Зон олондоо “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээрээ танил болсон “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү сүүлийн үед чимээгүй байсан нь цахим хаягаараа аялан тэндээ фен клуб хүртэл байгуулж өөрийн клубынхаа нэрийг “Царай муутайчуудын клуб” хэмээн нэрлэн дөрвөн мянга гаруй гишүүнтэй өнөр айлын тэргүүн болжээ.
Багахан улс төрийн хүчнээс илүү гишүүнтэй “Царай муутайчуудын клуб”-ын тэргүүн маань “хүнийг царайгаар биш, ухаанаар хэмждэг би ч ямар ч байсан миссийн хажууд мисс шиг харагдана шүү” гэж ам бардам ярьж яваа гэнэ. Сонирхуулахад, уг клубт “Хэцүү анги” киноны Билгүүний дүрд тоглосон М.Наранмөнх, “Гурван охин” хамтлагийн Соко нар дэгдсэн байх юм.
Сонгууль дөхсөн энэ үед ИЗН-ын УЗ гишүүн маань өөрийн фанатуудаа залуучуудаар тэлж байгаа нь боддог л бодол. Дараагийн аялал нь аягүй бол “цагаан ордон” байж магад шүү хэмээн клубын гишүүд таамаглаж байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 01, 2012 7:23:46 am )
dahij bitgii jav.javbal uuriiguu mongol gj bitgii hel
1 Comment