antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2016 2 comments

Шүдний сойз нойлын өрөөнд байх нь маш хортой

нийтлэсэн Admin

toothbrush-strep-throat-shutterstock_16333084-617x416Их Британийн Манчестер их сургуулийн шинжээчид шvдний сойз, суултуур болон угаалтууртай ойр байх нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар шинжилжээ.

Шинжилгээний дүнд суултууртай ойр сойзны vсэн дээр элдэв өвчин vvсгэгч аюулт нянгуудын сvрэг “нутаглаж” байдаг нь тогтоогдсон байна. Тодруулбал, гэдэсний савханцрын нян, кандидийн төрлийн мөөгөнцрvvд, coli, стафилококки, стрептококки зэрэг нянгууд илэрчээ. Ер нь шvдний сойзон дээр 100 сая гаруй төрлийн нян оршиж байдаг. Энэ нь ариун цэврийн өрөөний нэгдмэл байдалтай холбоотойгоос гадна угаалгын өрөөний ариун цэврийн байдлаас ч хамаардаг байна. Угаалгын өрөөний болон суултуур, угаалтуурын цэвэрлэгээ ариутгал хийх vед аймшигт нян, бактериуд агаарт тархан хамгийн ойр тухтай орчин болох шvдний сойзонд vvрлэдэг байна.

Дөрвөн сойз тутмын гурав нь хамгаалалтгvй ил байдалтайгаар суултуураас метр орчим зайд байрлаж бичил биетvvдийн “эх орон” болж байгааг судалгаагаар тогтоожээ. Иймд шvдний сойзнууд хэдэн мянган бактерийн “оршин суух байр” болж байгаа төдийгvй өдөр бvр сая сая хvн эрvvл мэнддээ томоохон аюултай “хөрөнгө оруулалт” хийсээр байдаг аж. Иймэрхvv халдвараас сэргийлэхийн тулд шvдний сойзнуудаа хамгаалалтын хайрцагт хадгалах юмуу хэрэглэхийнхээ өмнө халуун усаар сайтар угааж заншихыг эмч нар зөвлөж байна.

Харамсалтай нь  өнөөгийн орон сууцнууд бараг бvгд нойл болон угаалгын өрөө нэгдсэн ариун цэврийн өрөөтэй болсон билээ.

Эх сурвалж:Bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (November 09, 2016 10:58:16 am )

    00-n oroo neg l bolson shuu suuliin ued..

  • Жирийн ард (November 09, 2016 11:59:40 am )

    Угаалгын өрөө ОО-ийн өрөө нэг болсон хүн амьдрах нөхцөл их муусан зүйл байгаа юм. Нэг хүн усанд орж байхад гэр бүлийн нэг гишүүн ОО-ийн өрөөний шаардлага гарах нь их байдаг.Төвөгтэй асуудал шүү. Ер нь бол тусдаа л баймаар

antalya rent a car