antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2016 30 comments

Н.Оюундарь гишүүнээ чөлөөт өрсөлдөөн чухал, гэхдээ эдийн засгийн аюулгүй байдал бас чухал шүү!

нийтлэсэн Admin

527-14415904291

Сэлэнгэчүүдийн итгэлээр төрийн түшээгээр сонгогдсон Н.Оюундарь гишүүн гадны банк Монголд орж ирэх нь зөв гэж итэлтэй дуугаар ярьжээ.Өөрт нь итгэл дайн сонгосон сонгогчдынх нь өмнө тулгамдсан асуудал олон, шийдэл хүлээж байхад түшээ маань харин зөндөө том зүйлд санаагаа чилээж сууна. Хатагтай Н.Оюундарь хэлэхдээ  “-Гаднын банкийг оруулж ирэх ёстой гэдгийг би 100 хувь зөв гэж боддог. Ер нь төрийн болоод бүхий л зүйлийг бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд, хувийн сектор нуруун дээрээ үүрч байна. Татвар төлөхөөс хэн ч цааргалахгүй байгаа. Харин аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд хамгийн их дарамт болж байгаа юм нь бол зээлийн хүү. Бид ч ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед аж ахуйн нэгжүүд, татвар төлөгчдийнхөө тоог нэмэгдүүлэх ёстой. Манай орон 1990 онд чөлөөт, ардчилсан нийгмийг сонгосон. Хэрвээ гаднын банкийг оруулахгүй гэж байгаа бол дотоодын банкууд нь хадгаламжийнхаа хүүг жаахан бууруулаад зээлийнхээ хүүг багасгах ёстой шүү дээ. Тэгж байж чөлөөт өрсөлдөөн бий болно.” гэж ярьсан байгаа юм.

Чөлөөт өрсөлдөөний тухай асуудал мэдээж чухал. Гэхдээ улс орны эдийн засгийн аюулгүй байдал гэж тусдаа том асуудал бас байдаг шүү дээ. Улстөрч хүнд улс орны эрх ашиг гэж юм эхэнд байх ёстой. Ямартаа л мэргэшсэн эдийн засагчид хүртэл уг асуудалд тун ултай хандах хэрэгтэй гэдгээ хэлдэг. Эдийн засагч Ч.Хашчулуун гадны банк тэрдундаа гадны төрийн банк манай улсад салбараа нээхийг тун эрсдэлтэй зүйл гэж харж байгаагаа хэлдэг. Ер нь гадны банкууд Монголд орж ирлээ гэхэд ард нь тухайн улсын төрийн дэмжлэг ямар нэг хэмжээгээр байна гэдгийг ч судлаачид хэлдэг юм. Ч.Хашчулуун эрхэм хэлэхдээ “Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед. Жишээ нь, 2013 оны байдлаар банкны салбарын зээлийн өрийн үлдэгдлийн 80 орчим хувь нь нэгээс дээш  жилийн  хугацаатай зээлд, эх үүсвэрийн 47 хувийг хугацаагүй болон харилцах дансны үлдэгдэл эзэлж байв. Үүнээс гарахад манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гаднын банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж үзэхэд хүргэж байна.

…Төрийнхөө мэдэл, бодлогоор үйл ажиллагаа явуулдаг гадаадын банк манай улсын нийгэм, эдийн засгийн гол салбаруудад дураараа зээл олгож эхэлбэл манай Засгийн газар, Төв банк, бүр УИХ-ын зүгээс ч хянаж зохицуулж чадахгүй. Тийм л эрхзүйн орчин Монголд байна, эдийн засгийн ийм схем эдийн засгийн орчинд байна. Хөгжиж байгаа орнуудын туршлагыг харахад гаднын төрийн мэдлийн банк салбараа байгуулснаар тухайн улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул үүссэн байдаг. Тэгэхээр манай улс бусдын ийм бэлэн жишээнээс сануулга авч энэ асуудлыг эхлээд ҮАБЗ дээрээ ярьж шийдэх хэрэгтэй байх. Гэхдээ энд гаднын банкийг эсэргүүцэж байгаа юм ердөө байхгүй. Уг банкны өмчлөл нь гаднын төрийн мэдлийнх учраас л манай улсын дотоодын мөнгө, санхүүгийн бодлогод эрсдэл бий болгох аюултай гэдгийг хэлэх гээд байна. Салбараа нээх гээд ажиллаж байгаа гадаадын банкны буруу ч энд бас байхгүй. Харин өмчлөлийн хэлбэр, хожмоо үүсэх эрсдэлийг тооцохгүйгээр тэдэнд нээж болох ч юм шиг итгэл төрүүлж байгаа нь манайхны л буруу. Эцсийн шийдвэрийг Монгол Улс, монголчууд л гаргана. Биднийг шийдвэрээ гаргаагүй, зөвшөөрөөгүй байхад “Bank of China” орж ирээд бууриа засах боломжгүй. Өөрөөр хэлбэл, буруу нь тэдэнд биш, бидэнд байгаа юм.”хэмээн хэлсэн байдаг.

Нээрээ ч бид гадныхныг үзэн ядаж харааж чичлэхээсээ өмнө эрх мэдэлтнүүдийнхээ бодлого шийдвэрийн тухай ярих хэрэгтэй юм. Н.Оюундарь гишүүн шиг гадны банк орж ирэхийг 100 хувь дэмждэг хүн Монгол төрд олон байх нь эрсдэлтэй байж магадгүй л юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Цэцэгмаа (October 26, 2016 1:31:22 pm )

    Манай банкууд яагаад хүүгээ буулгаж болдоггүй юм бэ Банкны өндөр хүүгээс болж ард түмэн хэцүүдэж байна шүү дээ тэтгэврийн хэдэн хөгшчүүлийн тэтгэврийн зээлийг бараг 5 % тай хаан банк өгч байна шүү дээ энийг харж ярьдаг төрийн түшээд өнөөдөр байна уу ажиллаж байгаа төрийн албаныхан бүгд зээлэн дээр амьдарч байна иймд хүү багатай банк хэрэгтэй л байх

  • хүннү (October 26, 2016 1:38:32 pm )

    Зээлийн хүүнээсээ салах гэж байж эх орноосоо салавдаа эрхэм “түшээ” минь. Чамд ч сайхан л байх эх оронд чинь нэг өдөр аюул тулаад ирэх байх шүү. Тэхэд чи хэлэх үгтээ л байгаарайдаа

    • Anonymous (October 26, 2016 5:23:49 pm )

      Хүннү гэгч энэ этгээд банкнаас зээл авч үзээгүй нөхөр л ийм юм бичэх нь ойлгомжтой

    • Зочин (October 27, 2016 3:19:03 pm )

      Тэрэнд ямар ч хэлэх үг байхгүй байна даа. Зүгээр л бултчих байх.
      Мэдлэггүй эсвэл мэдсэн ч зөвхөн хувийн эрх ашгаа бодож байгаа байх.

  • монгол иргэн (October 26, 2016 2:41:33 pm )

    Монголын банкууд мөнгө хүүлэх шунахай сэтгэлгээгээ жаахан ч бол хазаарлаж, ард иргэдэд ажиллаж амьдрахад нь боломж олгомоор. Дэлхийд байхгүй хүүнд нь хүмүүс, аж ахуйн нэгжүүд шатаад, хөрөнгөө хураалгаад дампуурлаар дуусаад байвал ямар вэ? Цаанаа л нэг хомхой… цаанаа л нэг өлөн…

  • мкр (October 26, 2016 2:45:06 pm )

    Банкныхан үхлээ юу гадны банк л гэнэ биднийг хоосолж байгаа монгол нэртэй банкнууд хэнийг хаанхых юм өрсөлдөөнт нийгэмд оруулхал хэрэгтэй

  • хахахх (October 26, 2016 2:59:10 pm )

    дэлхийн улс гүрнүүд банк санхүүгээ удирдаж зохицуулж байхад манай улс гэж өөрснөө удирдуулаад нөгөөдүүл нь даам болчихсын Энэ гарч ирж байгаа төрийн түшээд гэж дээ энэ мэтийн мөчид бодолтой хүмүүс байхын Намын нэрээр гарч ирчээд хоосон толгой

  • зочин (October 26, 2016 3:06:18 pm )

    Энэ гишүүний зөв өө. Манай банк нэртэй цөөн хэдхэн ханаж цададгүй шуналтай баячуудын мөнгийг өсгөдөг ” ломбардууд” иргэд, бизнес эрхлэгчдийг сорж мөлжөөд дууслаа. Зээлийн хүү дэлхийд байхгүй өндөр байна. Гадны банк оруулах нь зөв. Харин Хятадын төрийн мэдлийн банк байвал улстөр нөлөөлж болзошгүй тул бодолцох ёстой байх.

    • Зочин (October 27, 2016 3:22:04 pm )

      Ямар ч оны төрийн мэдлийн банк бол төрийн бодлогоо л хэрэгжүүлнэ. Тэр нь юу болох нь тодорхой шүүдээ. Тийм банк орж ирвэл монголчууд бидэнд барьцаанд нь тавих юм нь ганцхан газар л байна байх даа. Бусдыг нь тэд нар тоохгүй шүү дээ. Тэгээд зээлээ төлж чадахгүй бол оронд нь газрыг нь авна даа.

  • жагаа (October 26, 2016 3:58:51 pm )

    өөр улсын банк байх ёстой гишүүн ээ

  • Anonymous (October 26, 2016 4:27:53 pm )

    zov demjij bna. manai heden mungu huulegch ariljaanii bankuudiig bairand avaachih heregtei. bur sandarch uhehneee duraaraa durgij bsan uy ni unguruh geed. Oyundari gishuun mash zov yariltslaga ogson bna. Biznes hiij bsan hun ariljaanii bankuudiin bulhaig medej bgaa harin ch iim l amidraltai humuusiig ih hurald gargah heregtei. Demjij bna

  • zochin (October 26, 2016 4:36:42 pm )

    gadnii bank orj irj boloxgui ediin zasgiin xwuid xaraat bolood tusgar togtnol aldagdana ene gishuun mongonoos oor boddog yum bxgui l bololtoi. tgd gishuun bolson geed duraaraa buruu yaraid baij boloxgui bx. selenged enenees oor xun bgaagui yum bxdaa.

  • Anonymous (October 26, 2016 4:38:12 pm )

    Том банк Монголд орж ирэх нь зөв. Заавал Bank of China гэлтгүй олон орны том банкууд байгаа, санхүүгийн зах зээлийнхээ үүдийг бид нээх ёстой. Уул уурхай, Барилга, Хүнс, Хөнгөн үйлдвэр, Үүрэн телефон, Зам гээд олон салбарт гадаадын шилдэг компаниуд орж ирснээр шилдэг туршлага, өндөр технологи ашигладаг боллоо. Гагцхүү Банкны салбар л дэндүү хаалттай, дэндүү монополь байна. АНУ, Япон, Солонгос, Хятад, Англи, Канадын олон банкууд Тайланд, Малайз, Казакстан, Сингапур, ОХУ, Хятад, АНУ-д үйл ажиллагаа явуулан хамгийн бага хүүг хэрэглэгчдэд санал болгож байна. Шанхайд гэхэд 48 орны банк үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл байгаа Монгол нэртэй гадаадын эзэдтэй хэдэн ЛОМБАРД жилийн 18-30 хувийн хүү нэхэж байгаа нь шударга явдал уу?

    • selenge (October 26, 2016 6:40:21 pm )

      zuv zuv

  • Anonymous (October 26, 2016 5:21:28 pm )

    Нэг ч гэсэн зөв бодолтой хүн ИХ -д сууж байгаад баярлаж байна .Ард түмнээ шулсан хэдхэн олигархуудын гар хөл болсон гишүүд бүгд л голын нөгөө тал хадны мангаагаа ярьж ард түмний тархийг угааж байгааг харж байна .Ард түмэн тэнэг биш мөн аливаа юманд хязгаар бий гэдгийг Монголын маань баялаг дээр сандайлсан нөхдүүд ухаарах болоогүй юм байх даа

  • зочин (October 26, 2016 5:54:57 pm )

    Амьдрал мэддэг л гишүүн байна

  • MARSHIL'LYBCAN'DYGERIN'ERDENEBAT (October 26, 2016 9:02:06 pm )

    MONGOL’YLCIN’IX’XYRLIN’GISHYYDIG’BAHDAASHIG’N’SHYBTALJ’OROOLGO’PYREB’GENERALIG’ZAGDAAGIN’XYLGAACH’AL;YYRCHIDTAI’N’NIILYYLJ’BYYDAJ’YCTAGA’GAZAR’SDOOR’XYNI’ARIC’NYYRENDEE’ZYYJ’AMIDARDAG’XYN’OROOLONGYYDIG’BYGDIG’BYYDAJ’AL’NER’DEBSHCEN’BYX’XYMYYC’BYGD’XOGIN’XYLGAACH’NARBAICNIG’GAZAR’DOOR’BAIDAG’PIABAR’LAAZ’TYYDEG’XYMYYC’GERCHLENR

  • Оюука (October 26, 2016 9:02:48 pm )

    Дотоод нэртэй л болохоос бүгд гаднын эзэнтэй банкнууд ард түмнийг шулдаг зээлийн хүү нь буурчих гэхээр үхлээ юу бас улсын аюулгүй байдал гэчихжээ. цаагуураа өөрсдөө жинхэнэ аюулгүй байдлыг алдагдуулж байгаашдээ

  • Tuya (October 27, 2016 7:17:46 am )

    Ih medegch

  • Zochin (October 27, 2016 8:24:39 am )

    Gichuunii zuv.

  • Zochin (October 27, 2016 9:53:03 am )

    Zeeliin huu buurh estoi, delhiid baikhgui ender huugeer tsalin orlogo bagatai Mongolchuudaa suhruulj baina, Baga tsalintai humuust zeeliinhuun buurah ny mash hund daramtnaassalgaj egeh yum. Gadnii bankuud orj ireh ny undesnii ayulgui baidald muu gesen hanii mangaagaar ailgaj baidag ny eersdee ard irgedee shulj baikh gesen bashir arga ny, Hyatadiin Bank orj ireh ny gej ailgaad baigaa, Bid delhiin 4-5 bank niilsen neg banknii herenge oruulalt 25%-aas hetrehgui baikhaar zohitsuulj bolno, ali bolgon zeeliin huund daramtluulj suuhav, ipotekiin zeel avsan zaluuchuud unendee tsalin hels ny nemegdehgui murtlee banknii ender huud ny seherch baina ZG Erdenet–iig bulaatsaldaj suuhaar iim ard tumnee bodson dorvitoi ajil hiigeer baina.

  • Өвгөн (October 27, 2016 1:42:44 pm )

    Өвөөгийнхөө нэрээр НИТХ-д сонгогдож Бээжинд хужаа хоол нэлээд амталснаар хятад банк оруулах нь зөв гээд бна уу. Эх эцгээ алдвал 3 жил уйлдаг, эх орноо алдвал хэдэн зуун үеээрээ уйлдаг гэдэг юм шүү.

  • Anonymous (October 27, 2016 1:47:56 pm )

    Ер нь бол зөв санаа гэж ойлголоо.Хэрэв гаднын банк оруулж ирүүлэхгүй гэж байгаа бол манай банкууд зээлийн хүүгээ бууруулж иргэдээ дэмж. Мөнгө хүүлэгчийн байр сууринаас ханддагаа болих хэрэгтэй” Хаан” банк гэхэд манай банк мөнүү..гаднын хөрөнгө оруулалттай банк биз дээ. өөрсдөө олон түмнээ дэмжиж чадахгүй банктай байж гаднаас оруулахыг дэмжихгүй байна гэдэг мөнгө хүүлэгчдийг л дэмжиж байна гэж харж байна.

  • монгол иргэн (October 27, 2016 4:54:43 pm )

    Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих хоосон уриа байдаг ч банкны хүү өндөр, бизнес хийх боломж үгүйгээс аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босч чадахгүй байгаа. Бага хүүтэй зээл тэдэнд мэдээж их хэрэгтэй. Харин улс орны эрх ашигт зохицуулах ухаан манай эрхэмүүдээс гарах болов уу, яах бол?

  • монгол иргэн (November 06, 2016 10:21:44 pm )

    Монголын банкуудад өндөр ашиг олж хөлжихөөс өөр бодлого алга байна шүү дээ. Зээлтэй АА нэгжүүд өрний дороос өндийж чадахгүй байгаа. Тэдний монополь байдлыг халах нь чухал. Төрөөс ухаалаг бодлого боловсруулах буйзаа.

  • иргэн (November 07, 2016 4:04:33 pm )

    Гишүүн зөв зүйл хэлсэн байна, хадгаламжийн хүүг бууруулж зээлийн хүүг бууруулах нь зүйтэй, Гадны банк орж ирэх нь зөв байж болох, гэхдээ Хятадаас л биш бол болно

  • Ариунсанаа (November 12, 2016 11:13:41 am )

    Би БААБАР ын үгийг сануулах гэсэн юм. “ГЭРТ БҮГЧИМ БАЙНА ЦОНХОО ОНГОЙЛГОЁ ГЭРТ АГААР ОРНО САЙХАН БОЛНО , ГЭХДЭЭ ШУМУУЛ ДҮҮРНЭ ХААХ УУ? ЭНЭ БОЛ СОНГОЛТЫН АСУУДАЛ”

  • би (November 16, 2016 10:18:12 am )

    ГИШҮҮН ЭЭ ГЭЭД ГАРЧИГАА ЗӨВ БИЧЧИХЭЭСЭЙ

  • Qq (November 18, 2016 12:18:45 am )

    Nam dagaj garchiihaad yu gej tenegteed bn naad horongoton

  • zochin (November 21, 2016 1:40:31 pm )

    Ene huuhen ch dee medehgui ee …… uuruu harin ch yug yaj luivardaj hulgai hiij baij udii zeregt hurnsee medej bga , harin selengiin songoogchdodon meduuleh yum san Ulan liuvarchin avgaig UIG boldoog Selengechuud hohirood l uldej bgagaagaa udhgui medeh bolno .

antalya rent a car