2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд А-132 тоот тушаал гаргаж ойгоос төмөр замын дэр мод үйлдвэрлэх зорилгоор мод бэлтгэхийг хориглосон тушаал гаргасан нь өнөөдөр төмөр замын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, ноцтой осол аваар гарах нөхцөлийг бүрдүүлэхэд хүрчээ. Энэ тушаал нь нэг талдаа байгаль орчныг хамгаалах талдаа сайхан сонсогдож байсан ч нөгөө талдаа олон зуун хүний амь настай холбоотой асуудал хөндөгдөж байгааг тухайн үедээ байгаль орчинд ээлтэй “ногоон” сайд анзаарч мэдрээгүй болов уу. Тэрчлэн эрхэм сайд төмөр замд шаардлагатай дэр модыг бүгдийг нь төмөр бетон дэрээр орлуулж болох мэтээр ойлгосон байж ч мэдэх юм. Учир нь өнөөдөр ч төмөр замын мэргэжлийн бус хүмүүс ийм ойлголттой байдаг.
Монгол улс хойд хилээсээ өмнөд хил хүртэлх 1110 км гол зам болон уг замаас салаалсан салбар замуудтайгаа нийлээд 1800 гаруй км урт төмөр замтай юм. Энэ зам дээгүүр дайран өнгөрч байгаа ачаа болон зорчигч тээврийг “нуруун дээрээ үүрч” байдаг төмөр замын нийт дэрний тоо 4,366,805 ширхэг байдгийн 3,148,996 ширхэг нь модон дэр байдаг аж. Өөрөөр хэлбэл 1,217,809 ширхэг нь л төмөр бетон дэр байна гэсэн үг.
Цаашдаа төмөр замын дэр модыг төмөр бетон дэрээр орлуулахад 15-20 жил шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Гэтэл өнөөдөр яаралтай солихгүй бол төмөр замын аюулгүй байдалд нөлөөлж осол аваар гарах хэмжээнд хүрсэн дэр модны тоо 1 сая ширхэгт дөхөөд байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Энэ асуудлыг тоохгүй хаявал цаашдаа ч энэ тоо өснө. Үүнийг төмөр бетон дэрээр орлуулж сольё ч гэсэн тийм хүчин чадал алга.
Тэрчлэн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс төмөр бетон дэр тавих боломжгүй газрууд ч байдаг аж. Бага радиустай тахир замуудад, овойлт үүсч хөлддөг эмзэг хөрстэй газруудад, элс хайрган чигжээстэй гол замуудад гээд манай орны эрс тэс уур амьсгалыг модон дэр л тэсч давж гардаг аж. Тийм болохоор цаашдаа ч эдгээр замуудад модон дэр тавихаас өөр арга байхгүй.
Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, ноцтой осол аваар гарах нөхцлийг бүрдүүлээд байгаа Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны тушаалыг нэн яаралтай эргэн харж өөрчлөхгүй бол олон зуун хүний амь насны асуудал ч яригдаж мэдэхээр хэмжээнд хүрснийг Ерөнхий сайд та анхааралдаа авах цаг болжээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (October 24, 2016 11:44:20 am )
Буруу бүхнийг өөрөөсөө зайлуулж өрөөлд тохох нь хэнд хэрэгтэй юм бэ.Дэр модноос болоод зөрчил гараад байгаа юм уу.Боломжоо ашиглаж сурцгаая
-
зочин (October 24, 2016 12:08:29 pm )
Арай хэтэрч байнаа?! Модны нөөцгүй манай улсын хувьд бетон дэр хийнэ гэдэг бол яа аргагүй ашигтай технологи болж таарах юм байна. Жинхэнэдээ бетонон дэрнээс өөр дэр хийж болохгүй газар байдаг гэдгийг чинь л ёстой ойлгоход хэцүү асуудал байна. Ер нь төмөр замынхан хариуцлага алдчихаад бусад буруугаа чихдэг муухай зуршлыг Раашын үеэс л эхлүүлэд сурчихсан хэнэггүй нь аргагүй хамт олон шиг байгаа юмаа?!
-
Anonymous (October 24, 2016 12:15:03 pm )
Medehgui baij bitgii shaa
-
Anonymous (October 24, 2016 12:15:51 pm )
Shaa
-
-
ууртай ах (October 24, 2016 3:14:04 pm )
зохицуулаад хийцгээлдээ төмөр замынхаан гарцаагүй шаардлагатай газар нь модон дэрээ хий сольж болох бүх хэсэгт нь бетон дэрээ хий шийдэж ядаад байх юм юу байгаан бэ тэр тушаалыг чинь өөрчилж засаж залруулж болдог юм байгаан биздээ өөрчилж болдоггүй физикийн хууль бишдээ тэгээл 1 туйлшраад сүйд болцгоох юм энгийн юмыг энгийн аргаар хийж болно шдээ битгий ард олон биднийгээ бухимдуулж ажлаа заалгаад байгаач яах гээд байгаа нөхдүүд вэ уур хүргээд байхын
-
2 (October 24, 2016 3:59:46 pm )
zuv zuv
-
-
444444 (October 24, 2016 4:12:35 pm )
шулуухан модоо тайрцгаая гээд уриалчих юмаа. Таны бизнес зогсоо юу.
-
Тоодой (October 24, 2016 5:07:51 pm )
Үлдсэн жоохон ойгоо тайрахнуу
-
Anonymous (October 24, 2016 5:37:08 pm )
RADIUS BAGA YUM BOL DAVHAR VAGON YAVUULJ
-
Зочин (October 24, 2016 9:52:44 pm )
Манайхаас хүнд нөхцөлтэй мөртлөө илүү их модны нөөцтэй сибирь орчмын төмөр зам тэр чигээрээ бетон дэртэй байна. Мод бэлтгэх, хонжоо харах гээд худлаа бүү бич.
-
zochin (October 24, 2016 11:47:33 pm )
biznec n zogccon modni hylgaich bnshvv der mod hvnii ami ene ter gej hystaad mod ogtloj dyycgah n myy har modni hylgaich
-
Anonymous (October 25, 2016 4:26:15 am )
Buh evrop ter chigeeree tumur beton zamtai hamgiin gol n tegsh bdag bas gazriin bartaag harsan tahir myryi bish eruus tegsh honhor bol guur yyl bval huhleed tegsh bdag
-
ЭБО (October 25, 2016 11:23:12 am )
Бетон дэр хийх хүчин чадал манайд хангалттай бий.Монголоос бусад оронд дандаа бетон дэр байдаг шүү дээ.Мод огтлох хувийн безнисээ хийх гэсэн этгээдүүдийн явуулга одоо эхлэж байна.Битгий давар гэж хэлье
13 Comments