-Одоог хүртэл З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар намын удирдлагын албан тушаалтай зууралдсаар байгаа төдийгүй үүнийгээ ч эцэст нь Л.Эрхэмбаяр ярилцлагаараа нуулгүй илчилжээ-
Ардчилсан намын генсек асан, одоо генсекийн үүрэг гүйцэтгэгч болж хувирсан Л.Эрхэмбаяр хэвлэлд нэгэн ярилцлага өгчээ. Намын шинэчлэл, шинэ салхи хүсэмжилж байгаа Ардчилсан намын гишүүд “Монголын нийгмийн шинэчлэлийн эхлэлийг АН тавина” гэсэн бадрангуй гарчигтай ярилцлагыг уншаад ой нь гутаж байгаагаа сошиалд илэрхийлж эхэллээ. Ардчилсан нам Засгийн эрхийг дангаар атгасныхаа дараа түүхэндээ байгаагүй шахам хүнд ялагдал хүлээсний бурууг АН-ын дарга З.Энхболд, генсек Л.Эрхэмбаяр нар хүлээж сайн дураараа ажлаа хүлээлгэж өглөө хэмээн сонгуулийн дараахан зарлаж байв.
Гэвч одоог хүртэл З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар намын удирдлагын албан тушаалтай зууралдсаар байгаа төдийгүй үүнийгээ ч эцэст нь Л.Эрхэмбаяр ярилцлагаараа нуулгүй илчилжээ.
Тэрбээр яг одоо Ардчилсан намын даргаар хэн ажиллаж байна гэсэн сэтгүүлчийн асуултад “Ардчилсан намын дүрмээр бол З.Энхболд дарга хэвээрээ байгаа гэсэн үг. Гэхдээ З.Энхболд дарга хариуцлагаа хүлээгээд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Өргөдлийг нь ҮЗХ-гоор хэлэлцээд чөлөөлөх ёстой” хэмээсэн байх юм. Нэг ёсондоо чөлөөлөгдөхийг хүссэн З.Энхболд, Л.Эрхэмбаяр нарыг намынх нь ҮЗХ-ны гишүүд чөлөөлж өгөхгүй, хуралдаанаа хийж өгдөггүй бололтой.
Гэвч үнэн хэрэгтээ ҮЗХ-г хуралдуулахгүй, хуралдах нөхцөл байдлыг тасалдуулж байгаа хүмүүс нь тэд өөрсдөө. Ийм байдлаар энэ намын удирдлагад хэдий хүртэл тэд зайдагнасаар байх гэсэн юм бол? Их хурлын сонгуульд ялагдуулсан, орон нутгийн сонгуульд ч ялагдлаа, одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар ч намаа ялагдуулахыг хүсээгүй л бол зайгаа тавьж намдаа шинэчлэл хийхийг дэмжмээр. Гэтэл тэдэнд тийм санаа огтхон ч байхгүй гэдгээ ийн илэрхийлж байх юм.
Л.Эрхэмбаяр намын даргыг томилох асуудлаар “ҮЗХ-ны хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэхгүй байх. Намын их хурлыг хуралдуулах ажлын хэсэг байгуулна, намын дүрмийг боловсруулах ажлын хэсгийг бас байгуулах байх. Намын Их хурлаар дүрэм шинэчлэгдсний дараа шинэ дүрмийн дагуу шинэ даргаа сонгох байх. Тэгэхээр Их хурлаар намын дарга томилохгүй гэж ойлгох хэрэгтэй” хэмээсэн нь ҮЗХ-ны хуралдаанаар ч намын даргын асуудлыг ярихгүй, Их хурлаа хийгээд ч тэндээс намын дарга тодрохгүй гэсэн санаа юм.
ҮЗХ нь ч тэр, Их хурал нь ч тэр даргаа гаргаж ирэхгүй юм бол энэ нам хэзээ албан ёсны даргатай болж шинэчлэлээ эхлүүлэх вэ. Дараа, дараагийн сонгуулиудад ҮЗХ-ноос чөлөөлж өгөхгүй байгаа З.Энхболд даргатайгаа, үүрэг гүйцэтгэгч генсектэйгээ, нэрэн дээрээ намын даргыг түр орлон гүйцэтгэгчтэйгээ яваад байх сонирхол эндээс цухалзана.
З.Энхболдын ийм санаархлыг Л.Эрхэмбаяр хэвлэлээр дайж байгаа нь энэ бололтой. Намаа гудамжинд гаргасан хуучин удирдлагуудаасаа салаагүй цагт АН яаж Монголын нийгмийн шинэчлэлийг эхлүүлэх вэ?
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (October 27, 2016 10:06:26 am )
Энэ хүний нүдийг харахаас л зэвүүн.яг чонын бэлтрэг шигээ
-
Anonymous (October 29, 2016 9:47:32 pm )
Нам, мал хочрыг үймүүлдэг
-
-
irgen (October 27, 2016 10:09:02 am )
songuuli duussan biz dee. iimerhvv medeelel hend heregtei yum be
-
Anonymous (October 27, 2016 11:11:52 am )
Энэ хүний нүдийг харахаас л зэвүүн.яг чонын бэлтрэг шигээ
-
фортуна (October 27, 2016 12:27:05 pm )
бэлтрэг бэлтрэг бэлтрэг
-
Зүч (October 27, 2016 1:00:35 pm )
мүмү шашин дэлгэрүүлж монгол улсыг гадны хэрээнүүдэд худалдсан хулгайчуудыг бүгдийг нь буудаж ал эрдэнэтийнхээ хотоороо жагсаад УБ Хот руу ирцэгээ энэ луйварчидаас монголынхоо газар нутагаа буцааж авая мөн ерөнхийлөгчийг огцоруулаад ял асууя ????????????????????
-
nomiko (October 27, 2016 1:39:18 pm )
naad hun chine 8 huviin zeel meel geed yum hiisen hun shuu
-
Баньдхүү самдан (October 27, 2016 3:35:36 pm )
Монголын сонгогчид үхэр. Үхэр үхсэн нэгийнхээ сэвсэн дээр орилох, хөдөө төллөөд тугалаа нуух, хүн харвал эсрэг зүг явж будлиулах, нуугдсан тугал эхээс өөр хэнд ч үл илрэн хярах. ямар ч шинэ нутагт буусан гэрээ олоод ирдэг ухаантай амьтан. Гэтэл бид өөрсдийн тэнэгийг гайхахдаа үхэртэй жишээд сурчихаж. Би сонгогч ч бас тэгэв. “Ямар ард түмэн байнав тийм Төр байдаг” гэх гайхалтай үнэн үг байдаг атал сонгосон төр нь байгуулагдав уу үгүй юу хараагаад уналаа. Тэгэхнээ энэ ЗГ сонгогчдын олонхийн биш юмсанж. Ингэхэд сонгогчид гэж хэн билээ? Минийхээр манай 18 нас хүрсэн “Төрөө би, бид барьж байгаа” гэж санаж, хэлж, итгэж болох хүмүүсээ сонгодог хамгийн идэвхтэй хариуцлагатай хэсэг юм. Гэтэл ийм хүмүүсээ очиж очиж би муу яагаад “ҮХЭР” гэв! Мэдээж түмний анхаарал татах, бас доромжилж байгаа нууц биш. Харин доромжуулах эсэхээ хүндэт сонгогчид мэдэгтүн! Би буруугаа хүлээж болох ч энэ удаа азная. Зүй нь “Ард түмний сонголт мэргэн ухаалаг” гэж хөөргөдөг, ч сонгогчдоо тэнэг маанаг байлгах дуртайчуудад гомдвол зохилтой. Тиймээс хэт туйлширч савладаг бидний сонгосон энэ парламент үл таних баячууд олон, алиа салбадай нэгтэйгээрээ онцлог юм. Баячууд нь хууль хийх туршлагагүй ч Төрд ажиллах(хөрөнгө зувчуулах)-даа давгүй байх. Харин тэд гэнэт юу хатгав гэлтэй хамаг хөрөнгөө төрөл садныхаа нэр дээр бүртгүүлчихээд гэмгүй царайлан Төр өөд тэмүүлдэг нь сонин. Аагаа багтааж байгаа бол энэ танхимд өөрөө үл мэдэх юм хэлэлцэж нойр хүргэхгүй дэлхийн хэмжээнд үзэлцэх эсвэл гэрээ засчихаад Төрөө юу яах нь гэтэл бас үгүй болохоор мэргэжилдээ шонгүйгээ мэдмэгц өөрсдийгөө улстөрч, судлаач гэж нэрлэгчид, нэр хүндийн боолууд… ер хэн ч хоргодож болдог манай УИХ-д шургадаг ба хатуухан хэлэхэд “тэд нарыг сонгодог сонгогч бид үхэр, УИХ хогийн сав бөлгөө” гэх гаргалгаа гарна. Юутай ч сор сэхээтнүүдээ сонгов гээд эргээд харахнээ явцуу эрх ашгийн төлөө ард түмнээ бүхлээр нь хуурсан хамгийн ухамсаргүй бүдүүлэг, хэлэх хэлэхгүй үгээ ч мэдэхгүй, хараал чатга, гүтгэлэг луйвартаа хариуцлага хүлээдэггүй хөлсгүй байр авах, унаа, утсаар үнэгүй явах, ярих онцгой эрх эдлэсэн хүмүүс болчихсон байх. Солонгост: “бизесмен мөнгөнд, улс төрчид боломжинд шунадаг” гэх үгтэй. Үнэхээр ч Э. Бат-Үүл баатар боломжоо ашиглан Нийслэлээ амлаж аваад сансандаа хүрэнгээ алдаад мөнөөх үхрүүддээ мөргүүлсэн. Манай энэ гишүүд улс төрч-бизнесмен мөртлөө хийж бүтээх биш, яам тендер горьдох боломжоор төрд орсон учир хөлс хүч гаргахгүй сул олддог төрийн мөнгөнд шунасан байж таарна. Бие даагч С. Жавхлан ч ялгаагүй нүдээ далд оруулан хашгарч олдог хэдэн төгрөгөө ордонд зүгээр суугаад олох сайхан байх. Гэхдээ л олны хүрээлэлд алга ташилтан дунд гялалзаж явсан энэ залуу хүү ид дуулах насандаа юу хүсч яах гэж төрийн ордонд уянгалаг сайхан хоолой байтугай улаан хэлээ суглуулсан мэт үүрэглэж суунав? Нөгөө үзэл санаа, үг бодол нийлдэг аварга бөхтэйгээ “алаад” өгнө, боолын боловсролтнуудаа хаадын боловсролтой болгоно гэтэл үгүй. Ядахад энэ олон ургальч үзэл уралддаг АН-ын биш далд хуйвалдаанаар бүхнийг шийдвэрлэдэг МАН-ынх парламент болохоор юу ярихав. Хуулийн анхны мэдэгдэхүүн, хэллэг байх биш, ингэ хөөслөх аятай гишүүдээ аргадаж дуулалтай биш. Мэдээж түүнийг энд хүчээ сорь гэж гавъяат өгөөгүй ч “яахав хөөрхий үзээд алдаг” гэсэн сонгогчдын доог тохуу эфирийн цагаа барах ТВ-ийн сэтгүүлчдэд шилжив. Янз үээхээс өөр эдийн засгаа хямралаас гаргах ямар гарц түгээр заалгана гэхэв дээ. Нэгэнтээ “хууль хэдэн үе шаттай төрдөг юм бэ дээ?” гэж асуугаад элгээ хөшөөх харагдсан. Ер манай УИХ-д улс нийгэм, засаглал тогтолцоогоо урдчилан харж төсөөлсөн жинхэнэ улс төрч л биш бол хэн ч шунахааргүй, дэлхийн хамгийн бохир, өчүүхэн ч төлөвшөөгүй, ард олны эмзэг сэдвээр эцээхэн хуцчихсан гөлөг, нутаг нугын л бол бор халзан төлөг ч ороод ирэх боломжтой, хөдөлмөрийн баатар хэдхэн жил унтаад байртай болоод гардаг, төрийн шагналтан дөнгөж ормогцоо зугтдаг газар. Гэтэл одоо хууль тогтоох өчүүхэн ч сонирхол, мэдлэг чадваргүй олноо танил гэх баячууд, шинэ нийгэмд гологдсон шүүгч, өмгөөлөгч, соёл урлагийнхан, тамирчид хууль батлаж, гүйцэтгэх засаглалаа хянах биш Яам, Тамгын газар, Сайд булаах эрх эдлэнэ. ЕС нь сайд нараа томилох эрхгүй, зохиосон төсвөө ч гишүүдийнхээ тойрогт цацуулаад алдагдлаас өөр юу ч бишээр ажилладаг байна. Харин хувь хүнд хэрэг болж магадгүй ганц зүйл нь авсан өгсөн авлига хэнд ч харагдаагүй ба эрхтэн нь зоолттой биш л бол хүчингийн хэргээр ч баригддаггүй халдашгүй дархан эрх гэх. Манай парламент товчхондоо нэг иймэрхүү. Гэвч Яагаад… гээ?! Яг эндээс “Монгол сонгогчид үхэр”-ийг чухамдаа би биш нэр дэвшигчид хэлээд байгааг ойлгоно Учир нь тэд нарт сонгогч бидний мэдлэг боловсрол, ухамсар, соёл үхэр мэт ойлгогддогоос тэр. Уул шугамандаа манай парламентад нутаг нугын таньдаг, сайхан ярьсан хүмүүс, миний таны хүү, охин, ах дүү, анд нөхөд үү?, Улс орноо хөгжүүлэх нэгдсэн том хөтөлбөртэй нам, амьдралд хэрэгжих чанартай сайн хууль хийх мэдлэг чадвартай хүмүүс хэрэгтэй юу гэдэг хоёр сонголт бидэнд байдаг ч бид аль болохгүй нь эрхэмлээд хамгийн чухал, улс төрийн намаа тоодоггүй юм. Яг тиймээс энэ нэр дэвшигчид биднийг үхэр гэж санаад жинхэнэ шалгуураар биш ээж аав эмээ өвөө, нутаг нугын шалгуураар сонгогддог байна. Тэр ч бүү хэл сүүлийн үед энэ шалгуурт хэт найдсан “бие даагч” гэх хэн ч бишүүд хэт олширсон, удахгүй гомо, лесби гаж донтнууд хуйгаараа гараад ирэх магад. Тиймээс ч одоо УИХ-д сонгогч бидний 55%-ийн саналыг 11 хүн ба гишүүдийн 14,5%, 45-хан %-ийн санал авсан МАН гишүүдийн 85,5% ба 65 хүн сууна. Гэтэл бид засаг захиргаагаа заавал +50%-иар сонгоно гээд дахин давтан сонгуульдах шударга уу?! МАН “…шууд сонгоно” гэх ҮХ-ийн заалтыг мушгин гуйвуулж, өөрсдөө ялагдвал намыг буруутгаж, “нам төвтэй”, ”хүн төвтэй” гэх хаана ч үгүй утгагүй нэршил үүсгэж, нам гэгч үзэл баримтлал нэгтэй хүчирхэг хүнүүдийг амьгүй эд зүйл мэт үзэн ядах, Миеэгомбын Энхболд гэх хувь хүнийг дээдлэх үзлээр мунхруулж санал их гээгддэг мажоритари хувилбараар сонгуульдсаны хор уршиг. Тодруулвал сонгогчдын 39,5%-ийн төлөөлөл энэ парламентад алга хаачсан байхав. Мэдээж гудамжинд…! Тэгэхээр дээрхи 11 хүн бидний саналын 40%-ийг хамтад нь төлөөлж байгаа гэж сэтгэлээ хуурахаас аргагүй ийм хувилбараар сонгуульджээ бид. Харин 2012-2016 онд муу ч болов 5 намын төлөөлтэй байсансан. Тиймд МАН ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулахаар “ард түмнээс асууна” хэмээн хөл өргөсөн энэ үед бид ҮХЦ, УИХ, эрх мэдлийн хуваарилалт, гишүүдийн эрх, хамгаалалт, хангамж, ЗГ-ын томилгоо, бүтэц, сонгуулийн олон хувилбар болон сонгогч өөрсдийгаа “үхэр”, УИХ-аа “хогийн сав”-аас ангижруулах талаар бодохоос аргагагүй болсон байна!
-
ЗОЧИН (October 27, 2016 5:07:52 pm )
АН ОДОО БҮРЭН СӨНӨСӨН, ЛАВ 20 ЖИЛ ӨНДИЙХГҮЙ ЭЭ, ХЭН Ч УДИРДСАН НЭМЭРГҮЙ, АРД ТҮМЭН ТА НАРЫГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА, УДАХГҮЙ ИДСЭН УУСАН БҮХЭН ЧИНЬ ХАГАРЧ ГЭДЭСНҮҮД НЬ ХАГАРНАА, ТАНАЙ НАМЫН БАТЗАНДАНГЫН ХЭЛСЭН ҮГИЙГ БИЧИЖ БАЙНА ШҮҮ. МОНГОЛЧУУДЫН 80% ЭНЭ САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙГАА.
-
0000 (October 27, 2016 8:48:30 pm )
ТАВАН ТОЛГОЙГ ЛУЙВАРЧИН НАРЫН ГАРААС АВАРСАН ХҮН БОЛ ЭНХБОЛД
-
Иргэн (October 28, 2016 9:39:02 am )
Энэ харц хэнийг айлгах гээд байна аа, харц муу хүн шүү.
11 Comments