antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2016 3 comments

Манай гурван бөх алтан медалийн эзэд болов

нийтлэсэн Admin

1478144539581ab21bd7fe1ОХУ-ын Хабаровск хотноо нэрт дасгалжуулагч В.Д.Васильевийн нэрэмжит Бүх оросын чөлөөт бөхийн “Ерофей Хабаров” уламжлалт тэмцээнд “Арслан” клубын 4, “Хилчин” спорт хорооны 1 нийт 5 бөх оролцсоноос 3 алт, 2 мөнгөн медаль хүртжээ.

Тухайлбал, эрэгтэй 57 кг-д З.Занабазар, эмэгтэй 55 кг-д Б.Хатантуул, 75 кг-д Б.Цэцэгбаяр нар алт, эрэгтэй 61 кг-д С.Билгүүн, 74 кг-д Д.Алтангэрэл нар тус тус мөнгөн медаль хүртжээ. Д.Алтангэрэлийн хувьд 4 ялж алтан медалийн төлөө барилдаанд Тувагийн бөхөд 4:5 онооны харьцаагаар дийлджээ. Энэ удаагийн тэмцээнд Армян, Казахстан, Монгол, Тажикстан, Узбекстан, ОХУ-ын Алс Дорнод, Сибирь, Умард Осет улсын 200 орчим бөх хүчээ сорьжээ.

МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр дасгалжуулагч-шүүгчээр тус тэмцээнд оролцсон байна.

Д.Өлгийсайхан МЧБХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 04, 2016 10:17:21 am )

    Манайхан жижиг тэмцээнд болохоор амжилттай л орллцохын жинхэнэ хүч чадлаа харуулах юманд азгүй юм уу чадал нь хүрдэггүймүү тааруухан рарагддаг

  • Anonymous (November 06, 2016 10:44:51 am )

    60 сая төгрөгөө өгнө шүү

  • zochin (November 07, 2016 2:51:50 pm )

    orosiin saichuul ni barildaagui.

antalya rent a car