antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2016 9 comments

Э.Содномпилжээд “Энсада холдинг” компани хоёр өрөө, Орхон аймаг нэг өрөө байр бэлэглэхээр болжээ

нийтлэсэн Admin

6963Тив дэлхийд улс эх орныхоо нэрийг гаргаж буй тамирчиддаа уламжлал ёсоор төр засаг, нутаг эх орноос нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг билээ. Тэгвэл энэ удаад шагналын хур “Рио-2016” паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээг тойрон өнгөрсөнд сошиал ертөнцийн хэрэглэгчид маань ихэд бухимдаж байснаа илэрхийлсэн юм. Тэгвэл Г.Дамбадаржаа гэх энэ залуу тамирчиндаа байр авч өгөх “Ард түмний бэлэг” аянг өчигдөрөөс нээж Э.Содномпилжээгийн нэр дээр данс нээн, ард түмнийг боломжоороо мөнгө шилжүүлэхийг уриалсан юм.

 

Уг аяныг эхлүүлсэн даруйд баяртай мэдээ ар араасаа дагуулсаар байгаа юм. Тодруулбал “Энсада холдинг” компаниас Э.Содномпилжээд хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ мөн Орхон аймгийн удирдлагууд тамирчинг өчигдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр тус аймгийн засаг дарга Д.Батлут түүнийг Эрдэнэт хотын хүндэт иргэн болгож, нэг өрөө байр, нэг сая төгрөгөөр шагнахаар болсноо уламжиллаа. Ямартайч сайн санааны үзүүрт шар тос гэж ардын сайхан үг байдгийн жишгээр сайхан сэтгэлт залуусын дэмжлэгээр дөнгөж төрсөн нялх амьтан хүйтэн байшинд өвөлжихөөргүй боллоо.

Эх сурвалж:Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • zochin (October 25, 2016 6:53:22 pm )

    goe umaa, ene kompanid bayar hyrgie,,, toroos ilyy tus uzyylsend,,,
    Tamirchindaa bas az jargal , amjilt hysie,,

  • zochin (October 25, 2016 8:13:20 pm )

    ENSADA kompaniin baraa buteegdehuuniig hudaldaj avaarai gej urialie.amjilt husie

  • Zochin (October 26, 2016 3:30:57 am )

    Tanai compani niit udirdlaga bolon ajiltnuudad amjil husie

  • зочин (October 26, 2016 9:45:02 am )

    ОВОО ДОО …АРД ТҮМЭН АГУУ БӨГӨӨД УХААНТАЙГ ТӨР БАРИГЧИД ТООХГҮЙ БАЙГАА. АЯГАНЫ АЛАГААС АДУУНЫ АЛАГАА ГЭЖ ҮГ БАЙДАГ.

  • od (October 26, 2016 9:58:36 am )

    Монгол хүний уужим сэтгэл, агуу ухаан энэ дээ. Бид хамтдаа эвтэй бол хүчтэй шүү дээ Энсада компанд баярлалаа, Та бүгдийг тэнгэр тэтгэг

  • Zochin (October 26, 2016 4:26:00 pm )

    Энсадо Холдинг компанид баяр хүргэж амжилт хүсье.

  • Anonymous (October 26, 2016 6:07:44 pm )

    энсадо компанд баяр хүргэё

  • Ard (October 26, 2016 6:55:19 pm )

    Bayar hvrge

  • Ard (October 26, 2016 6:56:15 pm )

    ensado kampand bayar hvrge

antalya rent a car