ганбаа нар сонгуулиас хойш бүүр таг чиг шүү. Ядаж намынхаа жинхэнэ даргыг сонгож, дээд шүүхэд бүртгүүлсэн л байгаадаа.
Шинэ бодлого, шинэ хандлага, өндөр боловсролтой шижигнэсэн залуучууд хэмээн итгэж байсан иргэдийн итгэлийг тэд бүр уландаа гишиж хаялаа. УИХ-ын сонгуулиар өрсөлдөх нь гэсэн барсангүй, саяхны сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд ч таг чиг.
Тамга тэмдэг, намын даргын эрх мэдлийн төлөө хэсэгтээ л алцалдаж явсан өнөөх эрдэм мэдлэг төгс, өндөр боловсролтой, иргэдийн ярьдагаар зөв хандлагатай залуучууд өвсөнд гээсэн зүү шиг олныхоо дунд нуугдаад, МАНАН-д бүрхүүлээд дуусав бололтой юм. Бидэнд яагаад монгол зорилго, монгол мөрөөдөл хэрэгтэй гэж хэмээн олны анхаарлыг ихээр татаж, хүмүүсийн оюун санаагаар тоглолт хийж мэндэлсэн уг намын хувь заяагаар УИХ-ын гишүүн асан Босоо хэмээх С.Ганбаатар гэгч эрхэм тоглоод хаясан бололтой. Шинэ тутам гарч ирсэн тус намд олон хүн итгэл хүлээлгэж, тэр залуус арай гэж нэг юм улс төрийн намын ухаанд суралцах гэж байтал УИХ-д суудалтай нам болголоо гэж дэвэргэсэн нь магадгйү хамгийн том алдаа байж.
Босоо Ганбаагаар жолоодуулсан “ХҮН”-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө, улс төрд үнэнч шударга байдал, цэвэр ариуныг тогтооно хэмээн уухайлж байсан нь Банкны холбооны тэргүүн Б.Найдалаа тэргүүтэй намын нөхдөд нь таалагдаагүй учир тэдний хооронд ширүүхэн тэмцэл болж, сонгуулиас өмнө намаа намнасан юм.
Цаг хугацаа, сар өдрүүд улирдагаараа улиран одож, шинэ он гарах гэж байхад тэд л нам гүмхэн аж төрж сууна. Долларын ханш, эдийн засгийн хямрал, Америкийн төрийн тэргүүний сонгууль бусад зүйлд анхаарлаа хандуулсан нийгэм ч тэднийг санагалзахаа больждээ хөөрхий…Тэд маань яаж шуухан амьдарч яваа юм бол доо.
З.Хуяг
newscom.mn
Холбоотой мэдээ
-
шаабар (November 09, 2016 2:39:10 pm )
Хүн нам уг нь гайгүй сайн эхэлсэн юмсан. Горьдлого тавих хүмүүс ч цөөн биш байлаа. Харамсалтай нь дотроо хөлөө жийлцээд гаднаас нь бас элдэв хор найрагдаад үндсэндээ дуусав бололтой. Ингэж сураг тасрах ч найдлага тасарсны л шинж дээ. Нэгэнт байгуулсан намаа өөд нь татах боломж байнасанж.
-
иргэн (November 09, 2016 4:05:03 pm )
АН-ын даалгавараар босоо Ганбаа ХҮН-ийг задлан бутаргаж тараасан
-
иргэнЗОЧИН (November 09, 2016 4:47:49 pm )
ОДОО АН ЯГ ЭНЭ ХҮН НАМЫН ХУВЬ ЗАЯАГ ДАВТАЖ АЛГА БОЛОХ ДЭЭРЭЭ ТУЛААД БАЙНАА. БҮГДЭЭРЭЭ ДАРГА БОЛЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХ ДАЛД САНААТАЙ, БИ БИШ БОЛ БУСАД НЬ ХЭН Ч БИШ ГЭДЭГ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР ЛУГАА АДИЛ. ӨӨРИЙГӨӨ Л ДЭВШҮҮДЖ БАЙВАЛ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ, БУСАД ЯМАР Ч ХҮНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙСААР БАЙГААД НАМАА АЛДАГ МУУХАЙ МОНГОЛ ЗАН ЮМ ДАА. ОДОО АН ЯГ ИЙМ АЛДААГ ДАВТАЖ ЯВНА.АЛТАНХУЯГ НАМАА ҮЛ ТООН ЯАРАН САНДРАН ӨӨРИЙГӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРНО ГЭЖ ЗАРЛАЖ БАЙХ ЮМ. ЁСТОЙ УТГА АЛГА.АЛТАНХУЯГ ГАРЧ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ МЭДДЭГГҮЙ Л ЮМ БАЙХДАА. УИХ-ЫН СОНГУУЛЬД ӨӨРТӨӨ ТОЙРОГ ЗУРЖ ОЧСОН УВСААСАА ГАРЧ ЧАДААГҮЙ УВС ХҮН ШҮҮ ДЭЭ.
-
Г.Батнасан (November 09, 2016 5:06:58 pm )
ХҮН намын хувь заяагаар тоглогсодыг хайгаад байгаа юм уу? Би заагаад өгөе. Тал нь төрийн толгойд заларсан, харин тал нь хуулийн байгууллагуудын үүдэнд ээлжээ хүлээгээд сууж байгаа.
-
Anonymous (November 09, 2016 7:15:54 pm )
ХҮН НАМ БОЛ ХУЛГАЙЧ НАРЫН ГАРААР БИ БОЛСОН НАМ ГЭДЭГ НЬ С ГАНБААТАРЫН ИСРЭГ ХИЙСЭН ХУЛГАЙЧ НАРЫН ХУЙВАЛДААНААР ТОД БОЛСОН С ГАНБААТАР БОЛ ЦӨӨН ШУДРАГ ЭХ ОРОНЧ НАРЫН НЭГ МӨН
-
мн (November 09, 2016 7:17:24 pm )
MCC ээс АСУУ
-
хүн хүн (November 09, 2016 7:22:36 pm )
МАНАН гийн даагавараар С Ганбаатарыг хулгайч нарын бөхс долоогч нар унгаасан Хулгайч нар үнэн үгнээс шудраг эх оронч хүнээс айхдаан тэнгүүдийг ашгилан өөрийн замаас зайлуулдаг юм Тэд өнөөдөр үнэнээс айхдаан С Жавхалан Ц Нямдорож Батзандан нарын исрэг ажилгаа эхлүүлэж байна
-
gana (November 09, 2016 7:46:30 pm )
MAN-n tagnuul hudalch Ganbatar l taraasan shu de oilgoj yadaad bh yu bsiin, neg geriin muhart hevtej bgashd
-
монгол (November 09, 2016 9:02:13 pm )
Доржханд гэгч Непал псдаа хаана явна
-
зочин (November 09, 2016 11:38:50 pm )
Manai armid baisan B.Bayarmagnai gedeg daldganasan general bas ene namd elseed xen ch bish bolson…
-
иргэн (November 10, 2016 11:43:49 am )
Borgil gedeg hun UIH d songogdson Bol heregtei baisan . Terniig bish javhlang songoson mongoliin emgenel
-
зочин (November 10, 2016 11:51:26 am )
чи хол эндүүрсэн цэцгэнд төөрсөн эрвээхий гэдэг шиг авилгач дагасан долоогч бна
-
-
mgl (November 10, 2016 1:15:26 pm )
Ganbaatar ugna sain zaluu suuliiin 26-jild ard tumnii toloo ug helsen gants hun bla gej.manan-shees ni goojih geed nam dotor ni ooriin buuni nohoig oruulj bujignuulj hen ch bish bolgoloo.Ganbaa heterhiin yaartsan 4-5 saraas darga boloh bsan ym bujignuulsan 2-erliiz golog haana yawna mgl-d gai bolson sheesnuudig tenger nirgen de
-
Хахаха (November 10, 2016 4:00:11 pm )
АН бол үндэсний нам алга болно гэж байхгүй битгий мөөр өмхий мангаруудаа
14 Comments