antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2016 34 comments

Ч.Сайханбилэг Эрдэнэтийн асуудлыг чуулганаар оруулъя гэж байсан юм бол, хэн тэрийг нь эсэргүүцсэн бэ?

нийтлэсэн Admin

 

huuli-zuin-baingiin-horoo3

Сонгуулиас хойш Монголчуудын анхаарлын төвд байгаа Эрдэнэтийн асуудал өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор орлоо. Засгийн тэргүүн асан Ч.Сайханбилэг чухам юу болоод өнгөрсөн талаар үгээ хэлнэ гэсэн хүлээлт байсныг баталгаажуулав. Хэн юу хэлсэн талаар өгүүлэхээсээ өмнө сонгуулиас хойш уг асуудалтай холбоотойгоор хэн юу хийгээд байгааг тодотгоё.

Ямар ч байсан Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан  Ажлын хэсэг  энэ сарын 5-ны өдөр Засгийн газрын хуралдаанд дүгнэлтээ танилцуулсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д төрийн эзэмшиж байгаа 51 хувийн өмчлөлийн харьцааг алдагдуулсан “Төрийн төлөөлөгч томилох, удирдамж батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 255 дугаар тушаал, “Төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх, удирдамж батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 256 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгохыг даалгасны дагуу эдгээр тушаалыг Сангийн сайдын 2016 оны 342 дугаар тушаалаар хүчингүй болгосон.

 Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авахад бүрдүүлсэн санхүүгийн эх үүсвэрийг шалгуулах албан бичгийг Монголбанкинд хүргүүлсэн байгаа. Мөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д оросын талын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан Засгийн газрын шийдвэртэй холбогдох асуудлыг судалж, хийсэн дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулж байгаагаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлж байсан юм.

Анхаарал татсан уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын тал худалдан авсан асуудал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах вий гэдэг болгоомжлол олон нийтэд байгаа учир энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгааг хэлэв. Засгийн газрын Ажлын хэсгийн дүгнэлтэд ”Үндсэн хуулийн цэц дүгнэнэ, Хууль зүй, дотоод хэргийн яаманд шалгуулахаар өгсөн” гэх зэргээр дурджээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь төрийн өмчит стратегийн орд учир хуулиараа Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэх ёстой. Гэтэл Засгийн газар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэхийг тодрууллаа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын тал худалдан авсан үйл явц нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаарх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргах эрх зүйн зохицуулалттай. Түүнчлэн албан тушаалтантай холбогдолтой хэргийг АТГ шалган, тогтоох хуулийн заалттай, энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам уг асуудлыг шилжүүлсэн хэмээн хариулт өглөө. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин, А.Сүхбат, Б.Пүрэвдорж, О.Баасанхүү, Ж.Батзандан, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авсан юм.

Засгийн газрын тэргүүн асан Ч.Сайханбилэг ОХУ-ын “Ростех” улсын корпорациас 2016 оны тавдугаар сарын эцсээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдахтай холбоотой саналыг Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн. Уг асуудал нь нууцын зэрэглэлтэй байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хоёр удаагийн хуралдаанаар хэлэлцсэн. Тухайн үед Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болох хугацаа ойртсон байсан, мөн Ташкент хотноо Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн тэргүүнүүд гурав талт уулзалт хийх гэж байсан, “Ростех” улсын корпорациас богино хугацаанд шийдвэр гаргахыг шаардсан зэрэг нөхцөл байдлаас үүдэн Засгийн газрын тэргүүний хувиар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх уг саналыг шийдвэрлэсэн талаараа тайлбар хийсэн юм. Мөн тэрбээр “Тухайн үед Засгийн газрын хуралдааны үеэр асуудлыг УИХ-д оруулж танилцуулах ёстой гэдэг байр суурийг би илэрхийлж байсныг Та бүхэн хуралдааны тэмдэглэлээс харж болно” хэмээсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх боломжийн талаар Засгийн газар, төрийн эрх мэдэлтнүүд огт бодоогүй байхад Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ОХУ-ын “Ростех” улсын корпорацитай ярилцсан байсан бөгөөд тус корпорациас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагаас үүдэн Засгийн газар богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай болсон. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК бүхэлдээ Монголын талд шилжиж ирсэн хэмээн Засгийн газрын тэргүүн асан Ч.Сайханбилэг хариулт өгсөн юм.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон дээрх үйл явцад Худалдаа хөгжлийн банк ямар оролцоотой байсан талаар тайлбар өгөхөөр Байнгын хорооны хуралдаанд оролцож буйгаа тодотгож байлаа. “Монголын зэс” корпорациас  тус банкинд Оросын Холбооны Улсын “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахтай холбоотой асуудлаар үйлчилгээ авах хүсэлтийг ирүүлсний дагуу Худалдаа хөгжлийн банк зөвлөх болон санхүүжилтийн үйлчилгээ үзүүлсэн гэв. Үйл явц Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн болсон бөгөөд холбогдох газрууд богино хугацаанд шийдвэр гаргах шаардлага үүссэн байсан тул Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргасан талаар мэдээлэл өгч байв.

Хуралдаанд оролцогчид, Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхээсээ татгалзсан шалтгаанаа цаг хугацааны хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаатай санал нийлэхгүй байгаа, холбогдох баримтууд үүнийг нотолж байгааг хэлээд Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн түвшний асуудлыг 2012 онд байгуулагдсан “Монголиан Коппер Корпорейшн” ХХК санаачлан хэлэлцэн, Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдахтай холбоотой ОХУ-ын холбогдох байгууллагаас ирүүлсэн саналыг нууцын зэрэглэлтэйгээр хэлэлцэн, Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д оросын талын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргасан асуудлуудаар тодруулж байсан юм. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын аж ахуйн нэгжид худалдсан гэрээнд 18 сарын хугацаанд уг эрхийг гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд Оросын талд 100 сая ам.долларын торгууль төлөх заалт оруулсан талаар асууж байв. Байнгын хороодын гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар хариулт өгсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаа нь Орхон аймгийн нийт иргэдийн амьжиргаатай шууд холбоотой болохыг онцлоод 49 хувийг худалдан авсан аж ахуйн нэгж энэ хэрээрээ нийгмийн хариуцлага хүлээх болж байгааг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь Монголын мэдэлд ирээд байгаа нь чухал. Нөгөөтэйгүүр тус үйлдвэр 109 сая ам.долларыг зээлд баталгаа гаргасантай холбоотой асуудал Лондонгийн Арбитрын шүүхээр хэлэлцэгдэж байгаа, мөн худалдааны гэрээ зөрчсөнтэй холбоотой ихээхэн хэмжээний торгуулийн төлбөр төлөх үүрэгтэй. Цаашлаад үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах шаардлага бий. Тиймээс Улсын Их Хурал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлыг бүхлээр нь харж, шалгалт явуулж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дээрх үйл явдалтай холбоотой баримт бичгүүдийн нууцын зэрэглэлийг цуцалсан болохоор иргэд олон нийтэд бүх баримт, мэдээллийг нээлттэй хүргэх саналыг гаргаж байв.

Ямартай ч байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газраас авсан арга хэмжээний талаарх Засгийн газрын Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн, гишүүдийн гаргасан саналын дагуу уг асуудлыг шалгах Ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад олонх нь дэмжсэн. Хууль зүйн байнгын хороо өнөөдөр уг асуудлаар үргэлжлүүлэн хуралдана. Сангийн сайд асан Б.Болор тайлбар мэдээлэл хийнэ гэх мэдээ байгаа юм.

Ч.Сайханбилэгийн тухайд асуудлыг чуулганаар оруулъя гэсэн байр суурьтай байсныг хуралдааны протоколоос харж болно гээд байгаа. Тэгвэл засгийн тэргүүний саналыг хүлээж аваагүй,тэрийг нь зогсоох нөлөөллийг хэн гаргасан байж болох вэ гэдэг асуулт тавигдаж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • иргэн (October 26, 2016 9:52:04 am )

    Олон хавар нэгэндээ. Жилийн дараа хамгаалагчгүй болж дээлээ нөмрөх цаг чинь ирнээ гайгүй

    • За мэдэхгүйЗочиночин (October 26, 2016 11:39:30 am )

      Үнэн үнэн жилийн дараа найз нарын амьдрал бүрхэг л байна даа. Ард түмэнд үнэнээ хэлээд нуусан хаасан идсэн ууснаа буцаагаад өгчих юм бол Монголчууд тийм ч хатуу сэтгэлтэнгүүд биш шүү. Өмгөөлөх л болно.

  • зочин (October 26, 2016 10:07:39 am )

    18н сарын дотор 49н хувийг гуравдагч этгээд авах нөхцөл байхгүй болгож гэрээ хийсэн нь 2017оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш л 48н хувийг төр өөртөө авах хэрэгтэй гэсэн үг болж. Наана нь 49н хувийг авсан нөхдийг хуулийхан шалгаж хуйвалдааныг илрүүлэх хэрэгтэй.САЙХАНБИЛЭГ МОНГОЛ УЛСАД ТӨР БАЙХГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД БАЙХГҮЙ БАЙДАГ ЮМ ШИГ Л ХАРИУЛТ ӨГЧЭЭ.

  • зочин (October 26, 2016 10:10:20 am )

    АВИЛАГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫГ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМАНД НЭГТГЭМЭЭР ЮМ.

  • иргэн (October 26, 2016 10:13:52 am )

    аяа яа томорч байх чинь Сайханбилэг чинь аймаар хүн гэдгийг Дубайд гэрээ хийгээд ирэхэд мэдсэн. Энэ хүн 2017 оны 9 сард 461-д байна гэдэгт мөрийцөе

  • иргэн (October 26, 2016 10:15:01 am )

    Орхон Сайхаагнаад л дооглоод л

  • Зочин (October 26, 2016 10:34:13 am )

    Нүгэл нүдээрээ гарах цаг ойрхон бий дээ. Баярцогт гэж сайхан гар байна хуулийн байгууллага нь хуулийн хүрээнд шуурхай ажиллах хэрэгтэй. Их хурлаас шийдвэр хүлээдэг биш Монгол Улсад хүчинтөгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой.

  • иргэн (October 26, 2016 10:35:00 am )

    Хүзүүгүй хүн

  • зочин (October 26, 2016 10:50:48 am )

    Төр түмэн нүдтэй….гэдэг зүгээр ч нэг үг биш байх шүү,Их хурлын гишүүдээ,Элбэгд0рж, Баярцогт, Сайханбилэг, Да.Ганболд,Миеэ, Бадамжунай тэргүүтнийг түмэн нүдээрээ харж үнэнийг тогтоон соёрх. Ард түмэн бас түмэн нүдээрээ та нарын зүг ширтсээр байх болно.

  • Иргэн (October 26, 2016 11:00:53 am )

    САЙХАНБАЛАГ МӨН Ч ХҮНД ГАР, САЙН ХУЛГАЙЧ, САЙН ЛУЙВАРЧИН, БАЙЖЭЭ. АН-ЫНХАНЫ БОДЛОГЫГ БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙНА.

  • За мэдэхгүйЗочиночин (October 26, 2016 11:32:51 am )

    Энэ луйварчдаас салахгүй л бол монгол улс завхарна шүү.

  • Иргэн (October 26, 2016 11:33:52 am )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (October 26, 2016 11:34:16 am )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (October 26, 2016 11:34:36 am )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Иргэн (October 26, 2016 11:34:52 am )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Иргэн (October 26, 2016 11:35:16 am )

    Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын (төрийн) хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)

  • Иргэн (October 26, 2016 11:35:47 am )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (October 26, 2016 11:36:05 am )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 26, 2016 11:36:32 am )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 26, 2016 11:36:49 am )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 26, 2016 11:37:09 am )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 26, 2016 11:37:46 am )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 26, 2016 11:38:06 am )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Иргэн (October 26, 2016 11:39:48 am )

    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Уншиж, сайтар тунгаан бодоцгоо!!!

  • Иргэнд баярлалаа (October 26, 2016 12:00:22 pm )

    Ийм л зүйл хүмүүс бичихийг оролдож байгаач, хараалаа болимоор юм.

  • мкр (October 26, 2016 1:24:41 pm )

    бидэнд ямар оногдох биш өнөө хэдэн хулгайчууд хоорондоо үхэлдэж байгаа харин бид эднээс салж амар сайхан энэ баян нутагдаа жаргах юмсан биднийг олуулаал гээд ХОШИГРУУЛДАГ биздээ

  • Цэцэгмаа (October 26, 2016 1:43:29 pm )

    Эрдэнэтийг урд 2 толгой шиг гадныханд өгөөгүй МОНГОЛДОО авч үлдсэн нь үнэн бол баяр хүргэе Сайханбилэг их хурал дээр тайлбараа хийсэн байна шүү дээ.

    • Anonymous (October 26, 2016 2:23:53 pm )

      авч үлдэж болохгүй гэж хэлээгүй мал минь. авч үлдэхээрээ засгийн газарт , монголын ард түмэнд биш хувийн компанид авч өгөх гэж хууль зөрчиж зүтгэсэнд учир байгаа юм мал минь

    • Anonymous (October 26, 2016 2:42:08 pm )

      mongoldoo ard tumendee bish hen negend uilchilj terend zoruilj baigaad irged uurlaj baina malaa

  • Anonymous (October 26, 2016 2:41:00 pm )

    shalgasaar baigaad 2017 onii 7 saraas bur shalgaltaa erchimjuul tegwel unen uchig ni mash sain garch irne . srd tumen erunhiilugchiin songuulid mash zuw huniigl gargaj chadwal edgeer huiwaldagchidiig yliig ni unshuulj chadna

  • Зочин (October 26, 2016 3:26:21 pm )

    Монголдоо аваад үлдсэн байна тэгээд учир нь олдно шүүдээ сонгуулийн дараа бол МАН хятадад зарнаа МАН тэр дундаа Ц.Нямдорж мэт нь Эрднэтээс олох ашиг нь байхгүй болчхоор үхэх гээд байгаа юмдаа Хүнээ шахна, бараагаа шахна, хувь ашигаа авна,аль ч намд санхүүгийн гол эх үүсвэр нь байсанг юу ч мэдэхгүй тэнэг Сайханбилэгээр дамжуулж бурхан ард түмэндээ өгчээ хувийн компанаас авчиж болийшдээ гадны компанид алдаагүйгээс хойш Ц.Нямдорж эрднэтийг хараалж байсан юмаа одоо бантаад уурлаад ерөнхийлөгчийн сонгуулд санаархаж байна хөөрхий увс прагцийн хатгаа дөрвөд хүн хүн биш дөрвөн шийр мах биш гэсэн өвгөдийн үгийг бид санаж явмаар юм дөрвөд цустай 31 нөхөр УИХ-д чинь орчихсон пракц байгуулчаад байна Дөрвөд улс байгуулах гээд явж байсан нөхөд шүүдээ одоо сэрийлдээ монголчуудаа.

  • Улс тор судлаач. (October 26, 2016 4:50:43 pm )

    1996 онд С.Баярцогт нь МАН(МАХН)-аас урваж СДН-аар дамжиж АН-д орж хулгай хийж амьдралаа дээшлуулсэн бол Ч.Сайханбилэг нь мон л амьдараа дээшлуулэхийн тулд хуухэд гаргаж хунтэй ч сууж амьдрал ахуйн наад захын бэрхшээл ч узээгуй, зовхон загвар омсогч залуучуудийг гаднаас нь хараад сонирхож явсан Б.Дэлгэрмаа хэмээх эмэгтэйгээр “зуучлуулж” АН-д орж ирсэн билээ. Ч.Сайханбилэг нь АН-д орж ирмэгцээ АН-ын дотор “итгэлийг нь хурдан авч хулихдаж болох дарга нарын эрэлд гарч Н.Алтанхуяг хэмээх МУИС-д багш байсан нохрийг ашиглаж болох юм байна” гэж сонгож авч ээ . Эхлээд шууд л тууний ” бие хамгаалагч” мэт ажиллаж Н.Алтанхуяг хаана л явна, Ч.Сайханбилэг хажууд нь дагаж явдаг, шаардлагатай уед илуу итгэл олохын тулд оорийнхоо дийлэх зарим нохдийг “нударч, тулхэж, зарим даа “Улаан хамгаалагч” мэт урьд хойно нь хашгирч явдаг байлаа. Ч.Сайханбилэг нь эцэст нь Еронхийлогч Ц.Элбэгдоржийн “чамайг Н.Алтанхуягийгаа огцруулж чадвал Еронхий сайд болгоно” гэсэн чихэндээр цэцэг ургуулсан сайхан саналаар “хайрт ах Н.Алтанхуягаа гэндуулж байгаад Еронхий сайдаас нь огцруулж оороо Еронхий сайд болж хулгай хийх замаа зассан юм даа”. Ч.Сайханбилэг нь Еронхий сайд хийж байх энэ хугацаандаа улс орноо бодсон нэг ч сайн ажил хийж байсангуй, зовхон “яаж монготэй болох”-ыг эрхэмлэдэг байлаа. Нам дамнасан эрх ашигтай хэсэг ноходтэй хамтарч “нууц”-аар Эрдэнэтийн 49 хувийг хууль зорчиж ХУВЬДАА АВЧИХААД, нууц нь задрахаар “УИХ-ын сонгуульд АН-аа ч уначихна” гэж бодолгуй, УИХ-ын сонгуулийн дун гарахын урьд одор нь яаран санадарч Эрдэнэтийг хувьчилсан тухай мэдээлэлийг хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр зарлаж, АН-аа УИХ-ын сонгуульд бурэн ялагдуулах ажлыг хийчихээд, одоо шинээр байгуулагдсан УИХ-аар Эрдэнэтийн хувьчлалын асуудал хэлэлцэхэд “яаж бултаж, яаж бухаж” байгааг нь та бид нар харлаа шуу дээ. Чадваргуй, мэдлэггуй хирнээ хулгай хийх санаа нь дэндуу сайн хогжсон, арга барил нь нарийссан энэ хунд “хариуцлага” хулээлгэж бусад уе тэнгийн залуучууд нь сургамж улдээх нь оноодрийн цаг уед нэн чухал байна шуу. ОХУ-ын одоогийн хучин тоголдор байгаа хуулиар “Гадаадын иргэн аж ахуйг нэгжтэй хамтарсан хуулийн этгээдуудийн буртгэл нь ОХУ-ын Еронхийлогчийн Тамгийн газарт буртгэлтэй байдаг богоод ОХУ-ын хуулиар эхлээд ОХУ-ын засгийн газрын шийдвэрээр ОХУ дотор тухайн аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаалах арга хэмжээг авч, хэрэв хувьцаа авах аж ахуйн нэгж олдохгуй бол хамтарсан тал болох Монгол улсын засгийн газарт хувьцаагаа худалдах тухайгаа мэдэгдэх учиртай. Монгол улсын засгийн газар нь энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулаад, ажлын хэсгийн дунг засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг Монголын талын торийн омчлолд авах эсэх асуудлыг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцуулж, хэрэв манайх торийн эзэмшлийн 51 хувь дээр ээ 49 хувийн нэмэж авах бололцоогуй гэж шийдвэр гаргавал Еронхий сайд Ч.Сайханбилэг нь Монголын дотоодын аж ахуйн нэгжуудийн хурээнд “нээлттэй” сонгон шалгаруулалт зарлах замаар шийдвэрлэхийг заасан Засгийн Газрын тогтоолыг гаргаж, хэрэгжилтийн дунг УИХ-д танилцуулах хуультай юм. Гэтэл энэ нохор ямар хууль зорчиж, ямар “бантан” хутгачихаад одоо юу гэж бултах оролдлого хийгээд байгааг та бид нар харж л байна. МАН-ын ноходууд ээ! Эрх баригчид аа “та бухний ирээдуйн хувь заяа, олны итгэлийг цаашид дааж явах эсэх чинь Эрдэнэтийн асуудлыг шударгаар, хууль журмын дагуу шийдвэрлэж, “тороос хумсалсан” хулгайч луйварчдын ажиллагааг таслан зогсоож чадвал Монголчууд та бухэнд “монх” итгэлээ огоход бэлэн байна шуу дээ. Ч.Сайханбилэгийн энэ хууль бус шийдвэр гаргаснаас хойш Эрдэнэтийн одоогийн удирдлага нь хулгай хийхийн тулд цаг хугацаатай уралдаж хоронго монгоо урэн таран хийсэн байна шуу дээ. Ямар ч байгууллага нь шаардлагатай бараа, ажил, уйлчилгээг бусад байгууллагаас авахдаа “заавал оорийн болзол шаардлагыг тусгасан тендер зарлаж бараа, ажил, уйлчилгээ нийлуулэгчийг сонгон шалгаруулж, гэрээг нэг санхуугийн жилээр хийдэг болохыг Тендерийн хуулиар хуульчилсан байдаг. Гэтэл Эрдэнэт нь улсад огох татвараа огч чадахгуй байгаа хирнээ Хотолийн цемент шохойн уйлдвэрээс 5 жилийн дараа авах шохойныхоо унэ холсийн 40 хувийг нь оноодор урьдчилж шилжуулж, гэрээгээ 5 жилээр хийгээд л. Оороор хэлбэл 5 жилийн дараа 1 тн шохойны унэ хэд байхыг хэн ч мэдэхгуй байхад оноодор таамгаар унийг нь шилжуулээд л. Тодруулбал 1 тн шохойг уйлдвэрлэхэд ямар зардал гарахыг хэн ч мэдэхгуй шуу дээ. Тэгэхээр гэрээг урт хугацаагаар хийсэн нь НО-той л гэсэн уг. Мон монгоний ханш ингэж цаг минут тутам оорчлогдож байгаа энэ уед бараа бутээгдэхуунийг 5 жилийн турш нэг унээр борлуулна гэж Хотолийн цемент шохойн уйлдвэрийн удирдлага ч бодож л байдаг. Тухайлбал: Та гэрийнхээ дэргэд байдаг хунсний дэлгуурээс 1 ширхэг талхыг 5 жилийн хугацаанд нэг тогтмол унээр авна гэж хэлээд 5 жил авах талхныхаа унийн дунгийн 40 хувийг оноодор шууд огч чадах уу? Би л лав тийм тэнэг наймаа хийхгуй. Тэгэхээр эдгээр гэрээ нь НО-той л байна шуу дээ. Тэгэхээр Нямдорж гуай зов л асуудал дэвшуулсэн байна шуу дээ. Энэ нь манай торийн байгуулалтын тогтолцооны бутэц болохгуй байгаа болохыг л харуулаад байгаа юм. Ганцхан энэ удаа ч биш, олон жил торийн ондор албан тушаал хашсан олон хун “Тороос хумслах ” оролдлого хийгээд байгаа нь манай торийн тогтолцоо болохгуй гэрчилж байна. Энэ янзаар бол эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлууд нь Монгол улсыг минь суйруулэх нь шиг байна шуу дээ. Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг нам, улс, орон дамнасан булэглэл яаж хувьдаа авч байгааг та бид нар одоо узэж, хууль номонд нь оруулах гэж оролдож байна шуу дээ. Тэгээд ч энэ булэглэлд МАН-ын нохдууд оролцсон болохоор МАН-ын засгийн газар нь “олигтойхон шиг” хяналт, шалгалт оруулахгуй зовхон ТУЗ-д нь Монголын торийн талын 51 хувийн толоололийг томилсон болоод л, олон нийт шахалт узуулээд байхаар нь яаж зугээр суух вэ? гэсэн шиг УИХ-аар онгоцхон танилцуулсан болоод л Эрдэнэтийн энэ асуудлыг хаяж гээд байх шиг байна. Уг нь УИХ нь оорсдоо мордон шалгаж байгаа юм шиг ингэж ажиллаж байхаар, энэ булэглэлийн уйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, энэ уйлдэлтэй холбогдуулан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан тогтоол шийдвэрийг хууль зорчсон эсэх асуудлаар Ундсэн Хуулийн Цэцээр дугнэлт гаргуулсны дараа нь л УИХ-аараа хэлэлцуулж, хууль зорчсон байвал алдаа гаргасан албан тушаалтан дээр арга хэмжээ авахуулах ажлыг хийвэл Монголчуудын маань залуу уеийнхэнд улгэр дуурайлалтай юмсан даа. Нямдоржийн хэлж байгаагаар бол энэ хэргийг гардан зохион байгуулсан Ц.Элбэгдорж нь ч “энд миний оролцоо байхгуй” гэж мэдэгдэл хийгээд л бултаж байгаа бололтой. Унэндээ бол “манай улс торчидийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан булэглэл л Эрдэнэт гэдэг саалийн унээний маань “хойтохыг уншсан” байна шуу дээ. УИХ-ын дэд дарга н.Нямдоржийн мэдэгдэж байгаагаар бол Ц.Элбэгдорж гэдэг нохор л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьдаа авагчдыг удирдаж зохион байгуулсан юм шиг байна. Унэнч байж мэдэх юм. Энэ чиглэлээр ХМХ дээр гарсан материалуудыг уншаад узэхэд энэ булэглэл л Эрдэнэтийг ч ганцхан хувьдаа аваад зогсохгуй оор хэд хэдэн аж ахуйн нэгжуудийг ийм замаар будлиантуулсан бололтой юм. Ер нь Монгол Улсаа дампууруулах зам руу нь тулхээд байгаа “энэ нам дамнасан булэглэл”-ийн уйл ажиллааг таслан зогсоох нь одоо цаг уеийн “нэн тулгамдсан асуудал” болоод байна шуу дээ. Эндээс харвал энэ Ц.Элбэгдорж нь яг Н.Энхбаярын араас л орж байгаа бололтой. Ер нь Зоригийн амь насыг Батуул эд нар ч оорсдоо бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус тул болгоомжтой л байж, хэргийг нь ул суурьтай шийдвэрлэх нь зуйтэй юм. Дэлхий парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаандаа “огцрох” нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулж, Еронхий сайдаар Монголын туухэнд байхгуй чадваргуй, худалч, хулгайч Ч.Сайханбилэг зулууг тавьж энэ бух хулгай дээрмийг хийлээ шуу дээ. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь АН-аас нэр дэвшиж Монгол улсын Ернохийлогч болсон Ц.Элбэгдорж гэж байгаа. Ц.Элбэгдоржийн энэ алдаатай уйлдэл нь анхных нь ч биш юм билээ. 1996 онд “Ардчилсан Холбоо” эвсэл олонх болж М.Энхсайхан Еронхий сайд хийж байтал АН-ын дарга Ц.Элбэгдорж нь “АН нь сонгуульд олонх болсон тохиолдолд АН-ын дарга нь Еронхий сайд болно” гэж намын дурэмдээ заалт оруулж намынхаа хурлаар батлуулчихаад л М.Энхсайханыгаа огцруулж оороо Еронхий сайд болж 3-хан сар ажиллаад огцорч, 6 сар Еронхий сайдын уургийг гуйцэтгэж байсан юм билээ. Одоо Еронхийлогч маань улс орны эдийн засаг хундэрч, зарлага санхуужилт тасарсан хунд уед оорийн АН-ын засгийн газар аа ч дэмжихгуй “унагаж байсан юм чинь МАН-ын засгийн газрыг дэмжих нь юу л болдоо. Монгол улсын туухэнд байгаагуй хамгийн чадваргуй, хамгийн сул Ч.Сайханбилэг гэдэг залууг Еронхий сайд болгож Монголын Торийн амьдарлыг 2 жилээр хойш нь татаж, энэ бух хулгайг хийлгэж байсан юм чинь одоо Монголын тороор тоглохгуй гэсэн баталгаа хаана ч байхгуй. Одоо манай Улсын эдийн засаг ямар шуу хан байгаа билээ дээ. Саяхан торийн эрхийг барьж байсан АН нь Ц.Элбэгдоржийн хар гайгаар ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар бас л харж л байна. Элбэгдорж нь одоо АН-ын нохдуудийгээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалсан. Мон Ц.Элбэгдорж нь Н.Энхбаяртай адил нам руугаа орж, дарга болохын тулд яаж зовож байгааг ДАВТЧИХГУЙН тулд одоогийн Еронхийлогчийн эрх мэдэлээ ашиглан АН-ын даргыг ирэх жил Еронхийлогчийн бурэн эрхийн хугацаагаа дуусгасны дараа авахаар П.Цагааныг явуулаад байгаа биздээ. Энэ янзаар бол Ц.Элбэгдоржийг Еронхийлогч байсан цагт АН нь хэзээ ч сэхэл авахгуй богоод Элбэгдоржийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага нь тодорч мэдэх юм . Та бид энэ тухай нарийвчилсан ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараахнаас эхлээд л одор бур илуу сайн ойлгох болно доо. АН-ын их хурлын уеэр бол бур тодорхой харагдана. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа татах нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Ингэж торийн эрхийг ээлжлэн барьж байсан улс торийн намууд нь заваарч эхэлбэл улс орны эрх ашигт хортой зуйл болно шуу дээ. Иймд юуны омно МАН-хан минь улс орноо ч худалдахад бэлэн болсон “нам дамнасан булэглэл”-ээс салах ажлыг л эхлээд хийх хэрэгтэй байна шуу. Ууний тулд Монгол Улсын Ундсэн Хуульд оорчлолт оруулж, бух сум, хороо, тосгон гэх мэт нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид амьдарч байгаа иргэд нь оорсдийгоо толоолж чадах толоологчоо, оорсдийнхоо дотроос сонгож, торийн эрхийг барих дээд байгууллагаа байгуулдаг болгох шаардлагатай байна. Энэ толоологчид нь хувийнхаа амьдралыг хойш нь тавьж, зовхон эх орон, ард тумэн, нутаг усныхаа иргэдийн сайн сайханы толоо сайн дурын ундсэн дээр хусэл зоригоороо цалин холсгуй ажиллаж байгаа тор нийгмийн зутгэлтэнгууд юм л даа. Оороор хэлбэл сэтгэл зурхээрээ ажиллаж байгаа “эх орончид” л юм л даа. Харин тухайн орон нутагт нийтийг хамарсан уйл ажиллагаа явуулахад нь зориулж хуулиар тогтоосон хэмжээнд багтааж бага зэргийн санхуужилтыг орон нутгаар нь дамжуулж огч болох юм. Энэ Торийн эрхийг барих дээд байгууллагдаа “Ардын Их Хурал эсвэл Улсын Их Хурал” гэдэг ч юм уу ямар нэг оновчтой нэр огоод л одоогийн УИХ-ын эрх мэдлийг шилжуулэх естой юм. Энэ уед одоогийн хэмжээ хязгааргуй эрх дархтай УЛС ТОРЧИД байхгуй болно шуу дээ. Торийн эрхийг барих дээд байгууллага нь шаардлагатай уед жил дээ хэдэн ч удаа цуглаж чуулж улс орны амьдралтай холбоотой шийдвэрийг гаргаж болох богоод, харин жил бурийн тогсголд заавал чуулж тухайн жилийн тосовийн гуйцэтгэл, дараа жилийн тосовийг баталж, Еронхийлогч, Еронхий сайд болон байнгын ажиллагаатай байгууллагуудийн дарга нарын хийсэн ажлын тайланд унэлэлт дугнэлт огч, ажил нь хангалтгуй дарга нарыг ажлаас нь чолоолж, сайн ажиллаж чадах хунийг томилдог байвал зохих юм. Тэр уед энэ “даварсан булэглэл” байхгуй л болно л доо. Харин улс орны одор тутамын харилцааг зохицуулах органик хууль, нийтийн хэм хэмжээг зохицуулах дурэм журамыг батлах, гарсан эрх зуйн актууд нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж буй байдалд хяналт тавих уурэг бухий байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал ажиллах богоод УБХ-ын гишууд нь зовхон олон жил ажилласан туршлагатай хуульчид, тор нийгмийн зутгэлтэнгуудийн дундаас НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛТААР ШАЛГАРСАН, БУРЭН ЭРХ НЬ ТОРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГААР БАТЛАГДСАН чадварлага мэргэжилтнуудээс бурддэг байвал зохино. Ер нь Монгол улс нь холбооны улс биш нэгдсэн улс болохоор аймаг нийслэл, сум дуурэгт ИТХ байх шаардлагагуй. Ямар ч татвар товлоруулдэггуй, бусдын арай ядан олсон монгийг захиран зарцуулдаг, тодорхой бие даасан эрх мэдэлгуй ИТХ гэж дэмий юм ажиллуулсан болж, орон нутгаа улс торжуулж байхаар, шууд байхгуй болгож, харин засаг дарга нарыг болзол шаардлаг хангасан албан тушаалтангуудын дотроос сонгон шалгаруулж, дээд шатны байгууллага нь томилдог байвал зохино. Хэрэв “МАН нь унэхээр УЛС ОРНОО АВЬЯА, УНДЭС УГСААГАА АВЧ УЛДЬЕ, НИЙГЭМДЭЭ ШУДАРГА БАЙДАЛ ТОГТООЕ, УЛС ОРНОО ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМАРЛААС ГАРГАЯ гэвэл энэ ажлыг одооноос эхлуулэх нь зуйтэй байна. . Хэрэв одоогийн байгаа шиг ээ цаашид ямар ажил хийхээ мэдэхгуй бусдын амыг харсан шиг “МУНГИНААД” байвал 4 жилийн дараа нь “АН шиг бас л бурэн бурэлдэхуунээрээ огцрох болно доо”. ГЭВЧ ЭНЭ БУХ ХУГАЦААНД АЛЬ Ч НАМ НЬ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГУЙ “МУНГИНААД” БАЙВАЛ УЛС ОРОН СУЙРЭХ ТУЛ АРД ТУМЭН БОСОХООС ООР АРГАГУЙ БОЛНО ШУУ.

  • зочин (October 26, 2016 6:34:38 pm )

    Ер нь гэмт хэргийг нуун дарагдуулах нь өөрөө гэмт хэрэг сайханбилэг бол гэмт хэрэгтэн хамгийн гол цаад эзэн нь хэн бэ арай нөгөө мүүн шашин эсвэл олон улсын гэмт бүлэглэл биш биз дээ сайханбилэгийг шоронд хийж асуу эна муу авилгал авсан нөхөр төдий л байгаа цаад тэр барууны тэжээвэр нөхдүүдэд хоол өгдөг эзэн нь хэн бэ монголчуудаа эрэн сурвалжлах групп байгуулаад төртэй хамтарч ажиллаад цэгцлэх цаг болсоон

  • bi (October 26, 2016 7:20:53 pm )

    erdenetiin 49 huwiig tur awch tusuwt orlogiin oruulj tur ard jirgeddee mungiin oruul uur yu margah we

antalya rent a car