antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2016 24 comments

С.Зориг агсны хэргийг 18 жил мөрдчихөөд ногоочин, малчин хоёрыг буруутгана гэж үү?

нийтлэсэн Admin

batuul_0021-Энэ хэрэг улс төрийн аллага мөн ч бай, биш ч бай хамаагүй, харин улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болсоор өнөөг хүрсэн-

Ардчиллын алтан хараацай хэмээн нэрлэгддэг С.Зориг агсныг амиа алдснаас хойш манай хууль хяналтынхан бүхэл бүтэн 18 жилийн турш хэрэгтнийг барих гэж өдөр шөнөгүй хүчин зүтгэсэн хэмээн ярьдаг. Тэгвэл өнгөрсөн оноос эхэлж уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг олж илрүүлэн хэрэгтнийг шүүхийн өмнө аваачих л үлдлээ гэх үгийг хуулийнхан амнаасаа унгаачихсан. Яг үнэндээ уг хэргийг үйлдсэн гээд байгаа малчин, ногоочин хоёр ямар зорилгоор С.Зориг агсны амь насыг хөнөөх болов гэдэг үг одоо ч асуултын тэмдэг хэвээрээ байсаар л байна. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн дараа гэнэтхэн л Хотын дарга асан Э.Бат-Үүлийг уг хэрэгт сэжиглэж нийгэм даяаар шуугиан тарьж Э.Бат-Үүл ч өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн хэдэн өдөр дараалан хэвлэлийн бага хурал хийж олон ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч байсан удаатай. Юутай ч Үүл баатар андынхаа амь насыг хөнөөгөөгүй байжээ гэдгийг хууль хяналтынхан тогтоосон бололтой. Ийн хэлэхийн учир нь өчигдрөөс эхлэн зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э.Бат-Үүлийг холбогдуулан шалгаж байсан зүйл ангиуд нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй учраас прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ гэх мэдээлэл гарсан юм.
Уг нь өнгөрсөн есдүгээр сард сүрийг үзүүлэн Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсан тухайгаа хуулийнхан мэдэгдэж байсан. Гэтэл сар гаруйхан хугацааны дотор түүний гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй байна хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хэн хүний сонирхлыг татна. Угтаа бол талийгаачийн эхнэр Д.Булганыг бүтэн 11 сар цагдан хорьсны эцэст хэрэгт холбогдолтой хүмүүсийг олж тогтоосны үндсэн дээр Э.Бат-Үүлийг яллагдагчаар татжээ гэсэн ойлголт нийгэмд тарж байсан юм.

Э.Бат-Үүл: Яллагдагчаар татахад тодорхой нотлох баримттай байх ёстой

Түүнчлэн Э.Бат-Үүл “сонгуулийн сунгаа дуусч, улс орны торгон жолоог МАН-ынхан атгаснаар баривчилгаа ихэслээ гэх утгатай тайлбарыг ч өгч байсан юм. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ийн ярьж байсан юм.
Тэрбээр “Намайг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хууль бусаар дахин яллагдагчаар татлаа. Маш ноцтой, эргэлзээ төрүүлсэн үйл явц болж байна. Намайг шалгах ёстой бол шалгаж болно. Гэхдээ хуулийн дагуу шалга. Би түүнд нь хэзээ ч саад болохгүй. Дуудсан цагт нь очиж, мэдүүлэг өгнө. Хууль зөрчөөд хийж байна гэдэг чинь өөр зорилготой байна, хэлмэгдүүлэх зорилготой байна гэсэн үг. Тэгээд дандаа сонгуультай үед. Сонгуулийн дараагаас намайг С.Зоригийг алж байхад нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнийг шалгуулахаар прокурорт хандсан боловч шалгаж өгөхгүй байгаа.
Яллагдагчаар татахад тодорхой нотлох баримттай байх ёстой. Гэтэл яллагдагчаар татсан хойноо нотлох баримт хайгаад байна. Өнгөрсөн тав дахь өдөр /2016.09.09/ хэрэг болсноос хойш анх удаа миний хурууны хээ, үс, цусны шинжилгээг авлаа. Хэзээ ч өмнө нь ийм шинжилгээ авч байгаагүй. 16 жилийн өмнө мөн л ингэж байсан. 16 жилийн дараа ирээд нөгөө асуудаг зүйлсээ асууж байна. Гэхдээ энд хэргийг илрүүлэхээс өөр сонирхол байна. Намайг байцааж байгаа мөрдөн байцаагчид “Наад хүнээ хорь” гэсэн дарамт дээрээс нь үзүүлж байгаа. Өнөөдөр ч гэсэн миний энэ мэдээллийг тасалдуулах вий гэж би зориуд цаг үеийн асуудлаар гэсэн зарыг та бүхэнд хүргэсэн” хэмээж уг мэдээллийг хийж байсан юм.
Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн сарын 25-ны өдөр Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Булганаас гадна нэг бус хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Хэрэг нууцын зэрэглэлтэй тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалт дуусссан учраас удахгүй шүүхэд шилжүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл түүний хийсэн энэхүү мэдээлэлд Э.Бат-Үүлийн нэрийг дурдаагүй учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож малчин, ногоочин, ял эдэлж буй гурван хүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн онц ноцтой хэргийг үйлдсэн болж таарах нь хэмээх үгс цахим ертөнц төдийгүй хэвлэл мэдээлэлээр ч гарч байсан.
Угтаа бол прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлд холбогдох зүйл заалтыг хэрэгсэхгүй болгосон уу гэх үгийг хэлэх гээд байгаа хэрэг. Ямартай ч хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх үгийг албаныхан одоогоор амнаасаа унагаагүй байгаа ч Үүл баатар С.Зориг агсны хэрэгт ямар ч холбогдолгүй байжээ гэх ойлголтыг олон нийт авчихлаа.

Гэмгүй хүмүүс хэлмэгдсэн
бол яах вэ?

Уг нь аливаа нэгэн хэрэгт яллагдагчаар татагдсан хэн нэгэн этгээдийг зайлшгүй нотлох баримтад үндэслэж байж яллагдагчаар татах естой. Гэтэл хуулийнхан маань яаран сандран түүнийг яллагдагчаар татсанаа зарласнаас болж олон нийт төөрөгдөлд ороод зогсохгүй Улсынхаа баатар хүнийг ч сар гаруйн хугацаанд хүнд байдалд оруулаад авлаа. Эцэст нь хэлэхэд энэ хэрэг улс төрийн аллага мөн ч бай, биш ч бай хамаагүй, харин улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болсоор байгааг ард түмэн нүдээрээ харж, чихээрээ сонсож байна. Тэднийг ийнхүү шоудсаар байтал жирийн нэгэн малчин, ногоочин хоёр л буруутай болж үлдэх нөхцөл байдал бий болчихлоо. Угтаа бол гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж, хэргийг хаах гэсэн башир арга гэдгийг хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн ар гэрийнхэн олон нийтэд мэдээлсэн. Тэгэхээр тэд яагаад С.Зориг агсныг зэрлэгээр хөнөөнө гэж, зорилго нь юу байв аа гэх асуулт одоог хүртэл тайлагдаагүй байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Зочин (November 04, 2016 10:01:20 am )

    Булган гэж авгай үнэнээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Амьд гэрч нь байсаар байтал. Малыш Энхтүвшин гэж хэргийн талаар олон нийтэд тодорхой хэлсэн шүү дээ…

    • Anonymous (November 04, 2016 11:14:04 am )

      Ter arhichin uy ch gej baij magadgui

  • нжмк (November 04, 2016 10:07:28 am )

    Булгантай явалдаж байсан хүн болж таараад байгаа шдээ алуурчин нь. Булган хэнтэй явалдаж байгаад Зоригт гардуулав.

  • ЗОЧИН (November 04, 2016 10:20:02 am )

    Нэр төрийн эсвэл өөр зорилгоор хэнийг ч золиосолж чадна хуулийнхан.Тийм явдал зөндөө л байдаг.

  • иргэн (November 04, 2016 10:37:09 am )

    нотлох баримт нь дээд зэргийн үнэмшилтэй нарийн шинжилгээ л баймаар юм, тэр малчин, ногоочин нь нээрээ мөн юмуу, сонин юи

  • ЛАЛАР (November 04, 2016 10:41:23 am )

    Батүүлийг холбоогүй гэж ард иргэд үзээгүй харин ч холбоотой гэж үзэж байна тархи угаагч сайт аа?

    • Anonymous (November 04, 2016 11:15:14 am )

      Ugui shuu Yahaaraa Bat-Uul alsan baidag uym be Ard irged tiim teneg zuild itgehgui baina

  • Zochi (November 04, 2016 10:48:41 am )

    Estoil unen bhaa yavaldaj baigaad l garduulsan bh tegeedl notsoloid l alsan bh ene l unen yum bnadaa

  • Anonymous (November 04, 2016 12:18:29 pm )

    Ногоочин малчин 2 яаж энэ том аоулууд хийж чадах хэргийг хийж чадаж байнаа гэж үнэхээр гайхаж байна. 2 өндөр настанг гүтгэж оруулаагүй нь олз. Ард түмэн энэ аллагыг үнэмшихгүй. Хуулийнхан үүгээрээ өөрсдийгөө харинч доромжлуулж, үнэлүүллээ шүү. Одоо хэнчта нарыг итгэхгүй боллоо. Гэвч албан тушаалаараа дунд доод давхаргын хүмүүсийг яаж ч чадна л даа. Хэрэг иүрүүлэлт шударга болсонгүй. Хамтрагчид нь үнэнийг хэлээд байхад энгийн 2 ядарсан хүн дээр буулаа. Наад 2 хүн чинь хэр баяжсан юм бэ. Зүгээр чхийнэ гэж байхгүй дээ. Монгол улсын хууль шүүхийнхэн ийм л байна. Одоо хүн бүхэн хийгээгүй хэргийн төлөө айдастай амьдрах боллоо. Үр хүүхэд минь өртөхгүй л байгаасай гэж залибарахаас даа.

  • монгол иргэн (November 04, 2016 2:27:34 pm )

    Улс төрийн аллага гэдэг нь аль хэдийн тодорхой байгаа. 18 жил мөрдөж байж илрүүлсэн гэвэл дэндүү үнэмшилгүй. Хэргийг илрүүлэхийг хүсээгүй, мөрдөх ажиллагааг зориудаар элдэв аргаар саатуулж, саармагжуулж ирсэн. Цаад эзэн нь тодорхой байгаа. Эрэн сурвалжлах сэтгүүлчид баримтыг үндэслэн бичсэн байгаа. Энд жүжиг найруулж, бүжиг дэглэдэг нууц ноёнтон бэлээхэн байгаа. Түүний зохиомжоор, аллагын захиалагч нь талийгаач болсон нэгэн, алуурчид нь ядарсан энгийн ард – малчин, ногоочин. Хэргийг эрх мэдэлтэй дээрээ өнөөдөр хаахгүй бол хожмын өдөр гайтай байж тун мэднэ. Ийм эрхэмүүдийн өмнөөс айдас төрмөөр. Бумерангаар нүгэл нь эргэн ирдэг ертөнцийн хууль хатуу, аймшигтай, үр удамд нь эргэж үйлчилдэг нь бүр ч аймаар.

  • Mongol (November 04, 2016 4:44:48 pm )

    Отгонбилэг агсан захиалсан гээд бгаа,очиж очиж нэг эмэгтэй тогооч, ногоочин 2-ыг хүн алаад ир гэж явуулах уу?Тэр Амгаланбаатар гэгч рецедивийн амаар хэлмэгдүүлж хэргийг хурдан хаах яаруу ажиллагаа биш үү.Эсвэл бүр илрүүлэхгүй одоо орхивол таарна,харин хэргийн материалыг маш сайн хадгалах хэрэгтэй.бидний дараагийн жинхэнэ шударга үе гарч ирнэ гэж найдаад,гэмт хэрэгтнүүд үхэн үхэтлээ айдастай амьдраг!

  • zochin (November 04, 2016 6:30:23 pm )

    Алсан хүн нь одоо захилагчаа хэлмээр юм даа олон хүний хараал идэж байхаар

  • zochin (November 04, 2016 6:44:30 pm )

    shal ynemshilguin todorhoi shdee, malchin, nogoochin hezeech uls toriin tom allaga hiih geed yavahgui,,,!!!!
    Helmegdyylelt,

  • Зочин (November 04, 2016 9:33:47 pm )

    Элбэгдорж Батуул хоер л Алсан шд! Элбэгдорж би Батуул ийг омоорон цаашдаач омоорон гэж Байсан омоорох гуй яаах юм ХАМСААТАН юм чин ичих хэрэгтэй энэ бол НОЦТОЙ хэрэг эгэл жирийн иргэн хийдэг ажил биш АН дотороос Элбэгдорж Батуул хоер л хийсэн ТОДОРХОЙ шд!! Шоронд орох естой Алуурчид !

  • Зочин (November 04, 2016 9:37:15 pm )

    Элбэгдорж Батуул ийг шоронд хийж ясийн цайлгаач шударга бай! Лувирчид аа! Ард тумэн мэднээ алуурчид бузар алуурчин!

  • Зочин (November 04, 2016 9:44:48 pm )

    Батуул элбэгдорж ийг шууд шоронд хийж шалгах естой ямар бурэн эрхтэй Алуурчид бэ? Хуч хэргэлэх естой ийм ноцтой хэрэг байхад элбэгдорж бол жинхэн хорчин алуврчин Аав ээж нь гэж дурак гарууд Байсан юм удам угсаа муутай лувирчид Тор бузарлаж еронхийлогч Болсон жинхэн лувирдаж сурсан алуурчин хамгийн ихээр зовож Ухэж далд орох болтугай !!!!

  • Зочин (November 05, 2016 6:07:00 am )

    Даанч юм уншдаггүй тэнэг хүмүүс санал сэтгэгдэл олон бичжээ. Отгонбилэг эрдэнэтийн их хөрөнгөндээр сууж цаашид улам гувчуулах сонирхолтой байсан. Ерөнхий сайд болоод Отгонбилэгийг хэвээр үлдээх хүний ЕС болгохын тул Багабанди ч олрн янзын юм хийсэн. Зориг Отгонбилэгийг ЕС болгохгүй гэсэн нь үхэлд хүргэсэн юм шүү дээ.

  • Зочин (November 05, 2016 6:12:19 am )

    Отгонбилэг их хөрөнгөндээр сууж цаашид улам гувчуулах сонирхолтой байсан. Ерөнхий сайд болоод Отгонбилэгийг хэвээр үлдээх хүний ЕС болгохын тул Багабанди ч олрн янзын юм хийсэн. Зориг Отгонбилэгийг Эрдэнэтийн даргаар үлдээхгүй гэсэн нь үхэлд хүргэсэн юм шүү дээ.

  • Anonymous (November 05, 2016 9:43:29 am )

    Одоо амьд сэрүүн титим үгээ айлдсаар суугаа хэргийг өдөөгчийн нэг Багабанди гуай энд эрүүгийн хариуцлага хүлээхгүй дархан эрхтэй ч гэсэн ядаж ёс суртахууны хариуцлага хүлээх ёсгүй дархан эрхтэй цэвэр тунгалаг хүн үү. Энэ хэрэг тэр жил Төмөр-Очир гуайн алуулсан хэргийг Жамбал гэгч эрүүгийн том хэрэгтэнд тохон хааж байсан шиг жирийн гэмгүй хүмүүст үүрүүлээд хаачих бий дээ. манай хуулийн байгууллагууд тухайн үеийнхээ эрх баригчдын утсан хүүхэлдэй, бууны ноход шүү дээ.

  • содном (November 05, 2016 10:58:24 am )

    Одоо болих болоогүй юуМАН-ынхаан?Та бүхэн маш их хэрэг болсон хүмүүсээ хэрэг нь дуусангуут золионд гаргадаг комунист зангаа хэзээ зогсоох юм бэ? Ардын хувьсгалыг эхлүүлэхэд чинь 400-гаад цэрэг цуглуулж өгч тус болсныхоо хариуд цэл залуугаараа амь насаа алдаж,үхсэн хойноо хувьсгалын удирдагч болтлоо мандсан Сүхбаатар шиг Зоригийг бас ардчилсан хувьсгалын манлайлагч болгон харагдуулж,бусдыг нь хэнч биш болгох санаархал чинь биелэж өгөхгүй хэцүү байна уу?92-96 оны хооронд навс унасан байсан танай намын нэр хүндийг өдий зэрэгт авчирч өглөө. Тэртэй тэргүй илрүүлэхгүйгээс хойш одоо больцгоолдоо.Эцэстээ Амарбат мэтийн хувь хүний амь амьдрал,нэр төр,албан тушаал ахих зүйл болж хувирч байна Талийгаачийн үхлээр Энхбаяр,Мөрөн,Ганболд,Мөнх-Оргил,мэтийн МАН-ынхан,Оюун,Эрдэнэтуул,Энхээ,Малыш мэтийн хэнч бишүүд л олон түмэнд жаахан танигдсан байх.Хөөрхий талийгаачийн сүнсийг одоо амраалдаа. УМ МА НИ БАД МИ ХУМ, УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

  • Anonymous (November 05, 2016 1:36:32 pm )

    elbegdorjiig shireenees ni buulgaj baigaad batvvltei ni shalbal ilerne dee

  • tunaa (November 05, 2016 7:17:11 pm )

    Elbegee staad ezen n bh shuu. 2008 oni songuuliin uimeeniig Elbegee tolgoilj, Magnaigaar udirduulj, jijig namiin nohduudiig ter dund Stogoo, Jargalsaihan nar ch orolstson shu dee. Tegeel zugeer yavj bh yum daa.

  • tunaa (November 05, 2016 7:30:32 pm )

    Ardchilal buruu yavaad bna _ gesen Zorigiin asuud Elbegee noeon ih l egduustsen gedeg. Ter ue_s l Elbeg noeonii gariin huruu gadaad tiishee, holiin huruu hodoo tiishee ayalj, ajilaj ehelsen dee. Teegelsen buhnee archij ehelsen shuu dee

  • Anonymous (November 06, 2016 10:23:02 am )

    humuus Elbegee ax iig l geed bh ym daa

antalya rent a car