Орон нутгийн сонгууль тойрсон будилаан үргэлжилсээр. Ах дүү хамаатан саднаараа нам руу шургалж намын бодлогыг уландаа гишгэлдэг шуналтнууд олширчээ. Намыг өөрийн хувийн компани мэт үзэгсдийн нэг бол Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан Г.Төмөрбаатар. Тэрээр өнөөдрийг хүртэл намын хороо, журмын нөхдөө муучилан хийсэн ажлыг нь үгүйсгэн, өөрийн ёс зүйгүй байдлаа гайхуулсаар байгаа нь түүний хэлсэн ярьсан, хийж байгаа үйлдлээс тодорхой аж.
Г.Төмөрбаатар өөрийн шуналдаа автан намын эв нэгдлийг эвдэн, бодлого сөрөн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг сонгох Дүүргийн Намын Хорооны бага хурлыг үймүүлж, хамаатан садан, ах дүү, нууц амраг бүхий 13 хүнийг давхцуулан нэр дэвшүүлсэн боловч тэдгээрээс нь гуравхан нь сонгуульд ялалт байгуулж бусад нь унасан гэнэ.
Г.Төмөрбаатар бол энэ мэтээр намын болоод хамт олны итгэл, зүтгэлийг уландаа гишгэн тоглож гаршсан нэгэн.
Г.Төмөрбаатар өөрөө Завхан аймгийн Их-Уул сумын уугуул бөгөөд мөн Завхан аймгийн Их-Уул сумын Ч.Батбаатар / Төрсөн ахын хүүхэд/ , Д.Чадраабал, /хамаатан/ Р.Энх-Амгалан /баз хүргэн/, “утсан хүүхэлдэй” С.Ариунтуяа, улмаар төрсөн ахын нуудгайн хүү Г.Ууганбаяр, түүний хамаатны дүү Н.Оюунтуяа, олон жилийн нууц амраг гэгддэг Д.Отгонсүрэн нарыг нэр дэвшүүлжээ. Намын ажил мэддэггүй, зарим нэг нь юу хийх гэж байгаагаа ч ойлгоогүй, зүгээр л хэн нэг хүний хувийн ашиг сонирхол, өс хонзонг тайлах утсан хүүхэлдэйнүүд болж намынхаа эсрэг, намын журмын нөхдийн итгэл сэтгэлийг үгүйсгэсээр явна.
Г.Төмөрбаатарын шунал үүгээр дуусахгүй. Тэрээр одоо “Автобус нэг” ОНӨААТҮГ”-ын даргаар ажиллаж байгаа бөгөөд бас л өөрийн хамаатан садан нууц амрагаа энэ компанид шургуулж амжжээ. Түүний амьдрах арга бол МАН-ын нэрээр томилогдож очсон газраа өөрийн хүмүүсээ багаар нь “чихэж” амьдралаа залгуулдаг нь нууц биш. Тэрээр нууц амраг Д.Отгонсүрэнг дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн дарга, Д.Отгонсүрэнгийн дүү Д.Батдуламыг өөрийн нарийн бичгийн дарга, өмнө нь өөрийх нь туслахаар ажиллаж байсан Дуламсүрэнг Хүний нөөцийн даргаар тус тус томилсон байх жишээтэй.
Ийнхүү “Автобус нэг” төрийн өмчит газрыг хувийн компани мэт үзэн тойрон хүрээлэгчдээрээ дүүргээд зогсохгүй, өмнө нь ч тус байгууллагын удирдлагаар ажиллаж байхдаа ажлын байрандаа архидан согтуурч, авгай хүүхэн эргүүлдэг байсан талаар нь учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Улс төр гэдэг бол увайгүй шуналтнуудын дураараа дургидаг газар биш л баймаар.
МАН-ын удирдлагууд намаа цэвэрлэж, энэ мэт шуналтнуудаасаа салахгүй бол Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчид, намын гишүүдээ доромжлоод зогсохгүй МАН-ын чинь нэр хүндийг шавартай хутгасаар, доромжилсоор байх нь дээ.
Үргэлжлэл бий…
Холбоотой мэдээ
-
Шуурхай (November 02, 2016 2:27:14 pm )
энэ шуурхай гэдэг сайт дандаа хүмүүс муулж хоол олж иддэг дэндүү хүн чанаргүй сайт байх юмаа ийм нийгмийн хог шавхруу болсон амьтад үр хүүхэд байдаг бол тэд чинь там руугаа тонилно доо санаа зөв бол заяа зөв гэж үг байдаг даа чааваас ийм юм бичлээ гээд энэнээсээ кайф авдаг юм байхдаа
-
Иргэн (November 02, 2016 3:56:58 pm )
МАН-ын нэрийг гутаасан гэх юм энэ нам чинь угаасаа гутамшигтай гэдгийг эрүүл саруул ухаантай хүмүүс мэдэж буй.Энэ хүн
-
Anonymous (November 03, 2016 10:43:53 am )
Ха ха.Нээрээ угаасаа сайн нэртэй ч юм шиг Ман-н нэр гутаасан ч гэх шиг.Үхсэн баас.
-
-
Зика (November 02, 2016 4:55:40 pm )
Ха ха МАН ийм нөхдүүдээр дүүрэн шүүдээ
-
Eegii (November 02, 2016 6:17:59 pm )
Gants Tumurbaatariin shunal bishldee MAN-n buh tom jijig darga nariin shunal iim baigaa bugdeeree hamaatan sadangaa turd oruulj bugdeeree alban tushaaliig ter bum ter bumaar n naimaalj ymarch hynaltguigeer taivan gegch n tomgochij bn buh aimag sum duureg niislel zasgiin gaxar ih hurald yg adilhan bugdeeree uragshaa dairaad hurtej boloh buhnee hurtey gesen uriataigaar uls eh ornii ajil yvj baindaa Ene bol SUIREL
-
zochin (November 02, 2016 6:27:51 pm )
iim l nobhnuud zunduu sh de
-
Anonymous (November 02, 2016 6:36:09 pm )
Er ni gants MAH bish AH bol naugyu turiin albiig turliin alba bolgoson ehlel AHaas ehlelteu gedgiig medehgyu bauna gej baumaargyu uym
-
Иргэн (November 03, 2016 8:56:05 am )
Аль ч нам гарч ирээд л хүмүүс сольдог нь зуршил болжээ. Хэн нь хэнийгээ хэлэлтгүй.
-
Бэрх (November 03, 2016 10:46:29 am )
Ямар ч намгүй болж байж наад асуудал чинь цэгцрэх байх.Тэрнээс нааш естой лөөлөө байлгүй.Ямар ч нам гараад өөрсдийн л хүнээр солих нь тодорхой.
-
-
Иргэн (November 08, 2016 11:41:40 am )
МАН-н удирдлагууд энэ хүнд эртхэн арга хэмжээ авмаар юм.МАН бол ганц хүний хувийн компани биш гэдгийг СБД-н МАН-н Төмөрбаатарын дагагчдад мэдрүүлмээр юм.Энд бичигдээгүй өөр зөндөө хамаатан садан зөндөө байна ш дээ
-
иргэн балдан (January 03, 2017 3:23:14 pm )
Манайхан хүний муу дуртай юмаа
-
Монгол (January 23, 2017 9:11:36 pm )
Ажил хийж байгаа хүнийг хэн нэгэн увайгүй хүний үгээр ингэж янз бүрээр хочлоод байх хэрэггүй дээ. Энэ дотроосоо л өгсөн хов байна даа. Автобус баазын хуучин даргаар ажиллаж байсан Одонтунгалагийн үед Улсын үйлдвэрийн газар биш, Увсын үйлдвэрийн газар болгон, Увсын хүмүүсээр дүүргэчихсэн л байсан. Тэр үед нь энэ мэдээ бичигч мэдээгүй байсан юм байх даа.
-
Монгол (January 23, 2017 9:27:20 pm )
Харин ч Төмөрбаатар урьд нь эндээ ажиллаж байсан, ажлаа мэддэг, ажлын зовлон жаргалыг ойлгодог хүн гэсэн. Төмөрбаатарын оронд одоогийн төр засгийн албанд томилогдоод байгаа шиг амьдрал мэдэхгүй залуу дарга томилогдсон бол ч энэ байгууллагыг сүйрүүлнэ дээ. Жолооч, ажилчид, удирдлага, инженер техникийн ажилчидийг залуучуудаар дүүргэж, ажлыг самарч байгаа бусад байгууллагын үйл ажиллагааг мэдэхгүй байна уу хүмүүсээ. Одоо телевизээр та нар хар л даа . АНУ, ОХУ, Хятад, Японд ахмад хүмүүс төр барьж байгаа бол монголд 20-30 насны амьдрал мэдэхгүй залуучууд төр барьж, улс орныг сүйрүүлж байна.Та бүхэн ийм юманд анхаарал хандуулаачээ. Ажлын шаардлага хангахгүй ажлаас гарч халагдсан, ажлын байран дээрээ үлдэх гэсэн гэсэн ганц нэгэн увайгүй хүний үгээр хов жив бичиж ажил хийж байгаа хүнийг шантаажилдагаа больё.
13 Comments