
Жүдо бөхийн Абу Дабигийн Их дуулга тэмцээн 10 дугаар сарын 28-30-нд АНЭУ-д болж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 48 кг-д 2013 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээнд 33 орны 184 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсаас М.Уранцэцэг ганцаараа оролцсон юм. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт буюу хагас шигшээд Сербийн Милиса Николичид ялагджээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Францийн бөх Корчерийг иппон үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ.
Харин түүний жинд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглож байгаа олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг аваргын төлөө М.Николичтой хүч үзэн, иппон үнэлгээгээр ялснаар алтан медаль хүртсэн байна. Тэрбээр эхний тойргуудад Испани, Францын бөхчүүдийг ялжээ.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Холбоотой мэдээ
-
Зика (October 30, 2016 12:24:09 pm )
Энэ 2 тасарчихжээ
-
Anonymous (October 30, 2016 8:29:21 pm )
бахархаж байна шүү, энэ 2 тамирчнаараа 🙂 улам их амжилт гаргаарай
-
What (October 31, 2016 10:43:00 am )
Hariin buh shvv dee
-
Anonymous (October 31, 2016 1:20:58 pm )
битгий хуц чи,
-
4 Comments